• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, бэртэж гэмтэх, мэс засал, наркозонд орох, шүд өвдөхөд витамин С нөөц дуусна

admin by admin
11/07/2020
in Эрүүл мэнд
0
Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, бэртэж гэмтэх, мэс засал, наркозонд орох, шүд өвдөхөд витамин С нөөц дуусна
В И Т А М И Н С
Витамин С -д нэг сонин чанар байдаг гэнэ. Организмын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар алдагдахад витамин С хамгийн түрүүнд байхгүй болдог. Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, хордлого болох, бэртэл гэмтэл авах, мэс засалд орох, наркозонд орох, шүд өвдөх энэ бүх тохиолдолд витамин С байхгүй болж нөөцөө шавхсан байдаг гэнэ. Тэгэхээр ямар нэг байдлаар бие нь өвдсөн хүн хамгийн түрүүнд витамин С уух ёстой гэдэг нь харагдаж байна. Гүн стресс, сэтгэлийн хэт ачаалал бас витамин С-г байхгүй болгодог.
Витамин С-р олон хүнийг эмчилсэн dr. Hugh Riordan гэдэг эмч нэг удаа могойд хатгуулжээ. Шууд ажил дээрээ ирээд витамин С -гээ үзтэл “0” зааж байна гэнэ. Тэгээд сувилагчаараа 15 гр вит С судсаараа хийлгээд үзтэл өөрчлөлтгүй байв гэнэ. Ингээд 5 өдөр 15 гр-г өдөр бүр хийлгэхэд дөнгөж доод хэмжээг зааж байна гэнэ. Дахиад хэд хоног 15гр -р хийж байж нормдоо ( 1,3-1,7 mg/dl) орсон гэнэ. Энэ нь ямар нэг бактери , вирусийн халдвар хордлогод маш өндөр тунгаар хийх хэрэгтэйг харуулсан жишээ болж байгаа юм.
-Dr. WILLIAM J. MCCORMICK ( 1880 – 1968 )
-DR. FREDERICK ROBERT KLENNER ( 1907 – 1984 )
-DR. ROBERT F CATCART. ( 1932 – 2007 )
-DR. HUGH D. RIORDAN ( 1932 – 2005 )
Эдгээр эмч нарын хичээл зүтгэл, зориг тэвчээр, мэргэжилдээ үнэнч үлдсэний ачаар өнөөдөр бид витС -р олон хүнд өвчнийг үр дүнтэй эмчилж болдог юм байна гэдгийг, вит С -г өндөр тунгаар хийхэд ямарч гаж нөлөөгүй үр дүнтэй хямд аргаар эмчилж болдог юм байна гэдгийг мэдэж авсан билээ. Энэ судлаач, эмч нарын бичсэн олон нийтлэл, ном байгаа, уншиж мэдлэгээ дээшлүүлээрэй.
Тэд олон эмчийг араасаа дагуулснаас гадна олон мянган хүнийг эмчилсэн гавьяатай хүмүүс юм. Эдгээр эмч нар давсагний үрэвсэл, уушигний хатгалгаа, үе мөчний үрэвсэл, судасны хатуурал, нүдний эвэрлэг бүрхүүлийн шарх, нүдний даралт, сахарын өвчин, хүнд металын хордлого, архаг ядаргаа, мэс заслын дараах хүндрэл , лейкоз зэрэг олон өвчнийг эмчилж болно гэдгийг харуулсан.
Dr. William J McCormick Канадын Торонто хотын эмч байсан бөгөөд халдварт бүх ӨВЧНИЙ ҮҮСЭХ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛ С ВИТАМИНЫ ДУТАГДАЛ гэж баталсан. Бактери, вирусийн эсрэг С витаминыг маш өндөр тунгаар хэрэглэх ёстой гэж бичиж өөрөө анх удаа өндөр тунгаар хэрэглэж байжээ. Витамин С бол бактерийн ялгаруулдаг хорын эсрэг антидот гэж хэлж байв. Бактерийн ялгаруулдаг хорыг витамин С шиг хүчтэй саармагжуулдаг бодис байхгүй гэж тэр байнга хэлдэг байжээ. Витамин С дархлааны эсүүдийг идэвхжүүлж, тоог нэмэгдүүлдэг тул халдварт өвчин болон хавдраас хамгаалдаг.
Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling, Шотландын хавдрын мэс засалч Ewan Cameron-той хамтран Шотландын Vale of Leven хотын эмнэлэгт хавдрын сүүлийн шатандаа орсон ( өөр ямарч эмчилгээ тус болохгүй) өвчтөнүүдэд өдөр бүр 10гр витамин С өгч туршжээ. 1971 – 1976 хооронд үргэлжилсэн ба витамин С уусан хүмүүс, уугаагүй хүмүүсээс 300 хоног илүү амьдарсан байна. Бүх хүмүүсийн 7% нь 600 хоног амьдарсан. Уг туршилтад 500 гаруй хүн оролцжээ. Витамин С уусан хүмүүсийн ерөнхий байдал сайжирч, хоолондоо дуртай болж, өвчин намдаах эмээ бага хэрэглэдэг болсон байсан байна.
