Хувь тавилан
1988 онд бэлтгэл хошууч генерал И.Зуб нас барахын өмнөхөн Берияг баривчилсан тухай түүхийг сонинд хэвлүүлсэн билээ. Тэгэхэд энэ ажиллагаанд оролцсон зургаан хүнээс амьд үлдсэн цорын ганц хүн нь Иван Григорьвич байв. (Бусад нь ЗХУ-ын маршал Г.Жуков, хурандаа генерал К.Москаленко, дэслэгч генерал И.Батицкий, хошууч генерал Н.Баксов, Дэд хурандаа В.Юферев)
И.Зуб дуртгалдаа Москвагийн цэргийн тойргийн штабын комендант хошууч М.Г.Хижнякыг дурдсан байдаг. Чухамхүү Берияг баривчлан хорих хугацаанд байнгын үйлчилгээгээр Хижняк ажиллажээ.
Сталинградаас Берлин бүртэл дайны замыг туулсан офицер Хижняк агаарын товтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн штабын коминдатаар томилогджээ. Тэрээр 1953 оны 5 дугаар сарын 15-наас ээлжлэн амралтаа авч амарч байтал 26-ны үдэш түүнийг штабын дарга хошууч генерал Н.Баксов дууджээ. Генерал Хижнякаас “Кремлийн Боровицкийн хаалгыг мэдэх үү гэж асуугаад “хурандаа генерал Москаленко руу оч” гэлээ.
Тэнд яриа маш товчхон болов. Нөхөр Хижняк танд хоёр машин, автоматаар зэвсэглэсэн тавин цэрэг өгнө. Шөнийн 2 цагт Боровицкийн хаалганы дэргэд оч, тэнд та нарыг угтана гэв.
Кремлийн байрлал дахь улаан тоосгон барилгын дэргэд машинууд очив. Хижнякийг Баксов угтлаа. Дөчөөд минут хүлээсний эцэст хурандаа генерал Москаленко, түүний адъютант дэд хурандаа Юферев, хошууч генерал Баксов, хурандаа Зуб болон тэдэнтэй хамт энгийн хувцастай Берия нар хүрч ирэв. Тэд дэслэгч Калашниковын жолоодсон Москаленкогийн “ЗИЛ” машинд сууцгаав. Арын суудалд Берияг Юферев, Зуб, Баксов нарын дунд суулгажээ. Хөдлөхийн өмнө Баксов, Хижнякт:
-Биднийг дагаж яв, хоцорч болохгүй, ямар нэгэн гэнэтийн явдал тохиолдвол бүх арга хэмжээг авах хэрэгтэй.
-Ямар арга хэмжээ? гэж юу болж буйг мэдээгүй офицер тээнэгэлзсэн байдлаар давтан асуухад,
–Та ойлгохгүй байна гэж үү? Манай машин болон хүмүүсийг хамгаалах хэрэгтэй гэв.
Үүнээс өмнө өөрийн жолооч Калашинковт Кремлээс Котелийн эрэг дээр орших өндөр барилга бүхий Алешинскийн хуаранд очих хэд, хэдэн маршрутыг үзүүлж, аюулгүй замыг сонгуулсан байжээ. Берия машинаас буунгуут толгойгоо өргөн өндөрт гялалзах ганжирыг харав. Москвад ийм шорон байдгийг тэр мэдээгүйдээ илэрхий гайхав. Ачааны тэргээр 300 орчим цэргүүд ирж буув. Энд Кремлээс ирэх машинуудыг хүлээж байсан дэслэгч генерал Батицкий Хижиякийг дуудаад:
– Хянах байрны эргэн тойрон харуул гаргаж хамгаалалт зохион байгуул, миний болон Баксовын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч ийш нь нэвтрүүлж болохгүй гэлээ.
Москаленко Хижиякийг дуудаж:
– Одоогоос эхлэн та Берияд үйлчлэх болно. Хоолыг нь офицерын нормоор хангах болно. Зөвхөн үйл ажиллагаанд оролцож байгаа цэргийн генералууд Бериятай харьцаж байх бөгөөд баривчлагдсан хүнтэй ярихыг хатуу хориглоно.
– Мэдлээ, гүйцэтгэе.
