• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Морио зодсон Германы дасгалжуулагчийг Токио 2020 наадмаас хөөжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/08/2021
in Спорт
0
Морио зодсон Германы дасгалжуулагчийг Токио 2020 наадмаас хөөжээ

Орчин үеийн пентатлоны төрөлд тамирчнаа өрсөлдүүлж байгаа Германы дасгалжуулагчийг олимпын наадмаас хөөх болсноо өчигдөр тус спортын холбоо зарлажээ. Германы тамирчин Анника Шлеу морьтой харайлтын үзүүлбэрээр өрсөлдсөн юм. Тамирчид санамсаргүй хуваарилсан морьтойгоо 20 минутын турш бэлдээд энэхүү тэмцээнд оролцдог дүрэмтэй.

Гэтэл Шлеуд оногдсон “Saint Boy” нэртэй морь шинэ эзэндээ удирдагдалгүй, саадан дээгүүр харайхыг эсэргүүцсээр байжээ. Энэ үеэр дасгалжуулагч Ким Райснер зангидсан нударгаараа “зөрүүд” морийг цохин сургаж байгаа нь камерт бичигдсэн байна.

Тэр бас Шлеуд морио цохих заавар өгч байжээ. Уг дүрс бичлэг сошиал сүлжээнд тарж, амьтны эрхийн асуудал хөндөгдсөн байна. Тэмцээний дараа Шлеу “Би хэчнээн хичээсэн ч морь маань явж өгөөгүй. Аргаа бараад би уйлж эхэлсэн” гэжээ.

“Би тамирчиндаа цохих заавар өгсөн. Гэхдээ морины биед хор хохирол учруулах хэмжээний цохилт байгаагүй. Морио ташуурддагтай л адил үйлдэл” гэж Райснер өөрийгөө өмөөрснийг Германы хэвлэлээр мэдээлсэн байна.

Харин орчин үеийн пентатлоны холбоо UIPM-ээс гаргасан мэдэгдэлд “Манай удирдах зөвлөл Германы багийн дасгалжуулагч Ким Райснерт хар карт өгч,  үлдэж буй өдрүүдэд олимпын наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргахдаа тэмцээний үеэр Анника Шлеугийн унасан Saint Boy нэртэй морийг нударгаараа цохиж буйг харуулсан Райснерын дүрс бичлэгийг шалгаж, нягталсан болно” гэсэн байна. “Өнөөдрийн үйл явдал морь болон тамирчныг аль алиныг нь хамгаалахын тулд тэмцээний дүрмийг яаралтай шинэчлэн сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэж Германы Үндэсний Олимпын Хороо мэдэгджээ.

Previous Post

Б.СЭР-ОД: ИХ ХҮНД УРАЛДААН БОЛЛОО

Next Post

Есдүгээр сарын нислэгийн хуваарь

Next Post
Есдүгээр сарын нислэгийн хуваарь

Есдүгээр сарын нислэгийн хуваарь

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.