• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

СУПЕР МОДЕЛИУДЫН ЭРИН ЭРГЭЖ ИРЭХ ҮҮ?

admin by admin
09/29/2020
in Гадаад мэдээ
0
СУПЕР МОДЕЛИУДЫН ЭРИН ЭРГЭЖ ИРЭХ ҮҮ?

Дэлхий нийт 1990-ээд оны үе Синди Кроуфорд, Клаудия Шиффер, Линда Евангалиста, Эль Макфорсон, Ева Герцогивна, Наоми Кемпбел, Стефани Сеймур тэргүүтэй моделиудыг супер моделийн эрин гэж нэрлэдэг. Энэ үед олон сайхан загвар өмсөгч гарч ирж, дэлхийн бүх брэндүүдийг эдгээр бүсгүйчүүд сурталчилж, тэр үеийн хит дууны клипэнд тоглож, бүх сонинууд эдгээр бүсгүйчүүдийн тухай уралдан бичиж, эдний тарьсан дуулиан дэлхийн чихийг дэлдийлгэж байв. Тэд киноны урилгад дарагдан, зарим нь дуулж, дуучид жүжигчдийг ажилгүй болгох дөхөж байв. Тэр цагаас хойш эсрэгээрээ загвар өмсөгчид байр сууриа алдсан. Харин кино жүжигчид загвар өмсөгчдийн орон зайг эзэлж, дэлхийн нэртэй брэндүүдийг кино жүжигчид, дуучид сурталчилж байна. Алдарт “Шанел” брэндийг Натали Портман, “LV”-гийн цүнхийг Анжелина Жоли сурталчлах жишээтэй. Женнифер Лопесийг захын ямар ч загвар өмсөгчдөөс пүүс компаниуд илүүд үздэг. Хөл бөмбөгчин Девид Бекхем, Криштиан Рональду хоёрыг хөөрхөн модель охидоос хамаагүй дээгүүрт тавьдаг. Одоо ерээд оны супер моделийн жишигт ажиллаж чадаж байгаа нь Жизель Бундхен. Нэг үе Кейт Мосс жаахан дөхөж очсон. Одоо Ирина Шейк хэмээх бүсгүй нэр алдар нь түгж байгаа. Гэхдээ алдартай хөл бөмбөгчин Рональдугийн тусламжтайгаар… Рональдутай учрахаас өмнө хэн ч таньдаггүй байсан.   “Виктория секрет”-ийн сахиусан тэнгэр бүсгүйчүүд байна. Гэхдээ тэд ганц ганцаараа үзэгчдийн нүдийг удаан тогтоон барьж чадахгүй. Хорь гучуулаа ээлжлэн гарч ирж, гуя хасаа гялалзуулан, эрээн мяраан хувцсаар гангарсны хүчинд л үзэгчдийн нүдийг татаж, загварын ертөнцийг түр ч атугай гэрэлтүүлж байгаа. Ерээд оны үед хэвлэлүүд “Синди гэж наран мандаж, Клаудийг халхалж эхэллээ” гэж бичдэг байсан. Харин өнөөдөр дэлхийн загварын ертөнцөд хэн гээч “наран” мандаж байна гэж загварын өлгий болсон Франц, Итали тэргүүтэй барууныхан харамсан ярилцах болсон. Харин Монголд ямар нар байдаг билээ. Загвар өмсөгч Д.Болормааг “Топ” гэж нэрлэж, Э.Одгэрэлийг Мөнхийн залуу нас гэж хөөрөгдсөөр явж байгаа. Сингапурт Батцэцэг, Сүүгий хоёр загвараар гайгүй явдаг. Топ Болормаа дүү Сүүгийгээ рекламдаж, “Манай дүү загвараар Азид надаас илүү амжилт гаргасан” гэдэг ч монголчууд эгч Д.Болормааг нь илүү үзсээр.

Previous Post

М.ЗЭНЭЭ АГСНЫ ГЭРГИЙ Ж.БЯМБАА: ХАНИЙН МААНЬ ЭЭЖ СУ.БАТБОЛД ГИШҮҮНД ОЁСОН ДААЛИНГАА ӨГӨХ ГЭЭД НҮД АНЬТЛАА ХҮЛЭЭСЭН ДЭЭ

Next Post

Солонгосын хамгийн баян жүжигчин Kwon Sang Woo 10 машины гаражтай, 6 давхар хауст амьдардаг

Next Post
Солонгосын хамгийн баян жүжигчин Kwon Sang Woo 10 машины гаражтай, 6 давхар хауст амьдардаг

Солонгосын хамгийн баян жүжигчин Kwon Sang Woo 10 машины гаражтай, 6 давхар хауст амьдардаг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.