ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр
– Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2026 оны улсын үзлэг, тооллогыг тогтоосон хугацаанд зохион байгуулах.
– Автозамын эвдрэл, гэмтэлтэй хайс, хашлагыг засварлах, замын тэмдэг, тэмдэглэгээг холбогдох стандарт, шаардлагын дагуу будах, явган хүний замыг засварлан нөхөн сэргээх зэрэг ажлыг эрчимжүүлэх.
– Тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган хүний зам, талбайг усалж, чийгшүүлэх болон улиасны унгирал буюу модны цагаан хөвөнгийн тархалтыг бууруулах зорилгоор усаар шүрших зэрэг ажлыг зохион байгуулах.
– Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ээр дамжуулах, цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын 2026 оны 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах.
– Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд хийсэн ажлын үр дүнг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх, сурталчлах зэрэг үүрэг даалгавар, чиглэл өглөө.




Discussion about this post