Сумо бөхийн их аварга Асашёорюү нижгэр хурим хийж, “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэнгийн бага охин Тамирыг гэргий болгон авсан. Алдартай хосууд хоёр хүүхдийн аав, ээж болсон ч хуримынхаа 10 жилийн ойг ч тэмдэглэж чадалгүй хоёр тийш болсон билээ. Асашёорюү аварга анхны хайр, анхны гэрлэлт бүтэлгүйтсэн тухайгаа ил тод зарласан. Асашёорюү Дагвадорж “Тамир бид хоёр сайхан охин, хүүтэй. Хагарсан шилийг эвлүүлж болдоггүйн адил буцааж эвлүүлэх гэж их ч хичээсэн, зүтгэсэн. Мэдээж би бурууг өөрөөсөө хайсан. Миний амьдрал хэт их ачаалалтай, өөр хот болон тойргийн барилдаан гээд жилийн талд нь гэр орондоо байдаггүй. Эмэгтэй хүнийг халамж хайраар дутаасан зүйл байгаа болов уу. Чадах чинээгээр нь хүссэн зүйлийг нь авч өгч сэтгэлээ хуурсан байх. Хүний дотоод сэтгэлийг баярлуулж, чадахгүйгээс хойш…Тамир маань сайхан бүсгүй. сайн ээж юм шүү. Бид хоёр сайн ярилцсаны үндсэн дээр тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хэдий тусдаа байгаа ч байнга гэр орноороо орж, гарч, хүү охиндоо сайн аавын үүргээ биелүүлж яваа. Монгол улсын хуулийн дагуу эрх үүргээ 100 хувь биелүүлж яваа гэдгээ хэлмээр байна. Тэрнээс биш энд тэнд хаяад явдаг бусадтай зүйрлүүлж болохгүй болов уу. Цагийн эрхээр цэл залуу нас минь өнгөрч, аливаад буурь заах нас минь ирээд байна. Хийж бүтээх НАС!!! Хүн хэдий ганцаар явах тусам улам зожиг болж, бор дарсны амсар зуух ойрхон болдгийг өнгөрсөн цаг хугацаанд харлаа!! Ингэж явж хэрхэвч болохгүй!!! Би өөртөө цэг тавьсан!! Дахиад гэдэг үг байхгүй болж байгаа мэт. Олон түмний хайр хишгийг даахгүй ингэж явах ч гэж дээ гэсэн өөртөө гутарсан олон өдрүүд байсаан. Би одоо л Асашёорюү гэдэг брендийг авч хаяж, Дагвадорж гэсэн аав ээждээ хайртай хүү нь болохгүй бол болохоо байж байгааг ухаарсан. Олонд нэртэй хүнийг сайлах, муулах алийг тэр гэхэв. Хорвоо дэлхий чинь бие биенээ мэрж амьдардгаас хойш. Бидний монголчууд тэр тусмаа цөөхүүлээ ховийн яриа түймэр мэт…
Би амьдралаа дахиад шинээр эхлүүлэх талаар нэлээд бодсон. Харин яаж? Ганцаар явах! Аль эсвэл гэдэг асуулт гарсан. Сайн хүний үрийг хайрлаад үүргээ ухамсарлаад явах ухаан хэрэгтэй гэдгийг машид тунгаан бодох хэрэгтэй. Надад бодох цаг хугацаа их байна” гэж урт тайлбар хийсэн билээ. Ингэж анхны гэрлэлтээ цуцлуулж, албан ёсоор цэг тавьсан.
Цуутай аваргын дараагийн сонголт нь Б.Лагшми гэж эмч бүсгүй байсан. Аса аварга цагаан сараар аав ээж дээрээ найз бүсгүйгээ танилцуулж, хамтдаа аавындаа очсон, шөнө “Чонон сүлд” киног үзэн олон нийтэд харагдаж байлаа. Тэд “Жапан таун”-д хамтдаа амьдарч, Японд хамт аялж байсан…Японд аялахдаа брэндийн дэлгүүр их хэсэж, үнэт эдлэл цуглуулснаас Аса аваргын сэтгэлд сэв суулгасан гэсэн цуу яриа байдаг.