Одоо Хижиякт юу болж байгаа нь ойлгомжтой боллоо. Тэр өдөр анх удаа Берияг хооллов. Түүнтэй хамт Москаленко, Батицкий, Зуб нар байлцав. Улс оронд аймшиг болон алдаршсан тэр хүнийг Михиал Гурьевич анх удаа ойроос харав. Тарган, өөртөө сэтгэл ханамжтай царайтай Берия орон дээр тэрийн сууна.
– Та надад цаас, харандаа авчрав уу? Гэж Москаленкогоос асуув. Түүнд цаас харандаа өгөхөд Берия ямар нэг зүйл бичиж эхлэв. Москаленко түүнээс:
– Та хоолоо идээч гэв. Берия царайгаа бууруулав. Хоол идэхээс татгалзаж байсан нь анхны удаа биш нь тодорхой байв. Москаленко давтан асуув. Тэгэхэд Берия тавагтай шөлийг Хижияк руу цацчихав. Москаленко Батицкийн хамт болсон явдалд илт зэвүүцээд камерийг хааж, Хижиякт Бериягаас нүдний шил, бичгийн хэрэгслийг хурааж авахыг тушаав. Москаленкод Алешинскийн хуаран таалагдсангүй. Тэр онц аюултай хэрэгтэнг хорих арай найдвартай байр болох Осипенкогийн гудамж дахь Москвагийн цэргийн тойргийн штабын удирдлагын байрыг олсон байлаа. Штабын барилга нь дөрвөлжин хэлбэртэй дундаа талбайтай бөгөөд түүн рүү цорын ганц аркаар дамжин орно. Байшингийн дунд өвс ногоо ургасан талбайн төв хэсэг өндөрлөгт дайны үед байгуулсан галын цэг байрлана. Байшинд орох ганц хаалга нь аркны эсрэг талд оршино. Хижнякийн мэдэлд хамгаалалтад зориулсан рот цэрэг өгөв. Комендант нь жижүүрийн генералууд Москаленко, Батицкийд захирагдана. Жижүүрт дэслэгч генерал Гетман, хурандаа Брастов, Захаров, Зуб нар гардаг байлаа. Бериягийн байрлах өрөө 25 шоо метр талбайтай ханыг нь ногоон өнгөөр буджээ. Шаланд бэхэлсэн мухар сандал, модон ор, тавилгатай. Том хонгилд нь байнгын харуулын офицер байрлана. Берия Хижнякийн хөдөлгөөнийг байнга ажиглан хардаг байснаа, дараа нь ярилцахыг эрмэлздэг болов. Хижняк түүн рүү офицер малгайтай, цэнхэр халаттай ордог байлаа. Нэг удаа Лаврентий Павлович түүнээс:
– Та офицер уу? Гэв. Хижняк тийм гэсний тэмдэг болгож харцаа буулгаж хариулав.
– Би энд түр хоригдож байгаа юм. Николай Александрович Булганин намайг заавал суллах болно. Та сайн хүн шиг байна. Би эндээс гараад таныг том хүн болгоно гэв. Ямар ч гэсэн Берия эхэндээ бараг хоол иддэггүй, амсаад тавьсан байлаа. Нэг удаа, Батицкийн дэргэд ийм нэгэн явдал болов. Тэрээр:
– Та яагаад хоол идэхгүй байна гэж асуухад Берия түүн лүү харснаа гайхан харав. Батицкий хашгирч эхлэв. Берия:
– Үгүй? гэлээ
– Та тэгвэл тариагаар амьдрах амьдрах болно гэдгийг мэдэж ав гэв.
– Нөхөр Батицкий таныг их соёлтой хүн гэж бодсон юм. Та надтай Кремд уулзахдаа үргэлж инээмсэглэсэн, эелдэг харьцдаг хүн байж билээ.
– Дуугаа тат!
– Тийм бол дуугүй байя гээд Берия буруу харав. Түүнээс хойш хооллодог болов. Гэвч маш тайван бус боллоо. Ялангуяа шөнө Хижиякийг 5-6, заримдаа 12 удаа сэрээнэ.
