АНУ-ын дуучин, поп од Бритни Спирс Лос-Анжелест болсон сонсголын үеэр “Миний орлогыг захиран зарцуулах эрх аавд байдаг. Шүүх тухайн үед зүй бус консерватив шийдвэр гаргасан. Би одоо амьдралаа эргүүлж авмаар байна. Найз залуутайгаа гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэтэл аав зөвшөөрдөггүй. Тэр миний хүүхэд төрүүлэх эрхийг хааж байна” гэв.
Бритни Спирс 2006 онд хоёр хүүхдинйнхээ ааваас салсны дараа нэг хэсэг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн. Энэ үед аав Жейми Спирс нь 2008 оны шүүхийн шийдвэрээр охиныхоо хувийн болон бизнесийн асуудлыг хянах эрхийг авсан юм. Гэхдээ Жейми эрүүл мэндийн шалтгаанаар 2019 онд охиныхоо зарим асуудлыг шийдвэрлэх эрхгүй болжээ. Бритни аавынхаа оронд асрамжийн газрын мэргэжилтэн Жоди Монтгомерийг санал болгосон байна. Дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид шүүхийн гадаа цугларч, “Бритнийг чөлөөл”, “Бритнийн амьдралаас холд” гэсэн уриа лоозон барин жагсчээ.
АНУ-ын дуучин Бритни Спирс эцгийнхээ хууль ёсны асран хамгаалалтаас татгалзаж, энэхүү шийдвэрийг цуцлах шаардлагыг шүүхэд хүргүүлжээ.
“Өмнө нь би шүүгчтэй харьцахдаа өөрийгөө хоосон орон зай мэт мэдэрсэн. Би яг л үхсэн хүн шиг намайг тоож авахгүй байсан. Бүгд намайг худал ярьж байна гэж бодож байгаа мэт би мэдэрсэн. Би худал хэлээгүй ээ, магадгүй одоо энэ нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг шүүгч та ойлгож байгаа байх. Би хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг маш ихээр хүсэж байна. Надад гэрлэх зөвшөөрөл өгөхгүй байгаа. Би спиральтай бөгөөд үүнийг эмч дээр очиж авахуулахыг хүсэж байгаа ч мөн л асран хамгаалагч нар маань зөвшөөрөхгүй байна. Энэ асран хамгаалалт надад сайнаар нөлөөлөхөөс илүү их хор хөнөөл учруулж байна. Би амьдрах эрхтэй” хэмээн дуучин бүсгүй шүүх хурлын явцад хэлжээ.
Мөн тэрээр өөрт нь хүчээр химийн элемент болох лититэй эм бэлдмэл өгч байсан гэж хэлсэн байна. Энэхүү элементийг агуулсан бэлдмэлүүд нь сэтгэцийн хоёр туйлт өвчнийг эмчлэхэд ашигладаг билээ. “Үүнээс болж би согтуу байгаа юм шиг мэдэрдэг байсан. Би зүгээр л ухаан орж чадахгүй байсан. Надад ээж, аавтайгаа тайван ярилцах боломж ч байсангүй. Би тэдэнд айж байгаагаа хэлэхэд зүгээр л над дээр зургаан сувилагч авчирч миний биеийг шалгуулсан юм” хэмээн Бритни хуваалцсан байна.
Эргэн сануулахад, түүний эцэг Жейми Спирс 2008 онд охиныхоо асран хамгаалагчаар томилогдсон юм. Түүнээс хойш аав нь дуучны өмч хөрөнгө, санхүү, ажил мэргэжил, хувийн амьдрал зэрэг асуудлуудыг хянах болсон билээ.
2020 онд Бритни Спирс асран хамгаалах эрхийг эсэргүүцэхийг оролдсон боловч шүүх хуралдаанд ялагдсан юм. Үүний дараа тэрээр аав нь түүний асран хамгаалагч байхаа больсон үед л тайзан дээр эргэж ирнэ гэдгээ мэдэгдэн тайлан тоглолтуудаас татгалзсан байна.
Асран хамгаалалт гэдэг нь хууль ёсны хяналтын нэг хэлбэр юм. Тухайн хүн бие даан өөрийгөө халамжлах чадваргүй болоход хамаатан садан эсвэл дотнын хүн нь өв залгамжлах эрхийг шүүхээр дамжуулан авч асран хамгаалах хүнийхээ өмнөөс бүх шийдвэрийг гаргадаг байна. Ихэнхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эсвэл хүнд өвчтэй хүмүүс ийм халамжид хамрагддаг билээ.
Discussion about this post