• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Наймдугаар Богдын Солонгос эмч

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/30/2026
in Хүмүүс
0
Наймдугаар Богдын Солонгос эмч

Наймдугаар Богдыг Солонгосын иргэн эмчилж байсан түүх бий. Солонгос эмч И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнажээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байв.

Энэ хөшөөнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монголд айлчлахдаа хүндэтгэл үзүүлсэн. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ (2025.04.29) Солонгосын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл үзүүлсэн билээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас тэрхүү эмчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн 2001 онд И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулсан бол 2009 онд тус цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр дурсгалын музей байгуулжээ.

Монгол Улсын сүүлчийн хаан YIII Богд Жавзандамба хутагт И Тэ Жүн хэмээх солонгос отчийн хувийн амьдрал

Японы эрхшээлд орсон эх орноосоо Хятад руу дүрвэсэн И Тэ Жүн эмч 1914 онд Нийслэл хүрээнд ирж эмнэлэг байгуулан ажиллахын зэрэгцээ Хятад дахь Солонгосын эх орончдод Монголоос санхүүгийн болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх замаар хувьсгалын үйл хэрэгт оролцож байжээ. 

И Тэ Жүн эмч 1883 оны 11 дүгээр сарын 21-нд Солонгосын Өмнөд Кёнсан мужийн Хаман суманд төрж, тухайн үеийн “Северанс” Анагаахын сургууль буюу одоогийн Ёнсэ Их сургуулийн Анагаахын сургуулийг 1911 онд дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд “Северанс” эмнэлэгт дадлагажигчаар ажиллаж байсан боловч тухайн үед Японы эзлэн түрэмгийлэгчид нутагт нь орж ирэн баривчлагаа, дарамт хавчлага их болсон тул 1912 онд аргагүйн эрхэнд БНХАУ-ын Нанжин хот руу дүрвэхэд хүрчээ. Улмаар тэндээсээ Богд хаант Монгол улсын нийслэл Хүрээнд орж ирэн эмнэлэг байгуулж, хүн ардыг эмчлэн түүгээр алдаршсан хүн юм. Тэрбээр Солонгосын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдаж байсан Ан Чан Хугийн Японы эсрэг хөдөлгөөнийг дэмжигч байсан байна.

Монголд амьдрах хугацаандаа И Тэ Жүн Шанхайд байсан Солонгос улсын түр Засгийн газарт санхүүжилт хүргэх, “Иёлдан” бүлгэмийн үйл ажиллагаанд оролцох зэргээр өөрийн орны тусгаар тогтнолын хөдөлгөөнд багагүй хувь нэмрээ оруулж, Богд хаант Монгол Улсад хандан өлсгөлөнд нэрвэгдсэн солонгос хүүхдүүдэд туслах бичиг өргөн барих зэрэгт тодорхой нөлөөлөл үзүүлж байсан түүхэн баримт бий.

Тэрээр 1921 онд япон цэргүүдтэй далдуур холбоо тогтоож байсан Оросын цагаантны цэргүүдийн гарт ид залуу 38 насандаа харамсалтайгаар амиа алдаж эх нутагтаа очиж чадалгүй Монголын тал нутагт мөнхөд нойрссон байна.

Previous Post

Амьд домог Пол Маккартнитай уулзаж, клипэнд нь оролцсон Монгол залуугийн түүх

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Наймдугаар Богдын Солонгос эмч
  • Амьд домог Пол Маккартнитай уулзаж, клипэнд нь оролцсон Монгол залуугийн түүх
  • УГЖ М.НАЙДАЛМАА: БИ МОНГОЛ ХЭЛ МАШ ХУРДАН СУРСАН
  • “Евгений Онегин”-г орчуулсны төлөө “Дэлхийн Чимэд”-д алтаар хөшөө босгосон ч багадна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.