• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Одоо болно”, ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/01/2021
in Улс төр
0
“Одоо болно”, ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ

Өнөөдөр нийслэлийн төв талбайд “ОДОО БОЛЛОО!!!” эсэргүүцлийн жагсаал болно. Эсэргүүцлийн тайван жагсаалыг парламентын сөрөг хүчин АН-аас зохион байгуулж байгаа.

Бүр тодорхой хэлбэл, ковидын улмаас улс орон даяар гамшгийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон хоёр жилийн туршид хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн, тайланг Засгийн газар, эрх баригчдаас шаардах, хариуцлага нэхэх өдөр. Ковидтой тэмцэхэд зориулж олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас өгсөн 3 их наядын тусламж, цар тахлын үед эдийн засгаа дэмжихээр баталсан 10 их наядын хөтөлбөр, Оюутолгойн татварын барьцаа 1 их наяд төгрөгөөр Засгийн газар юу хийсэн, хэдээр нь сонгуульдсан, хэдийг нь иргэдийнхээ эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан бэ гэдгээ тайлагнах өдөр. Хоёр жилийн өмнө нэг хүнийг найман сая төгрөгөөр эмчилж байсан Засгийн газар өнөөдөр яагаад 80 мянган төгрөгийн эмийн багц шидчихээд иргэнийхээ өмнө хаалгаа хааж байгаа юм бэ? Энэ мөнгөний зөрүү хаачсан бэ? гэдгийг нэхэх өдөр.

Иргэдийн 65-аас илүү хувь нь вакцины хоёр дахь тунгаа авчихаад байхад бид яагаад халдварын тоогоороо дэлхийгээс хол тасраад, хоёр хөршдөө хаалга үүдээ бариулчихаад сууж байна вэ? Халдварын тоо хоногт 5000-аас давсан, нас баралтаараа эхний тавд яваа шалтгаан юу байв? Хоногтоо хорь, гучаараа /2021.09.27-ны өдөр 26 хүн нас барсан/ үхэж байгаа иргэдийн амь насны төлөө хэн хариуцлага хүлээх вэ? гэдгийг Засгийн газар, Ерөнхий сайдаас асуух өдөр.

Мэдээж эрх баригч намын зүгээс эсэргүүцлийн тайван жагсаалыг хүсэхгүй. Хотын даргаараа арга хэмжээ авахуулж, Сүхбаатарын талбай дээр АН-ын удирдлагуудад цагдаагийн мэдэгдэл гардуулсан, өчигдөр өглөө. Орой нь ковидоор нас барсан иргэдийн ар гэрээс уучлал гуйхыг шаардаж, талбай дээр суулт хийж байсан иргэнийг гавлаж нүдээд гарыг нь хугалсан. Өнөөдөр дахиад хэдэн хүнийг эмнэлэгт хүргэхийг мэдэхгүй.

Хоёрдугаар дайны үеийн нацист Германы тухай нэг ийм үг бий. “Нацистууд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв. Дараа нь Үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд маань үлдээгүй байлаа” гэж.

Тиймээс хэрэв өнөөдрийн жагсаал бүтэлгүйтвэл, залуучууд жагсаалд нэгдэхгүй бол, эрх чөлөөнийхөө төлөө иргэд өөрсдөө дуугарахгүй бол энэ түүх бидэнд ч давтагдаж мэднэ. Өнөөдөр хотын төв талбай дээр хэн дуртайгаа хүчирхийлж байгаа төр маргааш гэрийн тань хаалгыг өшиглөж ороод өөрийг тань чирээд явна. Тэр өдрийг чив чимээгүй хүлээж суухгүйн тулд ӨНӨӨДӨР бидэнд байгаа гэдгийг хүн бүр санаж, сэрэх ёстой.

Дарга нар сонгуульдаж, шоудаж болдог, иргэд нь үгээ хэлж болдоггүй ардчилал гэж хаана байсан юм бэ? У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэд үйлчилдэггүй хууль, журмыг улсаараа мөрдөөд хаа хүрэх юм. Даргад үйлчилдэггүй, иргэнд үйлчилдэг хууль, даабл стандарттай хэдий болтол явах юм? ОДОО БОЛЛОО ШТЭЭ!!!

Previous Post

Д.Отгондалайг ялагдуулахын тулд 250000 доллар авсан байж болзошгүй

Next Post

Романовын удмын гүн Оросын цагаан хааны үеийн ёсоор хуримаа хийнэ

Next Post
Романовын удмын гүн Оросын цагаан хааны үеийн ёсоор хуримаа хийнэ

Романовын удмын гүн Оросын цагаан хааны үеийн ёсоор хуримаа хийнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.