Оросын уудам нутагт галт тэрэг хамгийн эрэлттэй унаа. Гэхдээ вагоноор зорчдог зарим романтик зорчигчид эсэргүүцлээ Оросын төмөр замын удирдлагад илгээжээ.
Тэд “Ихээхэн үнэр танартай” хүнсний бүтээгдэхүүнийг тухайлбал, лапша, шөл, нухаш зэрэг хурдан бэлтгэх хоолыг вагонд идэхийг хориглохыг шаардав. Тэдгээр хүнс амтлагч ихтэй, үнэр нь зорчигчдод таалагддаггүй гэнэ. “Доширакийн” эсрэг байгаа олон тооны зорчигчид халуун ногооны үнэрээс харшилтай мөн энэ хоол харахад гоо зүйгүйгээс гадна “ядуурлын үнэртэй, ядуучуудын хоол” гэжээ. Гэхдээ зарим иргэд энэ хоол хямдхан бөгөөд бүгд вагон чанасан өндөг идэж, үхэр, тахианы махтай ресторанд хооллохгүй гэж өмөөрч байна.
Чинээлэг зорчигчид “Оросын уламжлалт хоол чанасан өндөг, тахиа”-г бас вагонд хориглохыг шаарджээ.
Хоолноос гадна Оросын вагоны зорчигчид их муухай үнэртэй. Хямд хоол иддэг зорчигчдоос архины шингэсэн үнэр, шивэр, хулмас үнэртдэг гэж гомдол гаргасан байна.
Эх сурвалж: Shutterstock / Fotodom.ru
Discussion about this post