– Би ямар ч буруугүй, засгийн газраас хэн нэгийг нь дуудаж өг, эсвэл бие засна гэх мэт элдэв шалтгаар түүнийг дуудна. Харин өдөр нь унтаад өгнө. Харин жижүүрийн генералууд ээлжтэй учир амрах бололцоотой байсан. Хижняк ямар ч ээлжгүй учир зогсоогоор үүрэглэх хүртлээ туйлдлаа. Нэг удаа утас дуугарахад харилцуурыг аваад хариулж амжилгүй зүүрмэглэсэн байлаа. Үүний төлөө Батицкий түүнийг ямар ч тайлбар сонсолгүй харааж загнав. Дарга нь хошуучтай сайнаар харьцдаггүй байлаа. Хижнякийн биеийн болон сэтгэл зүйн дарамт ихээхэн нэмэгдэв. Нэг удаа дэслэгч генерал А.Гетман ирэв. Тэгэхэд өрөөний шалаар 30см орчим ус хальж, Берия орон дээрээ гарчихсан таазны шохойноос хуруугаараа хусч бүх ханаар дүүрэн “Берияг алахыг хүсч байна” гэж бичжээ. Берия энэ бүхнийг зориуд хийсэн гэж үзжээ. Гетман шууд л Хижнякаас яагаад ийм байдалтай болсныг дайрч асуув. Харин энд үе үе хөрсний ус дээшилж ийм явдал болдгийг хошууч хэрхэн мэдэх билээ.
– Бид үүний чинь төлөө таныг буудсан ч болно гэж генерал сүрдүүлэв.
Берия нэг удаа Хижнякаас “Миний хоолыг хэн бэлтгэдэг вэ?” гэв. Хижняк түүнд өөрөө бэлтгэдгийг ойлгуулав. Үнэн хэрэгтээ Хижняк хоолны хачир хольцыг сонгож, хэрвээ хоёрдугаар хоол, загасны төрлийн зүйл байвал ясыг нь нэг бүрчлэн шалгаж, хоол иддэг халбагыг нь хүртэл долоож хор хийгдсэн эсэхийг өөр дээрээ шалгадаг байсан. Нэг удаа зүсэм талхнаас зүү олов. Энэ бүхэн санамсаргүй тохиолдол байсан тул ихээхэн шуугиан гаргахгүйн тулд дээш нь илтгэсэнгүй. Түүнчлэн Хижняк хоолны нэмэгдэлд хүнсний ногоо, хиам бяслаг бусад зүйлийг худалдан авч өгдөг байв. Берия хэзээ ч хоол голдоггүй бөгөөд ямар хүн түүнд үйлчилж байгааг мэдэх гэж оролдож, сайн хандахыг харуулахыг хичээнэ. Ямар нэг юм болоход Бериягийн сайн харьцаа нүд ирмэхийн зуур алга болж өөрийгөө ч захирч чаддаггүй байлаа. Арван хоног тутам Хижняк цэвэрлэгээ хийнэ. Түмпэнд бүлээн ус хийж авчрахад Берия хувцсаа тайлан биеэ угааж, Хижняк түүний нурууг нь арчиж, цагаан хэрэглэлийг нь сольж үсийг нь хусна. Нэг удаа хүйтэн усыг илүүдүүлснээс Берия усанд хөлөө дүрснээ дуу алдав. Ялимгүй хэдий боловч эвгүй явдал болж өрнөв. Батицкий дуудав. Хижнякийг бүдүүлгээр харааж загнан сүрдүүлж:
– Дахин алдаа гаргавал чамаар лагерийн тоос арчуулна гэв. Бериягийн хэлдэг үг Батицкийн амнаас гарсан нь Хижнякийг донсолгож орхив. Удалгүй сэтгэлээр унасан комендантыг хурандаа генерал Москаленко дуудлаа. Тэр тайван эелдэг, гүдэсхэн зангаараа бусдаас онцгой хүн байв. Мэндчилсэний дараа юу болсныг асуув. Михиал Гурьвич бүгдийг ярилаа, Москваленко удаан бодсоноо утсаар ярив.
