-Тооны аргаар, хуулийн хүрээнд мөнгө завшсан байх харьцуулалт-
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч, гаршсан байна хэмээн их хурлын чуулганы индрээс хэдэнтээ хэлж байсныг санаж байна уу. 2017 оноос эхэлсэн тэдний зөрчил 2018 оны 10 дугаар сард 2019 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр улам эрчээ авсан. Юуны учраас Ж.Мөнхбат ийн хэлэх болов. Тэрээр аймаг орон нутгийг Монгол улсын засгийн газартай холбож байдаг ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж үзсэн нэгэн учраас төв халхын аймгууд, жишээ нь өөрийнх нь хоёр дахиа гишүүнээр сонгогдсон Архангай аймгийн төсөв, Увс аймагт Ч.Хүрэлбаатарын тавиулж буй төсөв эрс ялгаатай байгааг, энэ дунд ямар нэгэн “но” байгааг олж харсан учраас ийнхүү чанга дуугарсан байх. 2016 оноос хойш 5 дахь жилдээ Сангийн сайдаар ажиллаж буй Ч.Хүрэлбаатар өөрөө биш УИХ-аар хууль зөрчүүлж, аль эсвэл УИХ-ын гишүүдийн бүртгэл санхүүгийн тооцоолол, төсвийн задаргаа, урсгал зардал зэргийг бүрэн ойлгодоггүй асуудлыг ашиглан тооны аргаар төсвийн хулгай хийж байгааг тэрээр олж харсан ч байж болох юм. Чуулганы хуралдаан дээр ч үе үед энэ талаараа “ширүүхэн” мэдэгдэл хийсээр ирснийг уншиг та хүсвэл Ж.Мөнхбат Ч.Хүрэлбаатар нарын зөрчил гэсэн хайлтаар төвөггүйхэн олоод хэдэн арваар нь уншиж, хэдэн арваар нь үзэж сонсож болно.
Нуршаад яахав том хулгайгаас жижиг хулгай илүү хортой бөгөөд, хүн бүрийн нүдэнд ил тусаад, хэлм ам дагуулаад байх нь бага тул Сангийн сайд маань “төсөв” цохихдоо ийм аргыг ашигладаг байж магадгүй байгаа юм. Өчигдөр Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар шижигнэсэн залуу Л.Оюун-Эрдэнийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ. Гэвч шинэхэн сайдын шинэхэн засагт улирч үлдэх сонирхолтой хөгшин залуу хэд хэдэн “гүйгчид” байгаагийн нэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Тэрээр төрийн залгамж халаа гэдэг нэрийдлээр Монгол улсын Сангийн яамны сайдаар улирч ажиллах сонирхлоо ил далдаар илэрхийлж буй. Түүнийг Америкийн шүүхэд дуудагдаад буй Рио-Тинто компанийн монгол дахь цээжний хамгаалагчдын нэг хэмээн хэвлэлээр шуугиж буй энэ үед том биш, жижиг хулгай, хуулийн цоорхой ашиглаж орон нутгийн төсвөөс 18 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй асуудлыг бид тоон дээр, баримт дээр шинжилж үзсэн ганцхан тооцооллыг хийв. Түүнээс бас энэ тоог шууд асууя.
Монгол улсын нэгдсэн төсвийн орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг Төвийн бүсийн томоохон аймгууд болох Өвөрхангай, Архангай мөнхангайн бүсийн Хөвсгөл аймаг, баруун бүсээс Увс аймагт / Ч.Хүрэлбаатар сайд Увс аймагт МАН олонх болсон үед/ хуваарилсан орлогыг харьцуулан үзүүлье.
2019 он
- Улсын төсөвийн төсөлд өргөн барьсан орон нутагт олгох санхүүгийн дэмжлэгийн нийт мөнгөн дүн УИХ-д өргөн барьсан төсөлд 310 тэрбум 949 сая төгрөг байсан.
Харин батлагдсан төсөв нь 161 тэрбум 22 сая төгрөг байгаа юм.
Үүнийг задлаад харвал Архангай аймагт олгох санхүүгийн дэмжлэг 19,7 тэрбумаар орсон батглагдахдаа 10,7 тэрбум болсон байна.