Б.Лагшми дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн, хэл ус, боловсрол мэдлэг сайтай гэдэг юм билээ. Англи, орос, франц хэл сайн мэддэг энэ бүсгүй “Эрэл” сургуулийг онц дүүргэж, ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгссөн нэгэн. Аса аварга 1980 онд төрсөн, харин Лагшми 1991 онд төрсөн, Аса аваргаас 11 насаар дүү цэл залуухан бүсгүй. Аса аваргын найз бүсгүй гэж анх олонд танигдаж, ямар ч бүсгүйгээс илүү нүдлэгдсэн ч, харамсалтай нь гэрлэсэнгүй. Нэг үе шуугиулж явсан Б.Лагшми Солонгос явснаар сураг алдарч, Аса аварга М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хүүхэдтэй боллоо.
Харин Б.Лагшми Малайз улсад суралцлаж ажиллаж байна. Тэрээр MNB сайтад ярилцлага өгсөн байна. Тэрээр:
Өөрийг тань их аварга Д.Дагвадоржтой холбогдож байсныг санаж байна. Яг үнэндээ та хоёр хамт амьдарч байсан юм уу. Хүмүүс болон шар мэдээллийнхэн л тэгж хэлсэн байдаг …
-Дээр үед болоод өнгөрсөн явдал. Тэгээд ч мэдээж үнэний ортой байсан болоод л хүмүүс ярьсан байлгүй дээ. Тухайн үед найз залуугийн харилцаатай байсан. Одоо үед найз залуу, бүсгүй хэсэг хугацаанд хамт амьдрах бол хүн болгонд л тохиолддог биз дээ…
-Таны найз Х.Сувд гэдэг бүсгүй та хоёрын дундуур орсны улмаас хоёр тийш болсон гэх юм …
-Тэр худлаа шүү. Ер нь энэ мэт зүйлийг өөрсдөөс нь л лавлахгүй бол манайхан баллана шүү дээ (инээв.сурв). Одоо санаж байгаагаар их аваргын дүүг эмчид үзүүлэхэд тусалсан гээд тэр бүсгүйг хоолонд билүү кофе уухыг урьж байсан. Түүнээс биш манай найз биш ээ. Би маш цөөхөн найзтай. Тэдий хэн нь ч ингэж нэгнийхээ эрийг булаахгүй.
-Д.Дагвадорж та хоёр хэр удаан үерхсэн бэ. Таныг аав, ээжтэйгээ ч уулзуулж байсан гэсэн …
-Аав, ээжийг нь танилгүй яах вэ. Тухайн үед улсын баяр наадам болж байсан байх аа. Таныг сөхөж асуусан болохоор энэ тухай ярьж байгаа юм шүү.
-Аварга таныг гэргийгээ болгох төлөвлөгөөтэй байсан болов уу?
-Үүнийг тэр хүн л мэдэх байх даа. Ямар ч байсан гэртээ урьж, аав, ээжтэйгээ танилцуулж байсан. Тэгээд ч ямар ч хос үерхэж байгаа залуу, бүсгүйгээ гэр бүлийнхэнтэйгээ уулзуулдаг даа. Аварга байна уу, бизнесмен байна уу, оюутан байна уу, ялгаагүй шүү дээ. Одоо тэр бүхэн өнгөрсөн үетэйгээ өнгөрөг.
-Түүнийг танд “Benz Brabus” гэдэг машин бэлэглэсэн гэсэн. Ийм зүйлийг үнэндээ өөрсдөөс нь л асууж байж уншигчдад үнэн, худал зангилааг гаргах хэрэгтэй шүү дээ …
-Тэр машин Дагваа өөрийнх нь. Би хэн нэгнээс байр, машин, данс дүүрэн ам.доллар авч байсангүй. Би өөрийн гэсэн байр, машин болон бусад материаллаг зүйлтэй. Гэтэл хүмүүс дандаа буруугаар ойлгодог гэж ярилцлага өгчээ.
Discussion about this post