• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Путинийг баривчлахыг Украины тал Монголд уриалж, Кремль “баривчлагдах аюул байхгүй” гэв

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/31/2024
in Улс төр
0
Путинийг баривчлахыг Украины тал Монголд уриалж, Кремль “баривчлагдах аюул байхгүй” гэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх 9 сарын 3-нд Монгол Улсад айлчлах тов гараад байгаа.

Нидерландын Гаага хотод байрладаг Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) өнгөрсөн онд Путинг Украинд дайны гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, баривчлах шийдвэр гаргасан юм. ОУЭШ-ийн гишүүн орны хувьд Монгол улс Путинийг нутаг дэвсгэрт нь ирвэл баривчлах үүрэгтэй.

Украины Гадаад хэргийн яамнаас өчигдөр Путинийг баривчлахыг Монголын талд уриалсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Путин дайны гэмт хэрэгтэн болохыг мэдэж байгаа гэдэгт найдаад Ромын Гэрээнд заасан үүргийнхээ дагуу түүнийг баривчилж, Гаагын шүүхэд шилжүүлж өгөхийг Монголын эрх баригчдад уриалсан байна.

Харин Кремлийн хэвлэлийн алба “Путинг монголчууд баривчилна гэж санаа зовох зүйл байхгүй” гэж мэдэгджээ.

 Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Монголын түншүүдтэйгээ маш сайн харилцаатай байгаа. Мэдээж бид ерөнхийлөгчийн айлчлалын бүх асуудлыг сайтар бэлдсэн” гэсэн байна.

ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч Фади эль-Абдалла энэ талаар хэвлэлд тайлбар өгчээ.

Тэрбээр “Монгол улс Ромын Дүрмийн IX бүлэгт заасны дагуу баривчлах үүрэг хүлээдэг” гэжээ. Гэхдээ зарим тохиолдолд, “өөр улстай байгуулсан гэрээ нь зөрчигдөхөд хүрвэл”, эсвэл “гуравдагч улсын хувь хүн болон эд хөрөнгийн дипломат халдашгүй эрхэд халдахаар бол” энэ үүргээс чөлөөлөгдөх боломжтойг гэв.

“Хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй бол ОУЭШ-ийн шүүгчид энэ талаар дүгнэлт гаргаж, гишүүн улсуудын Ассамблейд мэдээлж болно. Дараа нь Ассамблей зохих арга хэмжээг авах ёстой” гэж доктор эль-Абдалла тайлбарласан байна.

BBC агентлаг энэ талаар Монгол улсын байр суурийг сонсохоор Лондон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хандсан тухайгаа мэдээлжээ.

Баривчлагдах шийдвэр гарснаас хойш Путин анх удаагаа ОУЭШ-ийн гишүүн орны нутаг дэвсгэрт хөл тавих гэж байна.

Өнгөрсөн онд Путин мөн ОУЭШ-ийн гишүүн орон болох Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд чуулганд дээрхтэй ижил шалтгааны улмаас биечлэн оролцож чадаагүй юм.

Previous Post

Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Next Post

Галт тэргэнд “ядуучуудын хоол” хориглохыг шаардав

Next Post
Галт тэргэнд “ядуучуудын хоол” хориглохыг шаардав

Галт тэргэнд "ядуучуудын хоол" хориглохыг шаардав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.