Гуравдугаар сарын 23-ны өдөр Египтийн нутаг дэвсгэр дэх Суэцийн сувгаар нэвтрэн өнгөрч байсан Панамын далбаатай, “Ever Given” хөлөг онгоц нэвтэрч чадалгүй 6 өдрийн турш сувагт гацаж хөдөлгөөнийг бүрэн хаав.
Энэхүү хөлөг онгоц нь Японы хөлөг онгоцны үйлдвэрт бүтээгдсэн хэдий ч одоогийн байдлаар хөлгийн оператор буюу үйл ажиллагааг Тайвань Улсын компани хариуцан ажиллаж байгаа юм байна.
Хөлгийн багийн гишүүд нь энэтхэг далайчид байжээ. Хөлгийг сувгаас суллаж гаргах ажилд Египет болон Голландын мэргэжилтнүүд ажилласан байна.
Хөлөг онгоцыг Япон Улсын компани барьснаас гадна эзэмшиж байгаа тул энэхүү ослоос үүдэн гарах аврах ажиллагааны зардлыг Японы компаниас төлөх нь тодорхой болсон ба хөлгийг эзэмшигч “Imabari” компанийн ерөнхийлөгч Yukito Hikagi баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ хөлөг онгоцыг амралтын өдрүүдээр гаргаж сувгийг чөлөөлөхөөр ажиллаж байгаагаа мэдэгдээд холбогдох засвар болон аврах ажиллагаатай холбоотой бүх зардлыг төлж барагдуулахаа амлаад байсан юм.
Тус хөлөг онгоцыг 2021.03.29-ний өдрийн 15 цагт гацаанаас гаргаж сувгийг чөлөөлсөн ба бөглөрөөд байсан хөлөг онгоцнууд сувгаар чөлөөтэй нэвтрэх болж хөдөлгөөн хэвийн явагдаж эхлэв.
Гэсэн хэдий ч Суэцийн сувгийн Захиргааны дарга Дэслэгч Генерал Осама Рабиегийн мэдээлснээр хөлөг онгоц нэвтэрч гарснаар тус улсад оруулах орлого болох нэг өдрийн 12-14 тэрбум ам.долларын орлогыг хэн барагдуулахыг мөрдлөгийн явцад тодруулах болно гэжээ.
Сувгийн үйл ажиллагаатай холбоотойгоор дэлхийн эдийн засагт өөрчлөлт орж эхлээд байсан ба энэхүү 6 хоногийн дотор газрын тосны үнэ нэмэгдээд байсан юм.
Discussion about this post