ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван эхнэр Э.Золзаяатайгаа Хөвсгөлийг зорин Eznis-ийн агаарын хөлгөөр аялж явна. Мөн саяхан суллагдсан Б.Хурц генерал гэргий А.Сарнай болон гэр бүлийнхэнтэйгээ Хөвсгөлд амарчээ. Тэдэн дээр УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд агсны хүү О.Одбаярын гэр бүл нэмэгдсэн. Л.Гүндалай 2000-2012 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажилласан, АН-ын дэд дарга байсан хүн. Харин АТГ, Тагнуулын ерөнхий газрыг удирдаж явсан генерал Б.Хурц шиг төрийн албанаас төрсөн тод од үгүй. Д.Энхбатыг европоос хулгайлсан гэж Англид саатуулагдсанаас хойш олны анхааралд яваа, алхам бүр нь дуулиан тарьдаг эрхэм.
О.Одбаяр бол МАН-ын гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших санаатай томоохон төрийн өмчит компанийн захирлын ажлаа 12 дугаар 31-нээс өгсөн ч, хүрд эргүүлэх боломж олдоогүй. Ийнхүү “холимог од” шиг гурван олны танил эр, Хөвсгөл далайн эрэгт гэр бүлээрээ зоог барин суугаа бичлэг олны анхаарлыг татаж байна. Хүмүүсийн нүд баясгасан энэ ширээг Хурцын гэргий Ү.Сарнай зассан гэдгийг экс гишүүн Л.Гүндалай хэлсэн билээ.
Discussion about this post