Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас Хотын Ерөнхий менежерт хоёр үүрэг даалгавар өгсний нэг нь буюу “Улаанбаатар хотод хийгдэж буй 23км 6 багц бүхий дугуйн замын ажил” удаашралтай байгаа асуудлыг хариуцан авч удирдлага зохион байгуулалтаар хангаж шуурхай хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон.
Үүний дагуу захиалагч Нийслэлийн авто замын хөгжлийн газар, зургийн автор Зураг төслийн хүрээлэн, гүйцэтгэгч Драгон Бридж ХХК-ийн удирдлага, төлөөллүүдийг дуудаж уулзсан байна. Ковид-19 цар тахлын улмаас дугуйн замын асфальт бетон хучилтын өнгөт пигмент нь тасарсан, тоног төхөөрөмж нь байхгүй, хил гааль дээр удаашралтай, үнийн огцом өсөлттэй байгаатай холбоотой үүсээд байгаа юм. Уг асуудлыг хэлэлцээд цаг үе, нөхцөл байдлыг харгалзан өнгөт асфальт бетон бус энгийн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээтэйгээр хийж гүйцэтгэх боломжтой саналыг гарган саналыг Нийслэлийн Засаг даргад танилцуулан эцсийн шийдвэрийг гаргаж өнөөдөр дараах гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
– Хотын Ерөнхий менежер гүйцэтгэгч байгууллагад эхний ээлжинд шууд асфальт бетон хучилт хийх боломжтой нийт талбайн хэмжээг багц, багц дотроо хэсэг бүрээр нь нарийвчлан гаргаж хучилтыг эхлүүлнэ.
– Бродюр, хаалт хийгээгүй талбайд ажлыг шуурхай үргэлжлүүлэн асфальт бетон авахад бэлэн болгох.
– Трассд орсон чөлөөлөх шаардлагатай 207 /11-г нь чөлөөлсөн/ обьектийн байршил тоо хэмжээ, хүндрэлтэй байршлуудын шаардлагатай тооцоо судалгаа, шийдвэр захирамжуудыг бэлтгэн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
Дээрх ажлыг 8 сард багтаан дийлэнх хувийг дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ажлын графикийг шинэчлэн гаргаж дагаж мөрдөхөөр болжээ.
Discussion about this post