Мөн Хөвсгөл аймагт төсвийн төсөлд энэ мөнгөн дүнг 26,7 тэрбум төгрөгөөр оруулсан ч батлахдаа 16,7 тэрбумар баталжээ.
Харин Увс аймагт 21,4 тэрбум буюу 21 тэрбум 383,1 сая төгрөгөөр төсөлд оруулж батлахдаа яг энэ мөнгөн дүнгээр буюу 21 тэрбум 383,1 сая төгрөг баталж өгсөн байгаа юм. Орон нутагт үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь гол төлөв урсгал зардал байдаг. Энэ зардал нь төринй өмчит компаниуд, үйлдвэрийн газрууд,өмч, байшин барилга зэргийн урсгал засвар болон төрийн албан хаагчдын цалин хөлс зэрэг зардлуудыг багтаадаг бөгөөд чуулган дээр УИХ-ын гишүүд энэ талаар нарийвчилсан мэдлэггүй хандаж, асуулт асуухгүй, нэг бүрчлэн танилцахгүй өнгөрдгөөс үүдэж хуулийн цоорхой ашигласан байх магадлалтай байгаа юм. Мөн аймгуудын батлагдсан төсвүүд 10 тэрбумаар хорогдож батлагдсан хэрнээ Увс аймаг дангаараа төсөлд тусгасан үнийн дүнгээ батлуулан авч үлджээ. 10 тэрбумаар хорогдуулсан энэ дүн дотор хэргийн гол учир оршиж байна.
- 2020 оны Улсын төсөв.
Энэ үед мөн л Увс аймагт МАН олонх болон мандан бадарч байлаа. Нөгөөх нь орон нутагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсвийн төсөлд 207,4 тэрбум төгрөгөөр өргөн баригдаж, батлагдсан нь 201,7 тэрбум.
Энд мөн л төвийн бүсийн хөгжлийн тулгаар гэгддэг томоохон аймгуудын төсөв хасагдсан дүнтэй батлагдсан бол харин 25 тэрбум 240 сая төгрөгөөр тусгагдсан Увс аймгийн дэмжлэг 24 тэрбум 641,9 ая төгрөгөөр батлагдсан байдаг. Дахиад л бусад аймгуудтай харьцуульвал 9 тэрбум төгрөгийн зөрүү гарна.
Батлагдсан:
- Улсын хэмжээнд орон нутагт санхүүгийн дэмжлэг олгох төсөв 163,1 тэрбум төгрөгөөр батлагдаж, харин өнөөх Увс аймаг маань 13 тэрбум 317 сая төгрөгийн төсөв батлуулжээ. Улс хөгжиж, дэдэ бүтэц сайжирч, сургууль цэцэрлэг нэмэгдэж улсын урсгал зардал ихэслээ гэж Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлээд л байгаа. Гэтэл 21, 25 тэрбумын нөгөө дэмжлэг маань гэнэт яагаат 13 тэрбум руу унав. Гэдэг нэг асуудал. Бодоод үзвэл дахиад л 10 орчим тэрбумын зөрүү байгаа биз. Өөрөөр хэлбэл 2019,2020 онуудад Увсад илүү тавиулсан урсгал зардал энэ жил ийнхүү огцом 10 гаруй тэрбумаар хорогдох нь тэр ээ. Аргагүй шүү дээ. АН ялчихсан аймагтаа илүү төсөв өгч, хэнээсээ хэрхэн яаж гаргаж авах билээ дээ. Увсад олонх болсон АН-ыхан маань төсвийн хуулийн энэ цоорхойг харж л байдаг байгаа даа та минь. Чуулганы танхимд МАН ноёлж, төсөв мөнгөө дураараа хуваарилж суугаа энэ үед орон нутагтаа иргэдийнхээ нүд чих болох ажлаа бүү мартаасай.
