• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хүннүгийн язгууртны булшинд тухайн ихэс дээдсийн амьд ахуйдаа хэрэглэж байсан сүйх тэргийг эвдлэн дагуулдаг

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
08/03/2021
in Нийгэм
0
Хүннүгийн язгууртны булшинд тухайн ихэс дээдсийн амьд ахуйдаа хэрэглэж байсан сүйх тэргийг эвдлэн дагуулдаг
ШУА-ийн Археологийн хүрээлэн, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Соёл урлагийн газар, хамтран “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар орших бөгөөд тус төслийн хүрээнд дурсгалыг малтан судлаж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон цаашид Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх аж.
Судалгааны тойм

​1960 онд Монгол-Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорватын нарын удирлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд гүймэг малтлага судалгааг гүйцэтгэж зарим морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага судалгааны ажил хийгдээгүй байна.

Судалгааны тойм
​1960 онд Монгол-Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорватын нарын удирлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд гүймэг малтлага судалгааг гүйцэтгэж зарим морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага судалгааны ажил хийгдээгүй байна.
2021 оны малтлага судалгааны урьдчилсан үр дүн
2021 оны 6-р сарын 25-нд судалгааны ажил эхэлж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.
1. Дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байна.
2. Хүннүгийн язгууртны 3-р булшийг сонгон, малтлага судалгааг гүйцэтгэж байна. Уг булш нь 16 м голчтой чулуун дараастай, төв хэсэгтээ эрт үед тоногдсон болохыг гэрчлэх 2 м гүн тонуулчдын нүхний ул мөртэй байв. Малтлагын явцад баруун урагш чиглэсэн 4 м урт үүдэвчтэй, 6.5 х 5 м хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 м гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлээд байна. Хүннүгийн язгууртны булшинд тухайн ихэс дээдсийн амьд ахуйдаа хэрэглэж байсан сүйх тэргийг эвдлэн дагуулдаг тогтсон уламжлалтай бөгөөд энэ тохиолдолд оршуулгын нүхний гүнд гадна, дотор давхар модон бунхан, түүнд авсыг байрлуулж, хувийн хэрэглээний зүйлс, адуу малын тоног, ваар сав, хивс ширдэг, гоёл чимэглэл зэрэг олдвор эд өлгийн зүйлсийг дагалдуулсан байдаг. Гэвч оршуулгыг үйлдсэнээс хойш тодорхой цаг хугацааны дараа эртний тонуулчид булшийг ухаж, сүйтгэсэн байдаг тул зарим тохиолдолд олдвор эд өлгийн зүйлс тоногдож, хадгалалтын нөхцөл муудсан байдаг. Хэдийгээр булш тонуулчдын үйл ажиллагаанд өртсөн хэдий ч Туул голын саваар нутаглаж асан хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээллийг өгөх олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч олдоно гэдэгт итгэлтэй байна. Одоогоор булшны малтлага 5.1 м гүнд үргэлжилж байна.
3. Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлал бүтээгдэхүүн болгох үүднээс малтлага судалгаа огт хийгдээгүй, хамгийн том хэмжээтэй 1-р булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ удаад уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
4. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийх ажлыг хийж байна.
5. Бид бүхний хамтарсан судалгаа амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулах шаардлагатай байна.
ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
Previous Post

Мелинда Гейтс гэрлэлтээ цуцлуулахдаа нөхрөөсөө овгийг нь авч салжээ

Next Post

Нойрны биологийн цаг

Next Post
Нойрны биологийн цаг

Нойрны биологийн цаг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.