Никита Сергеевичид болсон явдлыг яриад, хошуучийг ажилд нь үлдээхийг хүсээд хариуцлагыг өөрөө хүлээхээ хэллээ. Ер нь маш жижиг зүйлийг Хрушевт мэдэгддэг байв. Учир нь ямар нэг үйл явдлыг хоёр хүн л мэдэж байвал нууцлана гэдэг аюултай зүйл болж хувирдаг билээ. Харилцуурыг тавиад Москаленко:
– Та энэ бүхэн маш хариуцлагатай төрийн даалгавар гэдгийг ойлгох хэрэгтэй. Энд танаас маш олон зүйл шалтгаална. Түүгээр зогсохгүй хүмүүсийн амьдрал ч хамаарна. Энэ бүхнийг тооцож ажиллах хэрэгтэй гэв. Хорвоод сайн хүмүүс байдаг ажээ. Хижняк энэ харьцаанд сэтгэл догдлон баярлав. Москаленко, Юферев нар хоёр энгийн хүнтэй ирлээ. Энэ нь нь прокурор Руденко, нөгөө нь Михиал Гурьвиничийн нэрийг нь хэзээ ч сонсоогүй онц чухал хэргийн мөрдөн байцаагч байв. Энэ өдрөөс эхлэн мөрдөн байцаалт эхэллээ. Мөрдөн байцаалт Берияг хорьдог өрөөнөөс 50м-ийн зайд оршдог тасалгаанд өглөөний 9-10 цагаас оройны 19-20 цаг хүртэл явагдана. Энэ үеэс эхлэн Хижнякийн хувьд амраад авчих боломжтой болсон боловч тэр амархан ядарч амьсгаа давчдаг болсноо мэдрэх болов. Мэдрэлийн ядаргаанаас болоод зүрхний хэм алдагдсаныг эмч оношлоод:
– Би Батицкийтэй ярилцана, чамд туслах юмуу, ээлж гаргаж өгөх байх гэж эмч хэлэв. Маргааш нь тэр:
– Би юу гэж Батицкийд очив оо? Тэр намайг муу, муухайгаар дуудаж, “Миний хэрэгт бүү оролц, Хижняк бие сайтай офицер, тэр бүхнийг тэвчинэ” гэлээ гэв.
Берияг хэрхэн шүүсэн тухай олонтаа бичсэн байдаг. Михиал Гурьевич бараг бүх шүүх хуралдаанд оролцсон болохоор Бериягийн тухай маш бүдүүлгээр харьцаж байсан, эсвэл өршөөхийг гуйж байсан тухай зүйлүүдийг хэрхэвч зөвшөөрдөггүй билээ.
Магадгүй зөвхөн Берия л эргэн тойрон юу болж байгааг ойлгож, тэртээ тэргүй өнгөрсөн, өөрийн нүглээс гадна улс орны удирдлагын бүх нүглийг “цагаатгах” итгэл ногдсон гэдгийг ойлгож байсан байхаа.
Шүүх хуралд Бериягийн ойр туслахууд болох Бутырын шоронд хорьж байсан В.Деканозов, В.Меркулов, Л.Влодзимир, П.Мешик, С.Гоглидзе, Б.Кабулов нарыг авчирав. Шүүх хуралдааны танхимын зэргэлдээ орших томоохон тасалгаанд тэднийг хана руу харуулан эгнүүлэн суулгаж ард нь хамгаалалтынхан зогсож, хэн дуудсаныг шүүхийн зааланд орууж байв. Берия дуугүй сууж Хижнякийн хэлснийг дуулгавартай биелүүлнэ. Ийнхүү сүүлчийн өдөр ирлээ. Берияд ял сонсгов. Тэр юу ч хэлсэнгүй харин царай нь цонхийсон байлаа. Москаленко намайг дуудлаа. Тэр Хижнякийг Бериягийн амьдарч байсан байр луу явуулж Лавринтий Павловичид өмсөх ямар нэг костюм авчрахыг үүрэг болгов. Тэр үед пиджакны тохой нь нөхөөстэй болохыг харав. Тэр Кремлээс баригдаж, хүргэгдэж ирснээс хойш зургаан сарын туршид хоригдохдоо саарал костюмтай байсан юм. Газар доорх мөрдөн байцаалт явагдаж байсан өрөөнд берзент, олс авчирав. Үүнээс өмнө хурандаа Захаровын даалгавраас модоор самбар хийж хаалганы эсрэг талд тогтоосон билээ. Модон самбарт ганц гогцоо бэхлэв. Берияг тэнд зогсоогоод гогцооноос гарыг нь хүлэв. Буудахын өмнө түүний нүдийг нь боохоор Хижняк халааснаасаа гар нүүрийн алчуур гаргатал Батицкий зандрав:
– Та юу боох гээд байгаа юм, өөрийнөө бүх нүглийг нүдээрээ харж байг гэв. Батицкий Бериягийн өөдөөс цөөхөн алхмын зайтай зогслоо. Түүний нүд нь анивчиж, царай нь цонхийжээ. Батицкий “парабеллум”-аар буудахад Берия уяатай, гар дээрээ дүүжлэгдэн ойчив. Сум хамрын угаар тусч самбар цусаар будагдсан байлаа. Батицкий буугаа халаасандаа хийж хажуу тийш болов. Баруун талд Москаленко, Юферов, Руденко, Шверник, Михайлов болон онц чухал хэргийн мөрдөн байцаагч зогсож байлаа. Хижнякт туслахаар бас нэг офицерыг томилжээ. Тэд Бериягийн хүүрийг берзинтээр ороож, олсоор хүлэв. Хижнякт тонгойх үедээ хормын төдий ухаан алдаж, тэр дороо үсэрч босов, Батицкий бас л зандарч загнана.