-Ч.Хүрэлбаатар сайд тооны аргыг толгойн ухаантайгаа хэрхэн хослуулав-
Монгол улсын төсвийн төсөлд орон нутагт дэмжлэг үзүүлэх санхүүжилтийг батлахдаа /уг нь бол хуулийн заалт нь нэлээд урт ойлгомжтой байлгах үүднээс дэмжлэг олгох санхүүжилт хэмээн бичиж байгаа болно/ нэг бүрчлэн уншиж зоож, мөн шилэн дансанд гүйцэтгэлээр нь нэг бүрчлэн байршуулж, дурьдаж тайлагнадаг. Гэтэл Увс аймагт дээрх гүйцэтгэлийн 2019 болон 2020 оныхыг харвал хаанахын юунд мэдэгдэхгүй “Дэд бүтэц” гэсэн 9 тэрбум төгрөгийн бөөн зардалыг ШИЛЭН ДАНС-д байршуулсан байгаа. Ямар ч газарт урсгал зардал нь тодорхой мөнгөн дүнтэй, тодорхой нэршилтэй бичигдэх боловч зөвхөн Увс аймагт ийнхүү дэд бүтэц гэсэн 9 тэрбум төгрөгийг бөөнд нь зоосон байгааг та хараарай.
Энэ мөнгийг Ч.Хүрэлбаатар сайдаас асуухаар Увс аймгийн Улаангом хотноо 2018 оноос хэрэгжиж эхэлсэн “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөлд зарцуулсан гэх товч хариултыг өгдөг байна. Түүний хэлээд байгаагаар бол Улаангомын гэр хорооллын айлуудыг цэвэр, бохир усны шугамаар холбож, гэр хороололд паалантай жорлонд бие засч, паарнаас ус гоожуулах ажил юм шиг байгаа юм. Дэд бүтфийн гүйцэтгэгч нь “UDC group” гэх компани.
Хариуцсан мэргэжилтэн гэж тухайн үед ГХБХБ газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Батболд гэгч байв. Гэвч сонгуулийн өмнөхөн зохион байгуулалттай ганц нэг хэвлэл аваачикж, рекламны зориулалтаар 2–3 айлд ус гоожуулж харуулсан боловч ян энэ цаг үед Улаангом хотын гэр хороололд 2 жил дараалан 18 тэрбумаар хийсэн ажил гэж нэг ч харагдахгүй, нэг ч гэр хорооллын айлд цэвэр бохир усны крант, боловсон жорлон байхгүй байгаа нь харамсалтай. Үнэхээр тэр мөнгийг газарт аваачаад дэмий булчихав уу? Газарт булсан нэрээр гулгуулчихав уу? Асуух л асуулт.
Улаангомын Дэд бүтэц хөгжлийн төсөл 2018 он
Уг нь сэтгүүлч би биш УИХ-ын чуулганы танхимд бусад аймгийг төлөөлж суугаа гишүүд асуулга явуулж, Улаангомын гэр хорооллын иргэд хийсэн төслийг нь шаардаж, 2 жил дараалан төсөвт суулгаж, шилэн дансаар нэг нэрээр гулгуулсан 18 тэрбум төгрөгийг асууж сураглах учиртай. Даанч манай гишүүд энэ битгий хэл жаахан тоон дээр будилж хөгөө чирэх тул төсвийн ийм боловсон хулгайг мэдэхгүй өнгөрөөд байдаг биз.
Осолдохгүй л Увсад АН олонх болсон тулдаа өнөөх 10 гаруй тэрбум 21 онд ийнхүү огцом алга болсон түүхтэй. Үнэхээр дэд бүтэц гэсэн зарцуулалт байсан юм бол сургууль цэцэрлэг, 10, аль эсвэл орчин цагийн эмнэлэг 4-ийг барьчих төсөв ийнхүү газарт булаастай, / яг булагдсан эсэхийг бас харсан хүн цөөн/ шугам сүлжээний дэд бүтэц, дэд бүтцийн гэсэн нэрээр огцом гарч одсон асуудал анхаарал татахгүй байна гэж үү?
