• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МӨНГӨӨР ДҮН ТАВЬДАГ БАЙСАН БАЛТИМОРЫН ПРОФЕССОР ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЖЭЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/05/2021
in Гадаад мэдээ
0
МӨНГӨӨР ДҮН ТАВЬДАГ БАЙСАН БАЛТИМОРЫН  ПРОФЕССОР ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЖЭЭ

Балтимор хотын коллежид математикийн хичээл заадаг Профессор Эдвард С.Эннелсийг прокуроууд авлига авсан гэж үзжээ. Математикийн баг, профессор дүн тавихдаа С үнэлгээ 150 доллар; В үнэлгээ 250 доллар; А үнэлгээ 500 доллар гэж оюутнуудаас мөнгө авдаг. Зарим хичээлийн хувьд А үнэлгээ 300 доллар гэж “бууруулдаг” байсан аж.

Мэриландын Ерөнхий прокурор Брайн Э.Фрош “Ноён Эннелс (45 настай) өнгөрсөн жилийн сургалтын долоон сарын хугацаанд 112 оюутнаас хахууль нэхэж, есөн оюутнаас нийт 2815 долларын 10 удаагийн төлбөр авсан” хэмээн дурджээ.

Мөн ноён Эннелс оюутнуудад сургалтын материалыг үзэх, даалгавраа хаах боломж олгодог онлайн нэвтрэх кодыг зарсан гэж прокурорууд хэлэв. Тэрээр 2013-2020 он хүртэл 694 удаагийн хандалтын код тус бүрийг 90 орчим доллараар зарсан гэв.

Прокурорын болон шүүхийн цахим тэмдэглэлд дурдсанаар тус коллежид 15 жил ажилласан, мөн факультетын сенатын Ёс зүй, байгууллагын шударга байдлын хороонд ажиллаж байсан профессор Эннелс  Балтимор мужийн тойргийн шүүхэд хээл хахууль, албан тушаалын ёс зүй зөрчсөн гэх мэт 11 гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнд 10 жилийн хорих ял оноосон бөгөөд нэг жилээс бусад хугацааг нь түдгэлзүүлж, орон нутгийн шоронд 1 жил хорих ял оноожээ. Түүнчлэн нөхөн төлбөрт 60,000 доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд суллагдсаных нь дараа таван жилийн хугацаанд тэнсэн харгалзах юм байна.

Прокурор Фрош мөн “Эннелс өөрийгөө далдлахын тулд олон янзын хуурамч нэр ашиглах зэргээр гэмт хэргийн нарийн схем боловсруулсан. Эннелс хээл хахуулийн хэмжээг оюутнуудтай ихэвчлэн тохиролцож, курс, ангиа хамаарч өөр өөр үнэ тогтоодог байсан” гэж мэдэгдлээ.

Эннелс 2020 оны 3-р сард “Берти Бенсон” хэмээх нууц нэр ашиглан өөрийнхөө өөр нэг нууц нэр болох “Аманда Вилберт” рүү имэйл илгээсэн байна. Тус имэйлд “Бенсон” нь “Вилбертийн” математикийн даалгаврыг гүйцэтгэхийг санал болгож, түүнд 300 доллараар A үнэлгээ авч өгөх баталгаа гаргаж өгчээ.

Эннелс тэр имэйлийг өөрийн хичээл зааж байсан 112 оюутанд “Вилберт”-ийн нэрээр дамжуулсан байна. Оюутнууд хахууль өгөхөөс татгалзаж байсан боловч ноён Эннелс “хахуулийн хэмжээг бууруулж, эсвэл төлбөрийн өөр төлөвлөгөөг санал болгон байнга шаардаж байсан” байна.

Мэдэгдэлд дурдсанаар, нэгэн оюутан А үнэлгээг 500 доллараар худалдаж авахаас татгалзаж “Өө, надад наадах чинь байхгүй ээ, уучлаарай. Би хичээлээ судалж, шалгалтаа амжилттай өгч чадна.” гэхэд Эннельс “Чи хэдийг өгч чадах юм?” гэж асуусан байна. Тухайн оюутан эцэст нь хахууль өгсөн байна.

Харин профессор Эннелсийн өмгөөлөгч Бенжамин Ж.Хербст “Ноён Эннелс “мөрийтэй тоглоомонд донтсон учраас л ийм зүйл хийсэн бөгөөд шунахайн сэдэл байгаагүй. Тэр бас тансаг амьдарч байгаагүй, хожим хэрэглэхээр ч  хадгалаагүй. Тэр бол сайн хүн, ажилдаа, оюутнууддаа хайртай байсан. Тэр үүнийг даван туулах болно.” гэж ярилцлага өгчээ.

Previous Post

БНСУ-аас 5.9 кг алт оруулж ирэхийг завдсан 18 хүнийг шалгаж байна

Next Post

Сонгинохайрханы сонгуулийг сонжихуй…

Next Post
Сонгинохайрханы сонгуулийг сонжихуй…

Сонгинохайрханы сонгуулийг сонжихуй...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.