Донийн оршуулгын хүүр шатаах газар луу боодолтой шарил ачсан автобус хөдөллөө. Түүний араас машинууд дагалджээ. Мөн Бутырын шоронд буудагдсан Бериягийн хамсаатнуудын хүүрийг ачсан байлаа. Хижнякийг шарилуудыг магадлах гэрчийн үзлэгт оролцуулав. Бериягийн хүүрийг нууц хаалгаар авчран зориулалтын нүхэнд хийж, налуу ховилоор гулсуулан шатаах зууханд оруулав. Хүүр босон ирж байгаа мэт их дөл гарган хүчтэй шатаж байлаа. Бутырын шоронгоос авчирсан зургаан хүүрийг мөн шатаав. Хүүрнүүд маш хурдан шатаж дуусахад нэгэн товчийг дарахад пийшинд юу ч үлдсэнгүй. Бид орой болсон хойно эргэж ирлээ. Хижняк өрөө рүүгээ явав. Гэтэл хурандаа Николай Ивановч Захаров утасдаж, хонгилд хүрээд ир гэлээ.
– Тэнд чинь би хагас жил байсан бүр залхлаа. Тэнд би ямар хэрэгтэй юм бэ?
– Чамайг тийшээ оч гэж тушаасан
– Хэн тушаасан юм бэ
– Захирагч
Берияг буудсан тэр тасалгаа руу оров. 2-3 цаг өнгөрөв. Гэрчүүдийг устгах байх гэсэн бодол орж ирлээ. Яг энэ үед түүний хүү төрж, өөрөө 29 нас хүрчээ. Таван цаг өнгөрөв. Коридорт хөлийн дуу гарч хурандаа Захаров орж ирлээ.
– За яаж байна?
– Юу гэж? Гэж Хижняк хэгжүүрхэн хариулсанаа, би энд зургаан сар байлаа, элдвийн юм бодогдоод толгой задрах нь гэв. Захарович шил коньяк задлан дор нь ууцгаалаа.
– Бидэнд цусыг цэвэрлэж самбарыг хурааж, шатаах үүрэг өгсөн гэж хурандаа тодотгов. Самбарыг нурааж, шатаав. Яг тэр үед Михиал Гурьевичид Берияд үйлчилсэн хагас жилийн тухай модон ор, үсний машин бусад дурдатгалууд бодогдов.
Даралт буухгүй л байв. Одоо хүртэл Хижнякийн зүрх цахилгаан дэмжигчгүйгээр амьдрахад хэцүү болсон билээ.
Орчуулсан Доржготовын Жаргалсайхан. Москва хот
Тайлбар: Лаврентий Павлович Берия 1899 оны 3-р сарын 17/30/-нд Абхазийн Мерхеули тосгонд тариачны гэрт төржээ. 15 насандаа Сухумийн анхан шатны дээд сургуулийг төгсөөд цаашид суралцахаар Баку явжээ. Тэнд барилга механикийн техникийн сургуульд оров. 1917 оны 6-р сард тvvнийг армид явуулж, Румыний фронтод очсон аж. Гэвч байлдаж амжсангvй, арми тарж тэр эргэн ирээд хувьсгалч болохоор шийджээ. Нууц байдал, мөрдлөгө, баривчлага мөн л тvvнийг тойрсонгvй. БН-н даалгавраар Баку дахь мусаватийн сөрөг тагнуулийн газар ажиллаж байжээ.