Жижиг хулгай хэл амгүй. Том хулгай хэл амтай. Олон олон жижиг хулгай нийлж нэг том хулгай болно. Гэвч том хулгайгаас ялгаатай нь жижиг хулгайн араас хөөцөлдөх, нүд чих тавих хүн байхгүй. Тийм л болохоор орон нутгийн санхүүгийн дэмжлэг гэсэн тоон дотор 2 жил дараалан 9 тэрбум, нийт 18 тэрбум төгрөг оруулж ирээд, газар доор булаатай байгаа гэх дэд бүтцийн нэрээр Увс дахь орон нутгийн эрх барьж байсан хүмүүс болон сангийн сайд, эргэн тойрныхонтойгоо хуваагаад “хүртчихсэн” байх магадлалтай байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ: “Монгол улсын эдийн засаг ил тод байх ёстой” хэмээн лоозогнодог. Шууд харахад хууль зөрчөөгүй боловч хуулийн цоорхой ашиглаж хулгай хийх нь таны эдийн засгийн ил тод байдал мөн үү?
Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, түүнийг дагасан төсөл хуулиараа бол Барилга хот байгуулалтын яамаар дамжиж хийгдэх учиртай. Тэр дундаа 18 тэрбум төгрөгийн төсөл нүдэнд ил харагдаж, гарт баригдаж, тэр ч бүү хэл төсөл хүртэгч гэр хорооллын айлууд хэрэглээд эхэлчихсэн байх учиртай. Гэтэл ийм том төсөл хэрэгжүүлж байгаа хэр нь орон нутагт олгох санхүүгийн дэмжлэг нэрээр 2 жил дараалан төсөв хэтрүүлсэн, шилэн дансанд дэлгэрэнгүй биш ганцхан нэршлээр нэг удаагийн 9 тэрбум төгрөгийг нэг дор тусгасан энэ асуудлын цаана хардлага төрж байна.
Барилгын яам хэрэгжүүлдэггүй дэд бүтцийн төсөв орон нутгийн урсгал зардал дунд юугаа хийж хуйхаа маажиж яваа вэ?
Дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн бол нэг биш нэлээд хэдэн компани ажиллаж, үр дүн харагдаж ёстой. 18 тэрбум төгрөгөөр юу хийв. Хаана байна?
Төсвийн ил тод байдал Увс аймгийн төсөв яагаад ил тод биш байна?
Үргэлжлүүлэн дараагийн засагт “үлбэ” оготно шиг үлдэх гэж үгсэн хуйвалдаж учир юув?
Тооны аргаарх хулгайгаа үргэлжлүүлэх гэсний дохио юу? Дахиад улсынхаа өрийн санг нэмж, улам дордуулах хорт санаа юу? Энэ мэтчилэнгээр асуулт хөвөрч байна. Эрхэм Ч.Хүрэлбаатар та хариулна уу?
ашигласан эх сурвалж:
1. http://www.iltod.gov.mn/wp…/uploads/2018/10/Bagts-1.pdf
2. https://www.legalinfo.mn/law/details/13781
3. https://www.legalinfo.mn/law/details/12254
4. https://shilendans.gov.mn/org/48?form=3700998&year=2020…
гишүүнээр сонгогдсон Архангай аймгийн төсөв, Увс аймагт Ч.Хүрэлбаатарын тавиулж буй төсөв эрс ялгаатай байгааг, энэ дунд ямар нэгэн “но” байгааг олж харсан учраас ийнхүү чанга дуугарсан байх. 2016 оноос хойш 5 дахь жилдээ Сангийн сайдаар ажиллаж буй Ч.Хүрэлбаатар өөрөө биш УИХ-аар хууль зөрчүүлж, аль эсвэл УИХ-ын гишүүдийн бүртгэл санхүүгийн тооцоолол, төсвийн задаргаа, урсгал зардал зэргийг бүрэн ойлгодоггүй асуудлыг ашиглан тооны аргаар төсвийн хулгай хийж байгааг тэрээр олж харсан ч байж болох юм. Чуулганы хуралдаан дээр ч үе үед энэ талаараа “ширүүхэн” мэдэгдэл хийсээр ирснийг уншиг та хүсвэл Ж.Мөнхбат Ч.Хүрэлбаатар нарын зөрчил гэсэн хайлтаар төвөггүйхэн олоод хэдэн арваар нь уншиж, хэдэн арваар нь үзэж сонсож болно.

WRITTEN BY sudlaachganaa
Discussion about this post