Хотын төвд Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК гэж томоохон байгууллага бий. Энэ ХХК-ийн 26 хувь нийслэлийн өмчид байдаг. Энэ байгууллага 2019 онд 2,6 тэрбум орчим алдагдалтай, 2020 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 2,9 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан юм байна. Нийт 7 тэрбумын зээлтэй гэгддэг. Шинэ жилээр “Хүүхдийн төлөө фонд”-од 300 сая төгрөг хандивласан нь олны гайхшралыг төрүүлж, ийм их өртэй байгууллага яаж 300 сая төгрөг хандивлачихав аа гэж гайхширч суусан. Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК нийт 105 ажилтан, албан хаагчтай гэдэг.
Юутай ч Хүүхдийн парк гэж нэрлэж заншсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар хэний мэдэлд байдаг вэ, хэн эзэмшдэг вэ гэдэг асуулт байнга гардаг. Хотын төвийн ойролцоох энэ газрыг “MCS” групп, “Мон-Уран” ХХК, “Сөүл” групп, МАК тэргүүтэй томоохон компаниуд паркийн газрыг хуваагаад авчихсан гэдэг. Харин “МАК” компани Үндэсний соёл амралтын хүрээлэнд ямар ч газар эзэмшдэггүй гэж албан ёсоор мэдэгдсэн билээ.
Паркийн газар яагаад, хэний зөвшөөрлөөр хувийн компаниудын мэдэлд очсон бэ. Анх 1998 оны тавдугаар сард “Монтана” ХК-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд ажлын байрны барилга барих зориулалтаар 0.5 га газар гурван жилийн хугацаатай эрх олгожээ. Харин 2002 онд газар эзэмших эрхийнх нь хугацааг дөрвөн жилээр сунгасан байна. Удалгүй Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэх төсөлтэй холбогдуулан 2005 оны долдугаар сард “Монтана” ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Гэвч тус компани Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, жилийн дараа “Монтана” ХК-ийн газар ашиглах зөвшөөрлийг сэргээсэн байна. Улмаар “Монтана” ХК, “MCS Hotel” компанитай хамтарч, 2007 онд “MCS Hotel” ХК-д 4900 ам.метр газрыг контор, үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн байгаа юм. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 2007 оны нэгдүгээр сарын 11-ний 06 дугаар захирамжаар “MCS Hotel” компанийн 4900 ам.метр буюу 0.5 га газрыг нь гурван га газар болгож, хэмжээг нь нэмэгдүүлж ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.
Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сөүл” ХК үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчийн хорооны тогтоолоор хуучнаар “Туяа” рестораныг “Сөүл” ХК хувьчилж авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2001 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 510 тоот захирамжаар газраа баталгаажуулж авчээ. Улмаар “Сөүл” ХК газар эзэмших эрхээ иргэн Н.Өнөрболорт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 181 дүгээр захирамжаар ёсоор болгосон байдаг.
Удалгүй “Мон-Уран” ХК-тай хүч түрэн орж ирсэн. УИХ-ын гишүүн асан, “Мон-Уран” компанийн ерөнхий захирал Б.Наранхүү: Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа бүх компаниуд хуулийн дагуу ажиллана гэвэл би газраа чөлөөлөхөд бэлэн. Өнөөдөр “Голомт”-ын Баясгалангийн хийсэн хөрөнгө оруулалтын хийсэн хэмжээгээр бид ч бас хөрөнгө оруулалт хийж болно. Үнэхээр хүүхдүүдээ гэж байгаа бол нийлж байгаад нэг юм хийх хэрэгтэй. Улмаар 10 жилийн хугацаанд хүүхдүүдээ паркт үнэгүй тоглуулъя. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн байдал сайжирч, иргэдийн амьжиргаа ч дээшлэх байх. Одоо бол өндөр үнэтай паркт тоглох бэлтэй хүн цөөхөн байгаа. Хүүхдийн парк дээр нэг удаа тоглоход 150-200 мянган төгрөг шаардлагатай юм билээ. “Мон-Уран” гэдэг компани ганцаараа паркийн газрыг авчихаад, өгөхгүй байгаа юм шиг зүйлийг 10 жил ярилаа. Одоо больцгооё. Хөрөнгө оруулалт хийж болно. Ярьж байгаад хийх бүрэн боломж байна. Манай компанийн хувьд нэг га газар эзэмшиж байгаа. Бүх газар шударга байвал, бид ч гэсэн шударгын голд ороод явна. Гэтэл зөвхөн манай компанийн газрыг авна гээд байвал хүлээн зөвшөөрөхгүй. Тэртээ, тэргүй энэ компаниуд бүгд нийслэлийн Засаг даргын захирамжтайгаар паркийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа.
Манай компани 13 жилийн өмнө газрын зөвшөөрөл авсан. Гэхдээ газарт битгий санаа зов” гэж ярьсан байдаг. “MCS” групп 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалан Шангрилла барин ашиглалтад оруулсан. Зочид буудлын 51 хувийн хөрөнгө оруулалтыг Хонгконгийн компани, 49 хувийг “MCS” групп оруулсан байна.
Discussion about this post