“Увертюра” хамтлаг байгуулагдаад 11 жил болсон, тогтвортой поп опера хамтлагийн нэг. Хамтлагийн гишүүдийн хувийн амьдрал нь ч уран бүтээл шигээ “тогтвортой” байдаг, соёлтой залуус. Тэр тусмаа тус хамтлагийн гишүүн А.Шинэбаярын хувийн амьдрал олны анхаарлыг татдаг. Учир нь А.Шинэбаяр, мэргэжил нэгт дуурийн дуучин бүсгүйтэй гэрлэсэн. А.Шинэбаярын эхнэр Э.Адъяасүрэн Дуурийн театрт ажиллаж, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад тоглосон сайхан бүсгүй. Оюутан байхдаа загвар өмсөж явсан нуруу царай төгс бүсгүй. Харин одоо УДБЭТ-аасаа гарч, Цагдаагийн “Сүлд” чуулгад дуулж яваа. Сопрана хоолойтой сайхан дуучин бүсгүй загварын чиглэлээр ажилласан бол торохгүй Топ модель болох өгөгдөлтэй бүсгүй. Дуучин Э.Адъяасүрэнгийн бас нэг авъяас make up хийх. Хэрвээ Э.Адъяасүрэн нүүр будалт, гоо сайхны салон ажиллуулбал очих бүсгүй олон байх. Юутай ч тал бүрийн авъяастай сайхан бүсгүйг оюутан байхад нь “Увертюра”-гийн Шинэбаяр олж харж сүй тавин хамт амьдарсан. Залуу хос нэг хүүтэй. Одоо удахгүй ам бүл нэмж, ууган хүүгээ дүүтэй болгох нь ээ.
Discussion about this post