• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монгол Улс нэг хүний гарт орлоо

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/12/2021
in Улс төр
0
Монгол Улс нэг хүний гарт орлоо

Хэн юу тарина, түүнийгээ хүртэнэ гэдэг дээ. Монголчууд сүүлийн сонгуулиар хийсэн сонголтынхоо үр дүнг биеэрээ төлж эхэллээ. Сонгуулийн өмнө тавьсан хөл хорио, хот хөдөөг хамарсан, хавтгайруулсан сурталчилгааны үр дүн гарч коронавирусын халдварын тархалт урьд байгаагүй шинэ түвшинд гарав. Хэрэв сая сонгууль явуулаагүй бол УОК улаан байтугай өөр ямар түвшний бэлэн байдал зарлах байсныг бүү мэд. Нэг үгээр хяналтаас гарсан халдварын тархалтын улмаас Монгол Улс тэр чигээрээ банкрот болоход ойрхон байна. Харин УОК халдварын дэгдэлттэй шинжилгээний цэгүүдээ хааж тэмцэж. Дүүрэг бүрт ганцыг үлдээгээд байсан цэгүүдээ хүртэл хааж нийслэлийн хэмжээнд гуравхан цэг /Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан/ үлдээжээ. Шинжилгээний тоо буурвал халдварын тоо ч гэсэн буурна. Мөн үү?

Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өчигдөр орой бас нэгэн “шинэ” мэдэгдэл хийв. Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд олгож байсан цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт, хүүхдийн 100 мянгыг үргэлжлүүлэн олгох эсэхийг ҮАБЗ шийднэ гэв. Өөрөөр хэлбэл, өмнөх хугацаанд УИХ, Засгийн газарт байсан төсөв, эдийн засгийн бодлогыг ҮАБЗ гэдэг Үндсэн хуулийн бус байгууллагад шилжүүлэн авч байгаа юм байна. Товчхондоо У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, ҮАБЗ-ийг толгойлох болсон нь үүний шалтгаан болов. Харин УИХ, Засгийн газар нь түүний хуулийн хэлтэс, хэтэвч маягтай ажиллах юм байна. Угаасаа У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ч тийм хэмжээнд байсан шүү дээ. Ингээд Монгол Улс нэг хүний гарт орлоо. Өмнө “Шүүх эрх мэдэл ҮАБЗ-ийн гурван хүний гарт орлоо” гэж халаглаж байсан түүх хажууд нь юу ч биш болов. Тангараг өргөөгүй байж ингэж байгаа хүн тангаргаа өргөөд тамга атгачихвал бүр галзуурах нь ээ.

Одоо энэ дарангуй байдлыг зогсоох ганц л арга байна. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ нь намын даргаа авч, жинхэнэ Ерөнхий сайд болох. Ингэхэд У.Хүрэлсүх нэг удаа намаараа хамгаалуулаад УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ хоёр шатны шүүхээс ял сонсож байсан хүн. Одоо МАН-ын даргатайгаа Ерөнхийлөгч болох гээд байна уу?

Б.ЗАЯА

Previous Post

Ким Кардашиан хуулийн шалгалтад унаж, Хлое тайвшруулав

Next Post

ХАЯНААГИЙН 10000 ДОЛЛАРЫН ШҮД, АСА АВАРГЫН “ОРИГ” ШҮД

Next Post
ХАЯНААГИЙН 10000 ДОЛЛАРЫН ШҮД, АСА АВАРГЫН “ОРИГ” ШҮД

ХАЯНААГИЙН 10000 ДОЛЛАРЫН ШҮД, АСА АВАРГЫН "ОРИГ" ШҮД

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Н.Номтойбаяр: Яг үнэнийг хэлэхэд би Г.Занданшатар сайдыг үнэхээр өрөвдсөн
  • Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.