Канадын психиатрын эмч Abram Hoffer 134 хүн дээр уг туршилтыг давтжээ. ( сэтгэцийн эмгэг эмчилдэг эмч яагаад хавдар эмчлэх болов гэвэл , хавдартай хэдхэн сарын нас үлдсэн гэдгээ сонсоод шоконд орсон хүмүүс нэг хэсэгтээ шокноосоо гарч чаддаггүй юм байна, тэгэхээр нь өрхийн эмч нь психиатрын эмч рүү явуулдаг ) ингэж ирсэн хүмүүст витамин эмчилгээ санал болгоход 30-д хүн татгалзаж, 90-д хүн зөвшөөрч түүний санал болгосон эмчилгээг хэрэглэхээр болжээ. Ингээд витамин уусан хүмүүс , уугаагүй хүмүүсээс 16 дахин илүү хоног амьд байсан ба зарим нь бүр 5 жил амьдарсан байна. Тэр өвчтөнүүддээ өдөр бүр 12 гр витамин С , витамин Е, витамин В комплекс, витамин В 3, витамин А, селен, магни, кальци уух, нүүрс усгүй хоол идэх зөвлөгөө өгчээ. Нөгөө витаминаас татгалзсан хүмүүс хэдхэн сар амьдарсан байна. Үүнийгээ тэр 1990 онд “Journal of Orthomolekular Medicine” сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Үүнээс гадна витамин С колагений синтезийг идэвхжүүлж судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Ө/х витамин С байхгүй бол колаген бий болох ямарч боломжгүй. Витамин С нь 3 -глицеридийн хэмжээг багасгаж, HDL-н хэмжээг нэмэгдүүлдэг. Үүгээрээ шигдээсээр өвчлөхөөс сэргийлэх ба шигдээсээр өвдсөн хүмүүсийг дахин шигдээс болохоос хамгаалдаг .
С витамин бөөрөнд чулуу үүсгэдэг гэж хүмүүсийг айлгадаг, би хувьдаа үүнд итгэдэггүй гэхдээ юм баримттай нь дээр гээд судалгаа хайлаа , оллоо.
-Mc Cormick 1946 онд витамин С бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг гэж судалгаагаар баталжээ.
-Robert F. Cathcart 1969 оноос 2006 он хүртэл 25000 өвчтөн С витаминаар эмчилсэн. Витамин С -р хүн эмчлэхээсээ өмнө бөөрөнд чулуу үүсгэдэг гэж сонсож байсан учир үүнийг ор үндэсгүй гэдгийг батлахын тулд С витаминаар эмчлүүлсэн бүх хүмүүсээ бөөрний чулуу үүссэн эсэхийг шалгадаг байв. Түүний өвчтөнүүдээс бөөрний чулуутай болсон хүн байхгүй. Зөвхөн 2 өвчтөн витамин С -ээ 500 мг -с бага болгосон тул жижиг чулуу үүссэн байсан ба Свитамины дозыг нэмээд магни, В6 нэмж өгөөд чулуугүй болсон ба дахин чулуу үүсээгүй гэнэ.
Өөр нэг судалгаа: витамин С тогтмол уудаг 85557 эмэгтэйг 14 жил ажиглахад ямар ч чулуу үүсээгүй байв.
Бас нэг судалгаагаар 45251 эрэгтэй хүмүүст доод тал нь 1,5 гр витамин С өгөөд ажиглахад витамин С уусан хүмүүст бөөрний чулуу үүсдэггүй юм байна гэж гарчээ. Тэгэхээр бид чулуутай болно гэж айх шаардлага алга.
Өнөөдөр хятад улс дэлхийн натурал витамин С -ний. 80 хувийг үйлдвэрлэж байна. Их тунгаар судсаар хийдэг витамин С Аскорбиниансод гэдэг нэртэй. Энэ нь химийн шинж чанарын хувьд давс юм, тэгэхээр их хэмжээтэй хийхэд биеийн РН -г өөрчилдөггүй юм байна. 1гр аскорбиниансод =0,889 гр аскорбины хүчил+сод.
Короновирустай холбоотойгоор витамин С дархлаа сайжруулсан жишээ дахин бичие: витаминС их уудаг хүмүүсийн дархлааны IgG, IgM эсүүд нь олширдог, эдгээр эсүүд биед байгаа гаднын биетийг олоод устгах тушаал өгдөг эсүүд юм.
Өөр нэг судалгаа: залуу хүмүүсийн лимфоцитийг тоолоод дараа нь 3 хоног 5 гр витаминС өгөхөд лимфоцит 80% олон болсон байв, 10гр витамин С 3 хоног өгөхөд лимфоцит 3 дахин олон болсон, 18гр витамин С өгөхөд лимфоцит 4 дахин олон болсон байв . Лимфоцит бол гаднын эсийг шууд устгадаг эс . Тиймээс Кленнер эмч 50-д онд хэлж байсан шиг том хүн 10-15гр витамин С уувал энэ короногоос айхгүй байж болохнээ.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН. КРАКОВ
Previous Post

“Таван нүдэн” цаг хосоороо 3 сая  418 мянга, таваг 555 мянган төгрөгийн үнэтэй

Next Post

Шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайхан түрүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар байр эзлэв

Next Post
Шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайхан түрүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар байр эзлэв

Шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайхан түрүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар байр эзлэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.