• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Spice Girls”-ийн Мел Си 52 насандаа анх удаа гэрлэлээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/21/2026
in Гадаад мэдээ
0
“Spice Girls”-ийн Мел Си 52 насандаа анх удаа гэрлэлээ

1990-ээд оны сүүлч 2000 оны эхээр дэлхийд алдаршиж байсан “Spice Girls” поп хамтлагийн гишүүн, 52 настай Мелани Чисхолм (Мел Си) Австралийн загвар өмсөгч, зохиолч Крис Дингоуллтай гэрлэжээ. “Daily Mail” сонины мэдээлснээр, дуучин бүсгүй 2024 онд алдартнуудад зориулсан хаалттай аппликейшнээр дамжуулан танилцаж, уг харилцаагаа удаан хугацаанд нууцалж байсан аж.

Мел Си нь Spice Girls хамтлагийн охидоос албан ёсоор огт гэрлээгүй, хамгийн сүүлчийн ганц бие гишүүн болж үлдээд байв. Мел Си-гийн хуриманд хамтлагийн гишүүд уригдсан бөгөөд уг баяр тэдний анхны хит дуу болох “Wannabe”-гийн 30 жилийн ойтой давхцаж байгаа ажээ. Виктория Бекхэм Америкт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр явсан тул уг хуримд оролцоогүй.  Гэсэн ч хуримын ёслолдоо хамтлагийнхаа гишүүн асан, дизайнер Виктория Бекхэмийн урласан даашинзыг сонгон өмссөн байна.

Мел Си уламжлалт сүр жавхлантай хурим хийхийг хүсээгүй ч хуримын зарим зан үйл, уламжлалыг баримталжээ. Тухайлбал, Сиднейд болсон албан ёсны ёслолын үеэр баримталсан “зээлсэн зүйл” (something borrowed) нь Виктория Бекхэмийн хувийн цуглуулгын даашинз байв.

Виктория энэ талаар дурсахдаа: “Би Меланитай оройн хоол идэж байхдаа юу хийж байгааг нь асуутал, тэр маш тайвнаар ‘Хоёр хоногийн дараа гэрлэхээр Австрали руу нисэх гэж байна’ гэж хэлсэн. Ямар хувцас өмсөхийг нь асуухад миний загварын нэг даашинзыг захиалсан ч хэмжээ нь яг тараагүй, нисэхээс өмнөх богино хугацаанд янзлуулах зав гарахгүй байгааг хэлсэн. Азаар миний шүүгээнд яг тэр даашинз байсан тул түүнд зээлүүлэхийг санал болгосон” хэмээн ярьжээ.

Ингэж Мел Си хамтлагийн андаасаа зээлсэн зааны ясан өнгөтэй, торгон “Lace Cami Dress” даашинзыг чемодандаа хийн Австрали руу ниссэн байна. Мөн Виктория Их Британид болох найзынхаа хуриманд их ач холбогдол өгч, найздаа зориулж мөрөөдлийнх нь даашинзыг тусгайлан урлаж өгөхөөр санал болгожээ.

Дизайнер эмэгтэй албан ёсны анхны хурим дээр өмссөн өнөөх “Lace Cami Dress”-ийг суурь болгон ашигласан байна. Загварын хувьд Францын “Jean Bracq” брэндийн өндөр зэрэглэлийн Лион торгомсог угалзыг гараар хайчлан сатин суурь дээр оёж, дахин давтагдашгүй хээг бүтээжээ.

Мел Си Vogue сэтгүүлд:

  • “Би минималист хэв маягийг илүүтэйд үздэг тул хэт чамин, нарийн түвэгтэй зүйлээс татгалзсан. Энэ нь Викториягийн загварын зарчимтай төгс тохирдог.”
  • “Түүний хувцаснууд маш эмэгтэйлэг мөртлөө туйлын тухтай байдаг нь миний зан чанарт яг таардаг” гэж ярьжээ.

Мел Си өмнө нь гэрлэх төлөвлөгөөгүй байгаагаа ярьж байсан билээ. Гэвч хамтлагийнхан нь алдар нэрийн оргилд хүрч, найзууд нь гэрлэж, хүүхэдтэй болсон тул өөрийгөө анхаарлын гадна үлдсэн мэт мэдэрдэг, урт хугацааны ганцаардал нь түүний сэтгэл гутралыг улам даамжруулж байж. Юутай ч 52 насандаа гэрлэлээ. Мел Си хуримынхаа дараа нөхрийн хамт Австрали руу нүүхээр төлөвлөж байгаа бөгөөд тэндхийн “The Voice” шоунд ажиллаж байгаа юм.

   Хос Их Британийн Камбриа дахь нуурын эрэг дээрх эзэмшил газарт хоёр дахь хуримын баяраа тэмдэглэсэн бөгөөд үүнээс өмнө Дингоуллын эх орон болох Австралид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлжээ.

Previous Post

Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан…

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Spice Girls”-ийн Мел Си 52 насандаа анх удаа гэрлэлээ
  • Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан…
  • УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • Оросын сэтгүүлч бүсгүй насаараа хорих ял сонссон хүнтэй шоронд гэрлэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.