Сэргэлэн байрын залууг Азербайджаны онцгой комисс /ОК/ хараандаа авч удалгvй тэр нууц шуурхай хэлтсийн орлогч даргаар томилогдожээ. Дараа нь жинхэнэ дарга нь болж улмаар Гvржийн ОК-н даргын орлогч болон дэвшив. 1924 онд Берия меньшевикууд бослого дэгдээхээр зэхэж зэр зэвсэг, отрядууд бэлдэж байгааг мэдэж авсан байна. Уг бослогоос урьдчилан сэргийлэх vvднээс Гvржийн ТХ-ны дарга Оржоникизегийн зөвшөөрөл авч босогчдьгн төлөвлөгөө нь илэрсэн гэдгийг мэдvvлэх зорилгоор хэргээр гадагш мэдээлэл цацсан боловч тэд vvнийг огт тоосонгvй, vргэлжлvvлэн бэлдсээр байлаа.
Гэтэл Гvржийн гвардийн толгойлогч Жугели гэгч орж иржээ. Тэр ОК-н хяналтан доор байсан тул тvvний ирснийг тэр даруй мэдэгдэж, хайж эхэлжээ. Жугелиг гудамжинд явж байхад нь танил нь тааралдсанаар санаандгvй байж байгаад баригджээ. Шоронд байхдаа тэрбээр өөрийн хамтрагч нараа бослого гаргахгvй байхыг уриалж байв. 1920 оны сvvлчээр Берия намын ажил эрхлэх болж Гvржийн КН-н ТХ-ны дарга болжээ. Бериягийн тухай америкийн тvvхч Курт Зингер “Тvvхийг өөрчилсөн тагнуулууд” номондоо санаанд оромгvй зvйлс бичжээ. Тvv¬ний энэ таамаглал /ингэж бичвэл зохилтой байх/ ыг сийрvvлбэл: “Берия Бакуд бvтэлгvйтсэн нууц ажиллагааны дараа Албани руу зугтаж, тэндээ Иосиф Титотой танилцжээ. Тэндээс орост эргэн ирж 10 сарын хувьсгалд оролцсон байна.
Карапет Абамалян гэдэг нэрийн доор 500 гаруй австрийн цэргийн олзлогсодыг захирч байжээ. Тэдний дундаас л зөвлөлт оросын анхны тагнуулын офицеруудыг элсvvлэн авсан. 1920 онд Берия Прагад очиж Украины элчингийн vvрэг гvйцэтгэхээр томилогдов. Тэнд бараг бvх европ тивийг хамарсан өргөн хvрээтэй сөрөг тагнуулын сvлжээг бий болгожээ. Дараа нь Гvржид эргэн ирээд 1924 онд болсон бослогыг дараад дахин Франц руу явсан байна. Парист мөн дипломат халхавчин доор ажиллаж байв. Тvvний сонирхлын хvрээ нь хуучин хаант засгийн vеийн болон vндэстний цагаачдын дунд чиглэгдэж байсан бөгөөд өөрөө тэдний хvрээнд нэвтэрч, шинэ тагнуулын сvлжээг бий болгожээ.
1930-1937 онуудад Берия хэд хэдэн удаа гадаадад явсан бөгөөд тvvний удирдлаган дор зөвлөлтийн эсрэг vзэлтэй тэргvvнvvдийг устгах, хулгайлах ажил хийгдэж байжээ” Гэхдээ энэ бvхэн Курт Зингерын тvvний тухай таамаглал юм. Vvнийг нь өөрт нь vлдээе. 1938 онд Берия ДЯАК-ыг толгойлох болов. Эхэн vедээ Ежовын 1-р орлогч ДЯАК-ын улсыг аюулаас хамгаалах газрын дарга гэсэн албан тушаалтай байжээ. Берия ажлаа хvлээж аваад өөртөө хамгийн vнэ цэнэтэй гэсэн туршуулуудыг элсvvлэн авсан байна. Тvvний анхны ажиллагаа нь “нугас” нэртэй байжээ.
