Иргэнийн нисэхийн ерөнхий газраас 2021 оны есдүгээр сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ. Цар тахлын үед хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас хамаарч зарим нислэгийн цаг өөрчлөгдөх магадлалтай болохыг ИНЕГ-аас мэдээлсэн байна.
Есдүгээр сард “МИАТ”, “Хүннү Эйр”, “Korean Air”, “Turkish Airlines”, “Asiana Airlines” гэсэн агаарын тээвэрлэгчид долоон чиглэлд нислэг үйлдэх аж.
Мөн тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар аваад эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын онцгой комиссын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой юм байна.
Ирэх сард нийт 29 удаагийн нислэг үйлдэхээр товлосон. Гадаадаас Монгол Улсыг зорих иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгч компаниудад шууд хандах юм.
Discussion about this post