• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Засгийн газар дотоодын үйлдвэрлэгчдээ боомилж, импортлогчдыг дэмжсэн хууль оруулжээ

admin by admin
04/01/2021
in Нийгэм
0
Засгийн газар дотоодын үйлдвэрлэгчдээ боомилж, импортлогчдыг дэмжсэн хууль оруулжээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн билээ. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэ нь импортлогчдыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэгчдээ хааж боомилсон хууль болох нь гэж болгоомжилж байна. Импортлогчид эх орондоо ямар ч баялаг бүтээдэггүй, эсрэгээрээ валют гадагш нь урсгаж байдаг. Манайд дотоодын үйлдвэрлэл ховор. Архи муу ч сайн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангаж, гадагшаа импортолдог. Гэтэл дотоодын үйлдвэрээ боомилох нь хэнд ашигтай вэ?

   Хууль баталж байгаа бол үйлдвэрлэгч, импортлогч адилхан үүрэг хүлээх ёстой. Гэтэл импортлогчдод хамаарах заалт үүнд алга. Энэ нь МАН-ын дарга олон дарга нар Duty–free shop ажиллуулж, гаднаас өндөр үнэтэй архи зөөдөгтэй холбоотой байж болох юм. Энэ хууль амьдралд хэрэгжвэл архины бүх үйлдвэрээ татан буулгаад гаднаас, импортоор архи, согтууруулах ундаагаа зөөгөөд Зимбабве шиг төгрөгөө болиод юанаар төлбөрөө хийдэг болбол таарна гэж эгдүүцэж байна.

  Ийм хууль тогтоогчидтой байгаа цагт экспорт битгий хэл үндэсний үйлдвэрлэл Монголд хөгжихгүй. Импортлогчид 3 төрлийн татвар /ГАТ, ОАТ, НӨАТ/ төлдөг бол үйлдвэрлэгчид 18 төрлийн татварыг эх орондоо төлдөг.

 Өөр өнцгөөс харвал манай улс Чингис хаан болон бусад брэнд бүтээгдэхүүнгүй болно. Дэлхийн зах зээлд Казакстан, Өвөр монгол, ОХУ зэрэг улсууд энэ орон зайг нөхөн их хааны нэрээр бүтээгдэхүүнүүдтэй болно. Одоо ч ийм нэртэй Казакстан коньяк, БНХАУ-д сүүнээс гаргасан ийм архи бий. Хятадад бүр их хааны нэртэй оймс, чихэр бий. Гадагшаа экспортолдог Чингис хаан архийг хясан боогдуулж, олох орлогыг нь “хааж” байна.

Мөн 330 мл-ээс бага савлагаатайг хориглоно гэнэ. Эсрэгээр эмэгтэйчүүд энэ архийг авч, бурхандаа тахилдаа өргөж, зан үйл, өргөлд ашигладаг. Дотооддоо үйлдвэрлэдэг 50, 100, 200, 250  граммын жижиг архи үйлдвэрлэхээ боливол энэ орон зайг импортын бүтээгдэхүүн эзэлнэ.  Нисэх онгоц, тээврийн хэрэгсэл  гадны бүх дэлгүүрүүдээр байдаг жижиг савлагаатай дотоод архинууд алга болно. Оронд нь импортын Орос жижиг архинууд, гадны “мөндөл” вискинүүд энэ орон зайг нөхөх болно. Дээр нь бага хэмжээгээр хэрэглэх хүмүүс илүү том савлагаатайг авах болсноор нэг бол олуулаа хувааж уух эсвэл өөрөө дуустал хэтрүүлэн хэрэглэх сөрөг нөлөөтэй. Энэ хуулийн заалтуудыг харахад зөвхөн дотоодын үйлдвэрлэгч нарыг хориглох заалтууд байгаа бөгөөд импортын согтууруулах ундаанд үйлчлэхгүй харагдаж байна, тэгэхээр дотоодын бүтээгдэхүүнийг боомилоод гадны архи, виски импортлогчид энэ орон зайг нь нөхөж орж ирэх ашигтай, таатай нөхцөл бүрдүүлжээ.

Previous Post

“Эрдэнэс тавантолгой” компани нэгдүгээр сард шүүхийн тэмдэгтийн хураамжинд 256 сая төгрөг төлжээ

Next Post

Засгийн газрын нөөц сангаас 1,7 тэрбум төгрөг гаргаж 490 саяар КАМАЗ машин авчээ

Next Post
Засгийн газрын нөөц сангаас 1,7 тэрбум төгрөг гаргаж 490 саяар КАМАЗ машин авчээ

Засгийн газрын нөөц сангаас 1,7 тэрбум төгрөг гаргаж 490 саяар КАМАЗ машин авчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.