Эсэргүү төлөөлөгч ном бичиж, “Эсэргүү төлөөлөгч” цол өөртөө хүчээр наасан М.Ганбаатар МАН-ын доторхи томилгооноос огт хоцордоггүй. Тиймдээ ч МАН ялсан үеийн үед намын томилгоот албан тушаал хашиж ирсэн М.Ганбаатар 2017 онд Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргааар ажиллаж байгаад 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” компани байгуулагдахад гүйцэтгэх захирал болж байлаа. Тэрээр Тавантолгой түлш компанийн дарга байхдаа төсвийн мөнгөөр туйлж, ажилчин ажилтнуудын хүнсэнд нэг удаа, тэрбумын тендер зарлаж, таван сая төгрөгийн үнэтэй тамга өөртөө захиалан хийлгэсэн хүн.
Тэрбээр энэ албаа дөрөв дэх жилдээ хашаад ийн өгчээ. Сонгинохайрхан дүүрэгт байдаг том үйлдвэрээ түшиглэн Д.Сумъяабазарын суганд хоёр жил хавчуулагдаж явсны эцэст Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга болоод удаагүй. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Автобус баазын Г.Төмөрбаатар хоёр булаацалдан, бие биенийхээ мууг муухайг уудалж байх зуур, дундуур нь М.Ганбаатар гэнэдүүлж байгаад орж ирэн СБД-ийн МАН-ын хорооны дарга болсон юм. М.Ганбаатарын оронд оронд тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Ундармаа гэх бүсгүй ажиллаж байгаа юм байна. Тэрбээр компанийнхаа борлуулалт хариуцсан захиралаар ажиллаж байсан аж. М.Ганбаатар дарга үүрэг гүйцэтгэгчдээ 5 сая төгрөгийн үнэтэй тамгаа бас шилжүүлэн өгсөн байх даа…
Discussion about this post