• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Солонгосын эдийн засгийн гайхамшгийн нэг бүтээгч”

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/23/2026
in Хүмүүс
0
“Солонгосын эдийн засгийн гайхамшгийн нэг бүтээгч”
Солонгосын Лотте группийг үндэслэгч Шин Гёк Хо-г “Японд амжилт олсон Солонгос бизнесмэн”, “Солонгосын эдийн засгийн гайхамшгийн нэг бүтээгч” гэж үнэлдэг.
Япон нэр нь “Шигэмицү Такэо”.
Ядуу тариачны хүүгээс бизнесийн аварга эзэнт гүрний эзэн болсон  түүх нь сонирхолтой.
Шин Гёк Хо нь 1921 онд тухайн үеийн Японы колони байсан Солонгосын (울산) Ульсан хотод ядуу тариачны гэр бүлд төржээ. Ар гэр нь олон хүүхэдтэй, амьдрал хүнд байсан тул багаасаа мөнгө олохын тулд ажил гололгүй хийдэг байжээ. Багадаа сонин зардаг, ус зөөдөг, янз бүрийн жижиг ажил хийдэг байж. Гэхдээ тэр маш хөдөлмөрч, математикийн хичээлдээ маш сайн хүүхэд байсан тул багш нар нь “Том болоод маш их амжилтад хүрсэн агуу хүн болно” гэж ярьдаг байжээ. Багш нарын үнэлэмж, дүгнэлт үнэнээс зөрсөнгүй ээ.
Шин Гёк Хоны багаасаа маш хатуу сахилга баттай, бараг амардаггүй, шантардаггүй, арвич хямгач, хэмнэлттэй хүн байсан, том болоод ч тэр зан чанараа гээгээгүй гэдэг.
Тэр ажилчдаа хүртэл “Нэг минут ч дэмий өнгөрөөж болохгүй” гэж шаарддаг байжээ. Зарим хүн түүнийг суут бизнесмэн гэж хардаг бол, зарим нь хэт хатуу, хаант засаг шиг гэр бүлийн удирдлагатай байсан гэж шүүмжилдэг.
1940-өөд онд тэр ганцаараа Япон руу явсан. Тухайн үед япон хэл сайн мэдэхгүй, мөнгөгүй байв. Эхэндээ үйлдвэрт ажиллаж, сонин тарааж байгаад жижиг бизнес эхлүүлж туршсан. Дайны үеэр түүний анхны үйлдвэр шатаж сүйрсэн гэдэг. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Дэлхийн II дайны дараа Японд бохь, чихэр маш эрэлттэй болж эхэлжээ. Шин Гёк Хо энэ боломжийг ашиглан бохь үйлдвэрлэж эхэлсэн. 1948 онд тэр “Лотте групп”-ийн эхлэл болсон жижиг чихрийн компанийг байгуулсан. “Lotte” Лотте гэдэг нэрийг Германы зохиолч Гётегийн “The Sorrows of Young Werther” зохиолын Charlotte дүрээс санаа авч өгсөн гэдэг.
Анхны бүтээгдэхүүн нь бохь, шоколад, чихэр байв. Японд бизнес нь маш амжилттай болсон тул тэр асар их хөрөнгө цуглуулжээ. 1960-аад онд Солонгост эргэн ирж хөрөнгө оруулалтаа Солонгос руу оруулж эхэлсэн. Тэрээр хэрэглээ, ажил эрхлэлт, үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, их дэлгүүр, супермаркет, барилга, химийн үйлдвэр, Лотте Ворлд, кино театр, хүнсний үйлдвэр, энтертайнмент, duty free, зэрэг маш олон олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй том корпорацийн суурийг тавьжээ.
Ингээд Лотте нь Солонгосын хамгийн том Дээдсийн хүрээний гэр бүлийн бизнесийн нэгэн болсон.
Түүний хамгийн алдартай бүтээн байгуулалтуудын нэг бол: Lotte World Tower юм.
Lotte World Tower нь Солонгосын хамгийн өндөр барилгын нэг болсон. (Бидний нэрлэж заншснаар 123 давхар, жуулчид заавал зорин очдог алдарт газар)
  Солонгосын Ульсан хотын ядуу тариачны гэр бүлд төрсөн хүү Азийн төдийгүй дэлхийн баян хүнээр нэрлэгдэх болжээ. Суусан газраасаа шороо атгахаар сүйхээтэй хүн. Солонгосчуудыг хүн гэж үнэлдэггүй дарангуйлагч Япон руу гарч, юу ч үгүй хоосноос бизнесээ эхлүүлсэн. 1948 онд Японд бохь үйлдвэрлэлийн жижиг компани байгуулж, түүнийгээ Лотте “롯데” хэмээн нэрлэж, анхны ашгаа олж, 1967 онд төрөлх Солонгост бизнесээ өргөжүүлснээр Солонгосын хамгийн том таван группийн нэг болж чадсан байна.
 Одоо энэ компани зүгээр нэг бизнес байхаа больжээ. Хэрэглээ, ажил эрхлэлт, үл хөдлөх хөрөнгө, duty free, энтертайнмент, санхүүгийн ашиг сонирхлыг зэрэг атгасан олон салбарыг хамарсан том корпорацийн суурийг тавьжээ. Тэр ядуу амьдралаас өндийсөн хүн байсан нь үнэн. Гайхалтай бизнесийн авьяастай байсан нь ч үнэн. “Нэр төр тодорхой бус байж болно. Гэвч хөрөнгө мөнгө заавал баталгаатай байх ёстой. Сэтгэл хөдлөл харанхуйд нуугдаж болно. Харин ашиг сонирхол бичиг цаасан дээр үлдэх ёстой” гэдэг зарчимтай байжээ.
Дэлхийг өөрчилсөн 20 дугаар зууны алдарт бизнесмэний нэг Шин Кён Хо нь 2020 онд  98 насандаа таалал төгссөн билээ. Түүний байгуулсан эзэнт гүрэн Лотте (롯데그룹) өнөөдөр ч оршсоор байна.
Previous Post

“Spice Girls”-ийн Мел Си 52 насандаа анх удаа гэрлэлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Солонгосын эдийн засгийн гайхамшгийн нэг бүтээгч”
  • “Spice Girls”-ийн Мел Си 52 насандаа анх удаа гэрлэлээ
  • Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан…
  • УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.