• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монгол Улс анх удаагаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болов

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/18/2021
in Соёл урлаг
0
Монгол Улс анх удаагаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болов
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 90 жилийн түүхтэй кино салбарыг хөгжүүлэх Кино урлагийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болж, төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлого, чиглэл, зарчим тодорхой болов.
Кино урлагийг дэмжих тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн 80 хувь нь кино уран бүтээлчдээс бүрдсэн юм. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын кино уран бүтээлчдээс санал авч, өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлсэн нь кино салбарын гадаад, дотоод бүх зохицуулалтыг тусгасан хууль болоход нөлөөлсөн билээ.
Жишээ нь, хууль батлагдсаны дараа Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын визийн журам шинэчлэгдэж, кино бүтээх гадаадын уран бүтээлчдэд “K4” буюу хөнгөлөлтэй виз олгож эхэлсэн. Мөн олон улсын жишгээр гадаадаас Монгол Улсад ирж, эсвэл дотоодын уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа 500.000-аас дээш ам.доллар Монголд зарцуулсан нь нотлогдвол 30 хувийн татварын буцаан олголт өгөх зохицуулалттай болсон юм. Визийн болон татварын хөнгөлөлт үзүүлснээр гадаадын уран бүтээлчид Монголд ирж зураг авах, кино хийх, Монголыг гадаад орчинд сурталчлах хөшүүрэг болно хэмээн тооцож байна.
Мөн хуульд Монголын кино уран бүтээлчдийг дотоодод өрсөлдөх, гадаадын томоохон фестивал, наадмуудад өрсөлдөх, түүгээрээ улсаа сурталчлахад зориулан Кино урлагийг дэмжих санг байгуулсан бөгөөд эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй байх зохицуулалт оруулсан юм. Арилжааны кинонд эргэн төлөгдөх нөхцөлтэй бол эргэн төлөгдөхгүй нь гадаад орчинд Монгол Улсыг сурталчлах, олон улсын наадамд оролцох бүтээл байх ёстой юм.
Previous Post

БОАЖ-ын сайд Н.Уртнасан угалз агнах зөвшөөрлийг сайд асан Д.Сарангэрэлийн хүүд өгсөн гэв

Next Post

Хөөрхөн Дөлгөөний пэйж 531000 дагагчтай

Next Post
Хөөрхөн Дөлгөөний пэйж 531000 дагагчтай

Хөөрхөн Дөлгөөний пэйж 531000 дагагчтай

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Жем Молл”-д гарсан айшигт аллагын үеэр хамгаалагч нь хаяад гарахад солонгос монгол залуус бүсгүйг аврахаар алуурчинтай тэмцэлджээ
  • Дарханы “Цэлмэг хотхон”-ы борлуулалтын менежер хувь дансаараа авсан орлогын 733 сая төгрөгөөр онлайн покер тогложээ
  • Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
  • Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар залилж оргон зайлсан ч Тайландаас хар тамхи Монгол руу илгээх гэж байгаад баригдсан Б.Бямбадорж гэж хэн бэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.