Нярайн асрамжийн газар эмчлүүлж байсан жаахан охиныг Монголд аялж явсан Холливудын од онцлон үрчилж авсан. Жамъянцэцэг охиныг Америк руу авч явахаасаа өмнө эдэн жилийн өмнө байнга асаргааны зардлыг нь өгч, нислэгийн ая даах болсон цагт нь ирж авсан. юм. Холливудын нэрт жүжигчин Ewan McGregor /Эвин/ Монгол охин үрчилж авсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгтээ л цацагдсан. Зөвхөн Монголд төдийгүй Холливуд ч энэ талаар шүүрэн авч багагүй шуугисан билээ. Ийнхүү хувь тавилангаар дэлхийн нэртэй од Монгол охины аав болсон юм.
Шотландаас гаралтай Английн нэрт жүжигчнийг Монголчууд “Оддын дайн”, “Мулен Руж” киногоор нь илүү сайн танина. 2004 онд дэлхийг тойрсон баримтат кино хийх үеэрээ Монголоор дайрч гарсан нэрт жүжигчин хүүхдийн халамжийн төвөөр ороход Жамъянцэцэг хэмээх хоёр настай охин нүдэнд нь тусчээ. Гэвч охиныг тэр дор нь өргөж аваагүй юм.
Харин өөрийн төлөөлөгчөө Монголд үлдээж охиныг үрчилж авах бүхий л зүйлийг хийлгүүлсэн байна. Энэ хооронд Эван охинд хэрэгтэй хувцас, витамин, тоглоом гээд хэрэгтэй бүхнээр нь хангадаг байж. Хоёр жилийн дараа охиныг өргөж авах эрх нь нээгдэж дөрвөн настай Жамъянцэцэг охин нэр алдартай ааваа дагаад Холливудыг зорьсон юм.
Нэрт жүжигчний эхнэрийг Иви Мавракис гэдэг бөгөөд тэд Жамъянцэцэгээс гадна хоёр охинтой. Харамсалтай нь хоёр жилийн өмнө Холливудын тогтвортой гэгдэж байсан гэр бүл салсан.
Тэдний том охин Глара 1996 онд төрсөн бол дараагийн охин болох Истэр нь Жамъянцэцэгтэй нэг оных буюу 2001 оны зун төрсөн. Тэд Жамъянцэцэгийг Жэмиан гэж дууддаг аж. Хүүхэд асрах төвд халамжлуулж байсан Жамъянцэцэг охин нэрт жүжигчний гэр бүлд өргөгдөн Холливудыг зорихдоо дөрвөн настай байсан бөгөөд энэ жил тэрээр 20 хүрч байна.
Discussion about this post