• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Вакциныг үл ойшоогч төрийн тэргүүн гудамжинд 2 удаа хооллов

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/21/2021
in Гадаад мэдээ
0
Вакциныг үл ойшоогч төрийн тэргүүн гудамжинд 2 удаа хооллов
Бразил улсын Ерөнхийлөгч Жаир Болсонар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор бусад орны төрийн тэргүүн нарын адил АНУ-ын Нью-Йорк хотод хүрэлцэн ирсэн. Харин Бразилийн Ерөнхийлөгч Болсонар үндэсний хоолоо идэхээр Нью-Йорк хотын зоогийн газарт орохыг хүссэн ч нэвтэрч чадсангүй. Бразилийн төрийн тэргүүн коронавирүсийн вакцин тариулаагүй учраас түүнийг дотогш нэвтрүүлээгүй гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Нью-Йорк хотод үйлчилж буй хууль журмаар бол нийтийн хоолны газраар үйлчлүүлэхэд, ер нь битүү орчинд үйлчилгээ авах бол заавал “COVID 19”-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээгээ үзүүлэх ёстой юм байна.
 Ингээд зоогийн газрын зохицуулагч гудамжинд хар хөшиг өлгөж Ерөнхийлөгч болон түүний шадруудыг явган хүний замаас тусгаарлан хоолложээ. “Ерөнхийлөгч Болсонар гадаа хоолоо идсэн, түүнийг бид оруулаагүй. Яагаад гэвэл Нью-Йоркийн хуулийг зөрчих байсан юм” гэж зоогийн газрын эзэн ярилаа.
Энэ бол Ерөнхийлөгч гудамжинд хоол идсэн 2 дахь тохиолдол. Өмнө нь буюу ням гарагт Ерөнхийлөгч Болсонар бас бараа бологчдоо дагуулж ирээд гадаа пицца иджээ. Бразил орны Ерөнхийлөгчөөс өгсүүлээд Эрүүл мэндийн сайд Марсело Кейрога, Аялал жуулчлалын сайд Жилсон Мачаду Нето зэрэг улстөрчид гудамжинд хооллосон гээд бод доо.
Ингэхэд Ерөнхийлөгч Жаир Болсонару өөрөө ковидын вакцинжуулалтыг үл ойшоогч бөгөөд “Миний дархлааны систем хангалттай хүчтэй учраас коронавирүсийг эсэргүүцэж чадна” гэж үүнийгээ тайлбарладаг ажээ. Тэрбээр нэг бус удаа коронавирүсийн аюулыг үл тоомсорлож буйгаа илэрхийлж, “Энэ бол ханиадаас өөрцгүй” гэж мэдэгдсэн билээ. Саяхны жишээ дурдахад Жаир Болсонар эмнэлгээс гараад сэтгүүлчидтэй уулзахдаа маскаа авч хүмүүсийг айлгаж байжээ. Тэр бүү хэл Ерөнхийлөгч Болсонар “Хөл хорионы арга хэмжээгээ сулруул” хэмээн мужуудын амбан захирагч нартаа хандан уриалдаг.
Хамгийн сонирхолтой нь манай дэлхийн Засгийн газар хэмээгддэг НҮБ-ын танхимд нэвтрэхэд ковидын паспорт, гэрчилгээ огт шаарддаггүй юм байна. Гэсэн ч АНУ-ын Нью-Йорк хотын мэр Билл де Блазио “Манай хотод ирэхийн өмнө вакцин тариулаарай” гэж дэлхийн төрийн тэргүүн нарт хандан уриалжээ.
Previous Post

Ц.Анандбазарын гэх газар Ардын жүжигчин Н.Сувд холбогдов

Next Post

Төсвөөс 600 тэрбум төгрөг гаргаж, тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардлаа

Next Post
Төсвөөс 600 тэрбум төгрөг гаргаж, тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардлаа

Төсвөөс 600 тэрбум төгрөг гаргаж, тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.