• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

БОГДЫН ӨНДГӨН СҮРГИЙН НУТАГ БАЙСАН ГАЗАР

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/17/2021
in Соёл урлаг
0
БОГДЫН ӨНДГӨН СҮРГИЙН НУТАГ БАЙСАН ГАЗАР
XIX зууны II хагаст буюу VIII Богд Жавзандамба хутагтын үед Туул, Дунд голын хооронд Өндгөн сүргийн нутаг хэмээх тусгай хамгаалалтын бүс бий болжээ. Богдын өндгөн сүрэг гэдэг нь VIII Богд Жавзандамба хутагт болон түүний гэр бүлийнхний өдөр тутмын тусгай хэрэгцээний мал сүргийг хэлдэг байсан бөгөөд энхрий нандин сүрэг гэсэн утгаар ийнхүү нэрлэж, тухайн бүс нутагт өөр айл суух, бусдын морь малыг оруулахыг хатуу хориглодог тусгай цагдаа хамгаалалттай газар байв.
ХХ зууны эхэнд Өндгөн сүргийн нутагт Богд хааны гурван том ордон байсан бөгөөд 1837-1840 онд V Богдын зуны ордонд зориулан Гунгаадэжидлэн буюу Цагаан ордонг, 1893-1905 онд VIII Богд Жавзундамба хутагтад зориулан Шаравпэлжээлин (Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм) буюу Ногоон ордонг, XIX зууны эцсээр VIII Богдын зуны ордны зориулалтаар Хайстай лаврин буюу Хүрэн ордонг барьжээ. Өдгөө тус орднуудаас Ногоон ордны ихэнх хэсэг, Хүрэн ордны зарим барилга хадгалагдан үлдэж, харин Цагаан ордныг 1930-аад оны эцсээр нураажээ. Өндгөн сүргийн нутагт Богдын ээж хэмээн XVII зууны үеэс үе улиран хэдэн үеэр хүндэлж ирсэн “Далай ээж” хэмээх алдартай нэг хатагтайнх байв. Түүнээс гадна VIII Богдыг хаанд өргөмжилсний дараа төр улсын эзэн хааны орд харшийн хамгаалалтын шадар цэргийн ангийг буй болгож төрийн эзний шинэ ордны баруун талд шадар цэргийн хуаранг байгуулжээ. 1925 онд Богдын шадар цэргүүдийг Монгол ардын цэрэгт нийлүүлээд хуаранд нь өдөрт 50 литр хятад хар архи үйлдвэрлэх хүчин чадалтай “Монопол” архины үйлдвэр байгуулсан нь одоогийн “АПУ” компанийн үндэс болжээ. Бас VIII Богд Эрхүүгийн амьд амьтны хүрээлэнгээс худалдаж авсан заан болон бусад амьтадаар суурилж байгуулсан “Норовлин сүм” хэмээх Монголын анхны амьтны хүрээлэнг Богдын шинэ ордны зүүн урд талд нэгэн булаг дээр байгуулсны буйр дээр өдгөө Гэгээнтэн цогцолбор баригджээ.
1911 оноос хойш зарим ноёд, эрх хэмжээ болон бусад шалтгаанаар хүч түрэн нутаглаж суух явдал ч мэр сэр гарч байв. Тухайлбал, Хүрэн ордны хойд хэсэгт Олноо Өргөгдсөн хаант Монгол Улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хоёр давхар хувийн сууц, Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах яам (Засгийн газрын ордон)-ны хоёр давхар барилга зэрэгцэн байрлаж байв.
Богд хааныг нас барсны дараа Өндгөн сүргийн нутаг хэмээх хаалттай бүсийн ач холбогдол буурч, 1930-аад оноос айлууд суурьшин гэр хороолол үүсч, улмаар аж үйлдвэрийн анхны барилга, байшингууд энэ бүс нутагт баригджээ.
www.ubheritage.mn
Previous Post

БОГД ХААНЫ НОГООН ОРДОН

Next Post

Сүүтэй цай хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?

Next Post
Сүүтэй цай хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?

Сүүтэй цай хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.