ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ашиглалт, аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнд:
• Засварлах, нөхөөс хийх шаардлагатай 40 байршилд 484 м.кв явган замыг засварласан;
• Хүүхдийн тоглоомын 2 талбайд иж бүрэн засварласан.
• Эвдрэл гэмтэлтэй 17 худгийг засварлан тагжуулж хэвийн ашиглалтын нөхцөлийг бүрдүүлсэн.
• Гэрэлтүүлгийн шугамын ил задгай унжсан 3,350 урт метр цахилгааны утсыг цэгцлэн, аюулгүй байдлыг хангаж ажилласан.
• Гэрэлтүүлгийн 439 шонгийн суурь, тагийг засварлан тагжуулсан.
• Хазайсан 90 шонг тэгшилж, бэхэлгээний засварын ажлыг гүйцэтгэсэн.
Иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой засвар, шинэчлэлтийн ажил үргэлжлэн хэрэгжиж байна.











Discussion about this post