• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Ураны төслийн ажилчдын дундаж цалинг ₮7-12 сая байхаар хэлэлцсэн

admin by admin
01/09/2025
in Нийгэм
0
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Ураны төслийн ажилчдын дундаж цалинг ₮7-12 сая байхаар хэлэлцсэн
“Бадрах Энержи” компанийн хөрөнгө оруулагч “Orano Mining” компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болно

Монгол Улс ураны “Зөөвч-Овоо” ордыг ашиглахад Төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг давуу эрхийн 10 хувийн хувьцаагаар сольсноор “Бадрах Энержи” компанийн ТУЗ-ийн 10 гишүүнээс нэг нь Монголын талыг төлөөлөхөөр байна. Тус компани тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаа гаргах зэрэг асуудалд тухайн гишүүн хориг тавих эрхтэй байхыг ЗГХЭГ-ын дарга тодотголоо.

Үүнээс гадна төслийг хэрэгжүүлэхэд жилийн худалдан авалтын үнийн дүнгийн 40-өөс доошгүй хувийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс нийлүүлэхээр тусгасан байна. Төсөл 2060 он хүртэл хэрэгжихэд дээрх хувийг шат дараатай нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал гарчээ.

Мөн төслийн үйлдвэрийн үйл ажиллагааны үед жил бүр 1400 гаруй тонн хог хаягдал үүсэхээс аюултай хог хаягдал 125-200 тонн гарах урьдчилсан тооцоо гарсан байна. ТЭЗҮ-д хог хаягдлын менежментэд 400 мянган ам.доллар зарцуулахаар тусгаад байгаа аж.

Францын “Orano Mining” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зөвшилцөх саналыг Засгийн газар УИХ-д өргөн бариад байна. Ураны ордын Төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг давуу эрхийн 10 хувийн хувьцаагаар орлуулж, АМНАТ-ийг борлуулалт болон зах зээлийн үнээс хамаарч 15-19 хувиар тогтоохоор холбогдох тогтоолын төслийг хэлэлцүүлж байгаа юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 10-нд хийх товтой байна.

Гэрээний төслийг УИХ соёрхон баталснаар Засгийн газар хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах эрхтэй болно. ТЭЗҮ-ийн дагуу төслийн гэрээний хугацаанд 17.1 их наяд төгрөгийн орлого төвлөрөхөөс гадна Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолсон байна. Үүнээс орон нутгийн төсөвт жилд 520 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа аж.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хөрөнгө оруулалтын гэрээний гол онцлог нь орон нутгийг дэмжих, хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглүүлж тодорхой тусгасан. Цалин хөлсийг хүний нөөцийн шударга байдлаар авахгүй бол гаднаас ирсэн хүмүүс өндөр, дотоодынх бага цалинтай гэх тэгш бус байдал үйлчлээд байдаг. Ураны төслийн гэрээний хэлэлцээрийнх явцад ажилчдын дундаж цалингийн хэмжээг 7-12 сая төгрөг байхаар ярилцсан” гэж онцоллоо.

Previous Post

Манжийн сүүлчийн хатан хааны зовлонт амьдралын түүх

Next Post

Лурон Сэн Мартай: Зөөвч-Овоо орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

Next Post
Лурон Сэн Мартай: Зөөвч-Овоо орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

Лурон Сэн Мартай: Зөөвч-Овоо орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.