Монголд анх удаа Холливуд смайл гэж нэрлэгдсэн шүд цайруулах үйлчилгээг Топ модель Ч.Туяацэцэг 7000 доллароор хийлгэж байсан. Дараа нь Топ модель Ч.Уранбилэг хийлгэсэн бол араас нь Топ модель Д.Пүрэвсүрэн хийлгэж, угийн шүд муутай Пүүжээ том цагаан “ам дүүрэн аржгар хурганы арьс”-аараа гайхуулан инээмсэглэх болсон билээ. Монгол эрчүүдээс анх “АПУ”-гийн Батсайхан шүдээ янзлуулж, гэргий Алимаатайгаа хамт “холливуд смайл”-аар гоёж, инээмсэглэлээрээ хүнийг угтаж үдэх болсон. Олны жишгээр “МCS”-ийн Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй улс төр бизнесийн нөлөө бүхий эрчүүд шүдээ цайруулсан билээ. “Камертон”-ы Эба ч холлиувал смайлаар мишээх болсон. Саяхан “Номинталст”-ын хамтлагийн дуучин А.Хаянхирваа Холливуд смайлаар гоёж, яралзсан 32 цагаан шүдээрээ гайхуулж, шинэ жилээр Аса аваргыг бут цохижээ. Анх 7000 доллароор хийж байсан Холливуд смайл хийж байсан бол одоо үнэ нь өсөөд 10 мянган доллар хүрсэн. “Номинталст” хамтлагийн дуучин асан, Нийслэлийн нэг газар том даргаар ажиллаж байгаа Хаянаа “холивуд смайл”-аа 10 гаруй мянган доллароор хийлгэсэн сурагтай.
Discussion about this post