Монгол бүсгүйчүүдээс анх удаа сүлжээний бизнесийг үндэсний хэмжээний бизнес болтол түгээсэн Оюунгэрэл хатагтайн тансаг хэрэглээ бүсгүйчүүдийн хувьд хэзээ ч биелэхгүй мөрөөдөл болж үлддэг гэхэд хилсдэхгүй. Дуртай үедээ дэлхийн хамгийн өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн буудалд тухалж, алдартай одууд шиг тансаглаж явдаг түүнийг наймаанд одтой гэхээсээ илүү хувьтай бүсгүй гэлцдэг. Зовсны эцэст жаргадгийн жишээг тод томруун харуулж яваа Оюунгэрэл хатагтай цагтаа өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч байсан гэдгийг мэдэх хүн цөөнгүй бий. Монголын толгой баячуудын тоонд орж явдаг энэ эмэгтэйн Монголд анх оруулж ирсэн “Орифлейм”-ийн бүтээгдэхүүн Монголын хот хөдөөг бүрхсэн гэж хэлж болно. Найман настай балчраас наян настай буурлууд хүртэл энэ компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Орифлеймийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй монгол бүсгүйг Монголын хаанаас ч эрээд олохгүй гэлцдэг нь оргүй биш. Өөрийнхөө араас олон хүнийг бизнестээ татан оролцуулж амжилтанд хүргэсэн Оюунгэрэл хатагтай саяхан Монгол үндэсний хатан дээлийг эртний ёс журмаар нь захиалан оёулж, 9 эрдэнээр чимэглэж хийлгэжээ. Уг дээлэнд орох сувдыг Японоос захиж авчруулан толгойн гоёлыг цалин цагаан цэвэр мөнгөөр хийж, малгайн оройг нь цэвэр алтаар урласан гэнэ. Энэ дээлэнд орсон материал 45 сая төгрөгт хүрсэн гэлцэнэ. Одоогоор Монголд ийм үнэтэй хийгдсэн хатан дээл байхгүй бөгөөд дээлний чимгийг хийсэн уран дархан, оёдолчноо Оюунгэрэл хатагтай ихэд нууцалж байгаа сурагтай. Нэг жийпний үнээр монгол хатны дээл хийлгэсэн Оюунгэрэлийн бэлтэйг гайхан цөөнгүй байна.
WWW.TAIZ.MN
Discussion about this post