• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дуулга уулын өврийг дагаад Хүннүгийн 142 булш бий

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/25/2021
in Нийгэм
0
Дуулга уулын өврийг дагаад Хүннүгийн 142 булш бий
ДУУЛГА УУЛЫН ХҮННҮ БУЛШ
Төмөр зэвсгийн үеийн Хүннүгийн соёлд хамаарах булш.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс зүүн урагш 27 км-т орших бөмбөгөр оройтой, бараан уулыг Дуулга гэнэ.
Энэ уулын өврөөс баруун урагш хандсан жижгэвтэр ам, түүний хойд налууг дагаад хүннүгийн 142 булш бий. Эдгээр булшны тоонд мөн ёслолын жижиг чулуун хашлага 12 буйг оролцуулан тоолж дэвсгэр зургийг 1975 онд В.В.Свинин үйлджээ. Үүнээс гадна уулын олон булш бүхий ам уруу өмнөөс орж ирсэн жижиг салаанд мөн хүннүгийн 10 булш буйг 1988 онд илрүүлсэн байна.
Дуулга уулын булшийг анх 1969 онд Гурван голын шинжилгээний анги илрүүлж таван булш, 1971 онд үргэлжлүүлэн 10-аад булш, 1971 онд Монгол-Унгарын хамтарсан шинжилгээний анги, 1975, 1985 онд Монгол-Зөвлөлтийн хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах ангиуд 10 булш, 1988 онд Хүннүгийн дурсгал судлах Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги таван булш тус тус малтан шинжилжээ. 7-р булшнаас амуу бүхий цүлхэн хүзүүтэй саарал ваар, чагтан бариултай шулуун сэлэм, хуйтай, хуйгүй төмөр хутга, 3 ширхэг зэв, хазаарын амгай цагариг, гархи зэрэг хөдөлмөрийн болон цэргийн зориулалттай хэрэгсэл гарснаас гадна ясан эдлэл, бугын эвэр, 9-р булшнаас олон тооны төмөр эдлэл, шор, хуй бүхий төмөр хутга, даруулга бүхий гогцоо гoрхиуд, гурван хөлтэй тогоо зэрэг гарчээ. Тогоо нь амсраас хажуу тийш гарсан бахим бөх сэнжтэй.
1975 онд В.В.Свинин эндхийн дурсгалын дэвсгэр зургийг үйлдэж дугаарласан бөгөөд 66-р булшнаас ваарын хагархайгаар хийсэн ээрүүлийн таваг, дөрвөн ширхэг хагархай ваар зэрэг эд өлгийн зүйл олсон. 1988 онд 11-15-р булшнуудыг малтахад 12-р булшнаас бугын эвэр, шавар ваар, 15-р булшнаас хүрэл тогоо, гурван ширхэг бүтэн ваар гарсан. Хүрэл тогоо нь 19 см өндөр, амсраараа 14,8 см, бөөрөөрөө 16 см, ёроолоороо 10 см голчтой бөгөөд амсарт нь доод талыг нь гаднаас нь наалдуулж цутгасан хагас дугариг хос сэнжтэй байжээ.
Мөн Дуулга уулын булшнуудаас олдсон үр тариа хадгалах зориулалттай их биений доод талд нүхэлсэн ваар, нэлээд өвөрмөц хэлбэртэй торх маягийн ваар, тэдгээрийн их биеийн дээгүүр тойруулан долгио хээтэй, хөндлөн зураасаар чимэглэсэн зэрэг нь тухайн бүс нутгийн үйлдвэрлэлийн онцлогийг илэрхийлж байна. Дуулга уулын 2-р булшнаас гарсан вааранд хурдан эргэх оньсон хүрд дээр хийхэд үлддэг олон хөндлөн зураас байгаа нь тухайн үед ваар үйлдвэрлэлд гарсан техникийн хөгжлийг харуулсан тодорхой дэвшил хэмээн судлаачид үздэг.
Дуулга уулын хүннү булшнаас гарсан хэрэглэгдэхүүн нь нийтлэг хүннү булшнаас илэрдэг дурсгалууд бөгөөд НТӨ II зуунаас НТ-ын I зууны үед хамаарна.
Ашигласан ном зохиол:
Д.Наваан. 1969 оны Хээрийн шинжилгээний тайлан. “Гурван голын шинжилгээний ангийн материал”. т. 31-32. /ТХГФ/
И.Эрдэли Монголд хүннүгийн мөрөөр // ЕТ /ШУА/ т. 40, 1971, т. 1874-1880 /Унгар хэлээр/.
Д.Баяр. Дуулга уулын нэгэн булш // Studia аrcheologica. Тom. VII, Fasc. 6. УБ., 1976. т. 60-66.
Д.Наваан, В.В.Волков. 1985 онд ажилласан МЗТСХЭ-ийн урьдчилсан тайлан. т. 6. /ТХГФ/
Д.Цэвээндорж. 1988 оны Хүннүгийн дурсгал судлах Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийн тайлан. /ТХГфонд/
Д.Цэвээндорж, З.Батсайхан. Хүннүгийн шавар ваар // Studia аrcheologica. Тom. XIV, Fasc. 56. УБ., 1994, т. 76-107.
Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал (Сэдэвчилсэн лавлах). УБ., 1999, т. 147. 
Previous Post

“Рио Тинто” 2.9 тэрбум төгрөг гарган, бичил, жижиг, дунд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Next Post

Ё.ЖАРГАЛСАЙХАН: Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна

Next Post
Ё.ЖАРГАЛСАЙХАН: Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна

Ё.ЖАРГАЛСАЙХАН: Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.