• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

92 настай Пол Бия Камерун улсын Ерөнхийлөгчөөр найм дахь удаагаа сонгогдлоо

admin by admin
10/28/2025
in Гадаад мэдээ
0
92 настай Пол Бия Камерун улсын Ерөнхийлөгчөөр найм дахь удаагаа сонгогдлоо

Камерун улсад энэ 10 сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсон. Сонгуулийн нэгдсэн дүнгээр тус улсын Ерөнхийлөгч Пол Бия 8 дахь удаагаа сонгогдож үргэлжлүүлэн төрийн эрх барихаар болсныг Үндсэн хуулийн цэц мэдэгдлээ.

Пол Бия энэ жил 92 настай. Тэрбээр 1982 оноос хойш тасралтгүй 40 гаруй жил төрийн эрх барьж байгаа. Дахин 2032 он хүртэл төрийн эрх барих болсноор бараг 100 нас хүртлээ Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээр болж байна.

Хэдийгээр Үндсэн хуулийн зөвлөл сонгуулийн дүнг зарлаж, олон нийтийн жагсаал хийхийг хориглосон боловч сөрөг хүчнийхэн сонгуулийг луйвардсан, санал хулгайлсан гэж үзэн эсэргүүцэж нэгдээд байна.

30 сая хүн амтай Камерун улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 10 орчим нэр дэвшигч бүртгүүлсэн боловч тэдний нэр дэвших эрхийг нь Үндсэн хуулийн зөвлөл хязгаарласан аж. Санал хураалт 14 хоногийн өмнө явагдсаны дараахан сөрөг хүчний нэр дэвшигч Бакари өөрийгөө ялсан гэж мэдэгдээд байжээ. Гэвч төрийн эрхийг барьж байгаа Ардын ардчилсан хөдөлгөөн нам сөрөг хүчний удирдагчийг худал мэдээлэл түгээж байгаад буруутгажээ.

Камерун улсын сөрөг хүчнийг төлөөлдөг 20 гаруй намууд Өөрчлөлтийн нэгдэл нэртэй эвсэл байгуулж сонгуульд өрсөлдөхөөр болсон юм. Тэд өмнө нь Ерөнхийлөгч Пол Биягийн ойрын хүрээлэлд багтаж байсан Тчирома Бакарийг сөрөг хүчнийг төлөөлөхийг хүссэн байна. 76 настай, 16 жилийн турш Засгийн газрын танхимд алба хашсан Бакари 9 сард Биягийн эсрэг өрсөлдөхөө мэдэгдсэн юм.

Үндсэн хуулийн зөвлөл сонгуулийн дүнг танилцуулсны дараа Бакарийн амьдардаг газрын гадаа сөрөг хүчний дэмжигчид цугласан байна. Гэвч тэдэн рүү мэргэн буудагчид гал нээжээ. Мөн бусад томоохон хотуудад хоригийг үл хамаарч сөрөг хүчнийг дэмжигчид жагсаалд нэгдсэнээр цагдаа хүчнийхэнтэй мөргөлджээ. Одоо мэдэгдэж байгаагаар дөрвөн хүн мөргөлдөөний үеэр буудуулж амь эрсэдсэн байна.

Харин Ерөнхийлөгч Бия дахин нэг удаа түүнд итгэл хүлээлгэсэн сонгогчдод талархал илэрхийллээ. Хамтдаа эх орондоо эв нэгдэл, хөгжил, энх тайвныг авчирна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Бия нь 40 гаруй жил төрийн эрх барьж байгаа боловч ихэнх цаг хугацаагаа эх орондоо биш Швейцарийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудад өнгөрөөдөг тухай зарим хэвлэлд бичсэн байна. Улмаар түүнийг нас барсан тухай ч цуу яриа гарч байжээ.

Previous Post

Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа

Next Post

Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Next Post
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
  • 92 настай Пол Бия Камерун улсын Ерөнхийлөгчөөр найм дахь удаагаа сонгогдлоо
  • Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа
  • Поп дуучин Кетти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдатай болзож байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.