Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.
Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.
Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.
Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.
ОЛИМП ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ
Токио-1964 17 4
Мехико-1968 14 4
Мюнхен-1972 37 2
Монреаль-1976 30 2
Москва-1980 39 4
Сөүл-1988 24 4
Барселона-1992 27 6
Атланта-1996 12 4
Сидней-2000 12 8
Афин-2004 13 7
Бээжин-2008 14 14
Лондон-2012 16 13
Рио-2016 26 17
Токио-2020 18 25
Discussion about this post