• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНҮҮД ӨНДӨРЛӨЖ, ТАМИРЧИД БЭЛТГЭЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/30/2021
in Спорт
0
ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНҮҮД ӨНДӨРЛӨЖ, ТАМИРЧИД БЭЛТГЭЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ
“Токио-2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд (5х5 сагснаас бусад) албан ёсоор өндөрлөж, Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо.
Монголчууд энэ олимпод байт харваа, буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 42 тамирчинтай оролцохоор болж байна. Монголын баг өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байв. Токиогийн олимпийн тухайд коронавирусийн цар тахлын улмаас эрхийн тэмцээнүүд хойшлох, цуцлагдах зэрэг олон бэрхшээл тулгарсан ч Монголын баг 42 эрх авсан юм.
Өдгөө манай тамирчид олимпийн бэлтгэлээ идэвхийлэн базаасаар байна. Тухайлбал, боксынхон Хандгайтад, чөлөөтийнхөн Найрамдалд, жүдочид Батсүмбэрт, хүндийг өргөлтийнхөн Төр хурахын аманд, хөнгөнийхөн Архангайд, ширээний тенниснийхэн “Эко” спорт баазад, сагсчид Францад бэлтгэлээ хийж байна.
Усны тамирчдын тухайд өнөөдрөөс бассейндаа бэлтгэл хийж эхэллээ. Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгсний дагуу “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийх боломж бүрдээд байна.
Монголын тамирчдаас бокс, сагсныхан хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 15-нд Токиог зорих бол жүдо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, ширээний тенниснийхэн 21-нд, чөлөөт бөх, хүндийг өргөлтийнхөн 28-нд, марафон гүйлтийнхэн наймдугаар сарын 4-нд эх орноосоо мордоно. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын тухайд Японы Кувана хотод бэлтгэлээ хийж буй бөгөөд тэндээсээ марафоны тэмцээн болох Саппорог зорих юм.
Previous Post

Жүжигчин Zhou Xun зураг авалттай үедээ 2 тэрбумын машиндаа байрладаг

Next Post

Кендалл Женнер найз залуутайгаа

Next Post
Кендалл Женнер найз залуутайгаа

Кендалл Женнер найз залуутайгаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.