• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Эмээгийн хөшөөг будаж янзалжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/11/2021
in Нийгэм
0
Эмээгийн хөшөөг будаж янзалжээ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлж буй мянга, мянган хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг зүйлсийн нэг бол гартаа эрх барьсан хөөрхөн эмээгийн хөшөө. Хальтхан харахад эрхи барьсан эмээ нарлаад сууж байна уу даа гэж андуурагдахаар энэ хөшөөг харсан хүмүүс “Ээж шиг минь харагдлаа, эмээтэйгээ уулзсан мэт мэдрэмж төрж байна” гэх мэтээр өөрийн эрхгүй дуу алдацгаах нь бий.
Нар салхинд гандаж өнгөө алдаад байсан “ЭМЭЭГИЙН ХӨШӨӨ” өнгө төрхөө засжээ. Засал чимэглэл хийх сонирхолтой хөдөлмөрч бүсгүй Х.Тунгалаг өөрийн санаачилгаар хүүхдүүдийн хамт тус хөшөөний өнгийг сэргээхээр шийдэн, хагарсан хэсгийг нь нөхөж, өнгө будгийг нь нэмсэн байна. Х.Тунгалаг бүсгүй хэлэхдээ, “Өчигдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр зугаалж яваад эмээгийн хөшөөний будаг нь гандаад зарим хэсэг нь хагарчихсан байхыг хараад, хайртай хөшөөнийхөө өнгө будгийг сэргээхийг маш их хүссэн. Орой харих замдаа барилгын дэлгүүрээр дайрч хэрэгтэй материалаа цуглуулаад өглөө эрт яаран ирж будаж янзалж байна. Надаас түрүүлээд өөр хүн ирээд янзалчих вий дээ гээд бодсон чинь шөнө нойр ч хүрсэнгүй. Тэгэхээр нь цаг алдахгүйн тулд ажлаасаа чөлөө авч байгаад гүйгээд ирлээ” хэмээн ярьсан юм.
Мөн тэрээр “эмээгийн хөшөөний өнгийг сэргээн засварлахад нийтдээ 40-50 мянган төгрөг л орсон. Энэ нь яг үнэндээ өнөөгийн нийгэмд нэг тор хүнс ч дүүргэхгүй мөнгө шүү дээ. Хүүхдүүддээ захиж хэлэхэд аливаа зүйлд сэтгэл байхад л хангалттай. Жаахан зүйлээр ч олон сайхан зүйлсийг бүтээж болдог. Бидний л амьдарч байгаа газар нутаг учраас хүрээлэн буй орчноо хайрлаж, хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчинд амьдарцгаая гэж захимаар байна” гэдгийг чин сэтгэлээсээ хэлсэн юм.
Хөшөө дурсгалаар дамжуулан урлаг, уран сайхныг мэдрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдэг 10 бүтээлийн нэг болох эрхи барьсан эмээгийн хөшөөг анх 2014 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн -д байршсан.
2018 онд иргэн О.Туяацэцэгийн санаачилгаар хэсэг иргэд будаж засварлаж байсан бол энэ удаа ийнхүү сайхан сэтгэлт Х.Тунгалаг бүсгүй өнгийг дахин сэргээв. Хүүхэд залуустаа түүхийн дурсгалт зүйлээ хайрлан хамгаалах, арчлан тордох ач холбогдлыг ойлгуулж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болж байгаад  талархал илэрхийлье.
Previous Post

УЙГАРЖИН МОНГОЛ БИЧГИЙН МАШИН “КОНТИНЕНТАЛЬ”

Next Post

Месси ПСЖ багтай 104 сая ам.долларын гэрээ байгуулжээ

Next Post
Месси ПСЖ багтай 104 сая ам.долларын гэрээ байгуулжээ

Месси ПСЖ багтай 104 сая ам.долларын гэрээ байгуулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.