С.Эрдэнэ вангийн эзэгнэлийг “Оргил”-ын Ганбаатар халж, гарынхаа хүмүүсээр Баянгол дүүргийг дүүргээд байна. Тус дүүрэг эхнээсээ тэг зогсолт хийгдэж, иргэд “барын амнаас гараас чонын аманд бид орчихвуу” гэж халаглаж байна. Орон нутгийн сонгуулийн дараа буюу ялалт, ялагдлын дараа төрийн байгууллагуудад халаа сэлгээ хийгддэг нь жам гэж хэлж болно.
Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт МАН олонх болж ИТХ-ын дарга болон Засаг даргын Тамгын газраа томилсон. Засаг даргаар Ө.Сумъяабаатар, Тамгын газрын даргаар Б.Нарангэрэлийг томилоод байгаа. Б.Нарангэрэл нь өнгөрсөн жилүүдэд БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дүүгийнх нь эхнэр юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын бэр ажлаа авсан даруйдаа хэд хэдэн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийн үндсэн ажлаа сайн хийж байгаа аж.
Төрийн өндөр албанд ах, дүү, хүргэн, бэрээ томилдог гишүүний тоо ийнхүү нэгээр нэмэгдэж, нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг болж байна.
Discussion about this post