• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хамниган Зүүн Монголын монгол хэлтэн угсаатны бүлэг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/15/2021
in Хүмүүс
0
Хамниган Зүүн Монголын монгол хэлтэн угсаатны бүлэг
Зүүн Монголын хорчин түмний ноёдын хараанд Онон мөрний дунд ба адгаар нутаглах ойн иргэн цаа бугын аж ахуй эрхлэх эвенкичүүд XVII зууны эхэнд түүхэн сурвалжид анх хамниган нэрээр тэмдэглэгджээ. 1667 онд Чин улсын харьяат солоны Гантөмөр ноён Орост дагаар орж улмаар христосийн шашинд ороод Хар мөрний орчмыг Оросын харьяанд оруулахад идэвхитэй зүтгэв. 1689 оны Нэвчүүгийн гэрээ болон 1727 оны Буурын гэрээгээр Оросын харьяанд багтаж орсон монголчуудыг Оросын захиргаанаас Гантөмөрийн угсааны ноёдод захируулсан тул түүний захирсан албатын дотор монгол угсаатан давамгайлах болж шинэ угсаатны бүлэг үүсч харин хамниган гэх хуучин нэрээр ерөнхий нэрлэгдэх болжээ. Орос улс Чин улстай зах нийлэх Минжээс Эргүнэ мөрөн хүртэлх харуулуудыг Гантөмөр ноёны харьяат хамниган нарт хариуцуулжээ. 1760 онд тэдний дундаас 500 хүнтэй хасаг цэргийн нэг хороо зохион байгуулсан бөгөөд 1851 онд тэднийг Өвөр Байгалын хасаг цэргийн бүрэлдхүүнд оруулжээ. Харин харуул болон хасаг цэргийн зохион байгуулалтанд ороогүй үлдсэн хэсэг нь 1822 онд Сибирийн засаг захиргааны шинэчлэлтээр Үрүлгийн талын дум хэмээх захиргаанд харьяалагдах болов. ХХ зууны эхнээс Оросын хувьсгал, дотоодын дайн зэргээс дүрвэн Халх Монголын нутагт нүүн орсон буриад нартай хамт хамниган ардууд мөн нүүдэллэн ирж Онон голын, Хэрлэн голын, Улз голын, Халх голын буриад хошуудад захирагджээ. Үүнээс гадна Чин улсын харьяаны Халх Монголын Сэцэн хан аймагт цөөн тоотой хамниган хэмээх ардууд байсан нь эрт үед халхжижээ. Хамниганууд манж түнгүстэй нэг гаралтай эвенки хэлнээс гадна дундад үеийн монгол хэлний онцлогийг хадгалсан хамниган монгол хэлээр ярилцдаг байснаа эдүгээ орчин тойрныхоо монголчуудын хэл аялгууны нөлөөг хүртэж монгол хэлний буриад болон халх аялгуугаар ярилцах болжээ. 2010 оны хүн амын тооллогоор Монгол улсад нийт 537 хамниган хүн бүртгэгджээ. Б.Нацагдорж
Previous Post

Хясаан дээрээс бууж чадахгүй байсан эмэгтэйг буулгав

Next Post

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна

Next Post
Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.