• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

М.МЯГМАРЖАРГАЛ ЭХНИЙ ТОЙРОГТ ЯЛАГДАВ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/28/2021
in Спорт
0
М.МЯГМАРЖАРГАЛ ЭХНИЙ ТОЙРОГТ ЯЛАГДАВ
“Токио-2020” зуны XXXII дахь удаагийн олимпийн наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдлаа.
Уэльс гаралтай энэ бүсгүй 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй тамирчин.
Лоурен үнэхээр хүчтэй, хурдтай тамирчин юм. Эхний үеийн 1.12 минутад Лоурений зүүн хойд гар оновчтой тусаж, манай тамирчин тоолууллаа. Лоурений илт давамгайллаар эхний үе өндөрлөв.
Хоёрдугаар үед оноо нөхөх гэж М.Мягмаржаргал урагш дайрсан ч цохилтын тоо, оновчоор дэлхийн аварга хавьгүй илүү байлаа. Гуравдугаар үед ч уэльс бүсгүй довтолсоор шүүгчдийн саналаар 5:0-ээр яллаа. Үнэхээр чансааг тэргүүлэгч, шилдэг тамирчин байлаа.
Сонирхуулахад түүний өрсөлдөгч тун өвөрмөц намтартай нэгэн байлаа. Тэрбээр хүүхэд ахуйдаа кикбоксоор хичээллэдэг байсан бөгөөд өшиглөлтөө хүчтэй болгохын тулд хөлбөмбөгөөр давхар хичээллэх болсон байна. Гэхдээ зүгээр ч нэг сонирхоод өнгөрөх биш тун амжилттай тоглож, Уэльсийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигт багтайгаа түрүүлсэн удаатай. Өөрөө тэрхүү улиралд багийнхаа шилдэг тоглогчоор нэрлэгдсэн гээд хөлбөмбөгийн карьер нь тун амжилттай үргэлжилж байж. Гэвч 2014 онд Хамтын нөхөрлөлийн наадамд боксоор оролцсоноос хойш бусад төрлөө орхиж, зөвхөн бокстоо анхаарах болжээ. Энэ нь ч зөв шийдвэр болж, боксын спортоор дэлхийн аваргаас алт, хүрэл медаль, Европын наадмаас алтан медаль хүртээд байна. Одоо түүний хувьд олимпийн аварга болох ганц л том зорилго өмнөө тавиад байгаа аж.
Previous Post

“Оюу толгой”-н Монголд зарцуулсан хөрөнгө 12.7 тэрбум ам.доллар хүрлээ

Next Post

Д.Сумъяа, Б.Ганхайч хоёр ковидоор халдварлаад эдгэжээ

Next Post
Д.Сумъяа, Б.Ганхайч хоёр ковидоор халдварлаад эдгэжээ

Д.Сумъяа, Б.Ганхайч хоёр ковидоор халдварлаад эдгэжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.