• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Солонгосын хамгийн баян жүжигчин Kwon Sang Woo 10 машины гаражтай, 6 давхар хауст амьдардаг

admin by admin
09/30/2020
in Гадаад мэдээ
0
Солонгосын хамгийн баян жүжигчин Kwon Sang Woo 10 машины гаражтай, 6 давхар хауст амьдардаг

Солонгосын хамгийн баян жүжигчин Кван Сан Ву. Монголчууд Кван Сан Вуг “Диваажингийн шат” кинонд тоглосноор нь андахгүй. Энэ жүжигчний кинонд тоглох ханш “Тугал нүдэн” хочит Дон Хьюк, Бэ Юн Жу буюу монголчуудын нэрлэдгээр Чаньвуг аль хэдийн давж, Солонгосын хамгийн өндөр ханштай, хамгийн баян жүжигчин гэдэг алдрыг нэгэнт хүртжээ. Солонгосын хамгийн Баян жүжигчин Kwon Sang Woo зургаан давхар хаустай, 10 машины гараштай, сүүлийн үеийн загварын хамгийн үнэтэй машинууд эгнээстэй байдаг.  Солонгосын сэтгүүлчид Kwon Sang Woo-гийн амьдардаг зургаан давхар хаусыг монгол мөнгөөр 50 тэрбум төгрөг гэж үнэлж, жүжигчин Kwon Sang Woo-гийн хувийн хаусыг зочид буудал болгон ашиглаж болно гэж бичицгээдэг. Солонгосын хамгийн баян жүжигчний хаус нь Soul gengidu sonnamshi дүүрэгт байрладаг. Байрных нь нэр нь хүүгийнх нь нэртэй адилхан, байрных нь дугаар ээжийнх нь төрсөн он сар өдөртэй адилхан дугаартай гэнэ. Солонгосын хамгийн баян жүжигчин энэ мэт үйлдлээрээ солонгосчуудыг мэл гайхуулдаг. Дэлхийд баянд тооцогддог солонгосчууд жүжигчин Kwon Sang Woo-гийн тансаг хэрэглээг гайхаж, сэтгүүлчид нь уралдан бичиж, ард иргэд нь ам уралдан шагшран ярьдаг. Солонгос жүжигчид баян, гэхдээ л Kwon Sang Woo  жүжигчин шиг зургаан давхар хауст амьдардаг жүжигчин одоогоор байхгүй. Тиймдээ ч жүжигчид Kwon Sang Woo-д дотроо битүүхэн атаархдаг. Түүнээс гадна Kwon Sang Woo Солонгосын хамгийн сайн аав, халамжтай эцэг гэдгээрээ алдартай. Тэрээр таван настай хүүтэй. Өөрийнхөө голомтыг залгах ганц хүүг зөвхөн өөрөө цэцэрлэгт хүргэж өгдөг, орой нь бас өөрөө авдаг. Солонгосын кино найруулагчид Kwon Sang Woo-г кинондоо уралдан урихдаа, хүүхдээ цэцэрлэгээс хүргэж өгөх, авах цагийг нь харгалзан зураг авалтаа зохицуулдаг. Аргагүй л оддын, бас тэрбумтны амьдралаар амьдарч чаддаг жүжигчин. Энэ алдартай баян, бас царайлаг жүжигчин эрийн азтай эхнэрийг Тэ Ёон гэдэг.  Тэрээр 2001 оны Солонгосын мисс болж байсан сайхан бүсгүй, одоо мөн нөхөртэйгөө адилхан жүжигчин. Удтал болзсон хосууд 2008 онд хуримласан, хуримласнаас нь хойш таван сарын дараа ганц хүү нь төрсөн. Харин бага охин нь 2015 онд төрсөн юм.  Үзэсгэлэнтэй гэргий, хөөрхөн хүү хоёртоо амиа тавьдаг жүжигчин Kwon Sang Woo гэр бүлдээ тун халамжтай. Эднийхэн гэр бүлээрээ жилдээ нэг удаа Англи, Франц, Америк, Швейцари гэх зэрэг гадна оронд очиж амарч аялдаг заншилтай. Юутай ч солонгосчууд энэ жүжигчин залууг Солонгосын хамгийн номер нэг баян жүжигчин гэж дуу нэгтэй өргөмжилдөг. Л.ХАТА

Previous Post

СУПЕР МОДЕЛИУДЫН ЭРИН ЭРГЭЖ ИРЭХ ҮҮ?

Next Post

Энэтхэгийн 15 хүн тутмын нэг нь коронавирусын халдвар авчээ

Next Post
Энэтхэгийн 15 хүн тутмын нэг нь коронавирусын халдвар авчээ

Энэтхэгийн 15 хүн тутмын нэг нь коронавирусын халдвар авчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.