• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: ААВ, ЭЭЖИЙГЭЭ ХАЙРЛАДАГ ХҮНД ГЭГЭЭРЭЛД ХҮРЭХ НИНЖ АСРАЛЫН ОХЬ СЭТГЭЛ БИЙ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/26/2021
in Бусад
0
ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: ААВ, ЭЭЖИЙГЭЭ ХАЙРЛАДАГ ХҮНД ГЭГЭЭРЭЛД ХҮРЭХ НИНЖ АСРАЛЫН ОХЬ СЭТГЭЛ БИЙ
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22 өдөр тохионо
ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: Олон сайхан гүн сэтгэгч, яруу найрагчид аав, ээжийн тухай шүлэг, хөгжим аялгуу, үзэл бодлоо нийтэлсэн байдаг. Миний энэ шүлгийн санаа бол зөвхөн нэг л өнцгөөс бодсон сэтгэлийн илрэл. Аав, ээжийгээ санагалзаж, тэднийхээ дүр төрх, байдал, сургаал номыг томъёолон бичсэн маань хожим дуу болсон билээ. Би энэ дуугаар өөрийн аав, ээжээр төлөөлүүлэн бусад бүх аав, ээжийн тухай өгүүлэхийг хүссэн.
Ямар ч эцэг, эхэд үр хүүхэд нь үргэлж жаахнаараа байдаг учир тэднийгээ энэрч, хайрлаж, сэтгэл нь зовниж явдаг. Алив нэгэн зүйл алдчихвий, хэрсүү ухаан суугаасай гэсэн бодол түгээмэл бий. Бидний анзаарахгүй өнгөрөөдөг нэг зүйл бол ямар ч үед аав, ээж нар үр хүүхдээ хүрээд ирэх болов уу гэж харж, сэтгэл зовниж байдаг. Үүнийг мэдээд тэдэндээ цаг гаргаж, очиж уулзаж байвал аав, ээждээ аз жаргал өгч тайвшруулж, сэтгэлийг нь баясгаж байдгийг санаж явууштай. Тэр л сэтгэлээрээ үрийнхээ төлөө сүжгийн сэтгэл үүсгэж, “Үр хүүхэд минь сайн яваасай” гэж ерөөн залбирч байдаг. Лам хувраг хүн амьтны тусын тулд залбирдаг шиг аав, ээжийн залбирал ингэж үр хүүхдийнхээ төлөө байдаг юм.
…Хүний төлөө зовж, шаналж, зүтгэж явсан хүмүүс илүү хурдан өтөлдөг шүү дээ. Бүх аав ээж үрийнхээ төлөө, амьдралын төлөө, энэ орчлонгийн зовлон жаргалыг даван туулах гэж үсээ бууралттал зүтгэдэг. Тэднийг сайн сайхан ерөөл буян үр хүүхэд, удам угсаанд нь нөлөөлж байдаг.
Аав ээж нь орчлон мөнх бусыг үзчихсэн эсвэл амьдралын эрхээр аль хол амьдарсан, салж сарниад явчихсан байсан ч намайг энэ замбуулин ертөнцөд эрдэнэт хүмүүний төрлийг олоход тусалсан хамгийн ачтай хүмүүс гэдэг талаас нь аав, ээжийгээ бодож явах ёстой. Хүний амьдрал ямар ч байсан тэднээсээ гэм хараад, өөрийнхөө мунхгийн сэтгэлд тэднийгээ тохируулах гээд байж болохгүй.
Аав ээж хоёрыгоо дээдэлж, хайрладаг хүмүүст гэгээрэлд хүргэдэг нинж асралын сэтгэлийн охь оршиж байдаг юм билээ.
ЭХ СУРВАЛЖ: “БАГШИЙН АЧ” ЦОМГООС
Previous Post

Х.Бадамгэрэлийн топ сурталчилгаа

Next Post

12 НАСТАЙ Н.СОДБИЛЭГТ ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛЛОО 

Next Post
12 НАСТАЙ Н.СОДБИЛЭГТ ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛЛОО 

12 НАСТАЙ Н.СОДБИЛЭГТ ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛЛОО 

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.