Зорилго нь Мексикт нуугдаж байсан Сталины эртний дайсан Троцкийг устгах явдал байв. Тэр туршлагатай чекист Эйтингтон болон испанийн олон улсын бригадын гишvvд, мөн мексикийн зураач Сикейрос нарыг бvрдvvлсэн байна. 1940 оны 5-р сарын 27-нд болсон энэ халдлага бvдэлгvй болсон боловч хагас жилийн дараа 8-р сарын 20-нд зөвлөлтийн тагнуулч Рамон Меркадер тvvнийг алж чадсан юм. Vvнээс гадна дотоодын тагнуулын алба өөр бусад асуудлуудтай тэмцэж байв. Европын нууц тагнуулын хэлтсvvдээс Герман улс ЗХУ-д илэрхий дайсагнаж Англи, Франц, Польшийн эрх барих хvрээнийхэнтэй далдуур гэрээ хийж байгаа тухай мэдээнvvд ирж мөн олон даалгавар биелvvлж байсны дотор Молотов, Риббентроп нарын баруун Украин, Белорусын тухай гэрээнvvд орж байв.
Дэлхийн 2-р дайн эхлэхэд зөвлөлтийн тагнуулчид польшийн тагнуулч Германд тагнуулын шvлжээ байгуулсан Юрек фон Сосновский болон польшийн язгууртан Радзивилл ванг баривчилжээ. Бериягийн заавраар тэднийг өөрсдөддөө татахыг оролдсон боловч бvтсэнгvй. 1940 оны 8-р сард ДЯАК-н тагнуулчид дайны аюул нvvрлэж байгааг удаа дараалан мэдэгдсээр байв. Хэдийгээр тэд нар хэзээ, хаана, хэдийд довтлохыг хэлж мэдэхгvй ч арай илvv тодорхой, гэхдээ хоорондоо зөрөөтэй мэдээллийг Зорге, Штёбе болон бусад тагнуулчид өгч байсан боловч Сталин, Берия хоёр Гитлерийг гэрээндээ vнэнч байна гэдэгт огтхон ч эргэлзэхгvй байсан юм. Дайн эхлэхээс хэд хоногийн өмнө Берия тушаал гаргаж хэрэв дайн болсон нөхцөлд хорлон сvйтгэх, тагнах хэсгийг тагнуулын байгууллагын ажилтнуудаас элсvvлэн бий болгох vvрэг өгчээ.
Дайн эхлэх vед энэ хэсэгт орох хvмvvсийн нэрсийг сонгож эхэлсэн байна. Ингээд уг бvлэг бэлэн болж, тэдний гол vvрэг нь Германы Цэргийн эсрэг тагнуулын ажиллагаа явуулах, партизаны дайн зохион байгуулах, Германчуудын эзэлсэн нутаг дэвсгэр дээр тагнуулын сvлжээ бий болгох, Германы тагнуулын албыг төөрөгдvvлэх зорилгоор тусгай радио нэвтрvvлгvvд явуулах зэрэг байжээ. 1942 онд тагнуулын байгууллагыг яаралтайгаар дахин зохион байгуулсан байна. Vvнээс гадна онцгой зориулалтын тусгай мото буудлагын бригадыг байгуулж тамирчид сайн дурынхан, улс төрийн Цагаачид, комсомолын идэвхтэнvvд, хилчид, холбоочид гэх мэт хvмvvс бvрэлдэхvvнд нь оржээ. Дайсны ард талд 2000 гаруй тагнан турших, хорлон сvйтгэх бvлгvvдийг илгээж тэдгээр нь партизаны отрядуудын цөм нь болж өгсөн юм. Бериягийн тушаалаар 1941 оны 10-р сард Москвад бие биендээ харилцан хамааралгvй гурван тагнуулын сvлжээ бии болгожээ. 1941 оны 2-р сард Берия ЗХУ-ын АКЗ-н орлогч дарга болж дайны эхний өдөр улсыг батлан хамгаалах хорооны гишvvн болжээ. Бериягийн хамгийн амжилттай гvйцэтгэсэн даалгавар бол 1942 оны зун намар ДЯАК-ын хэд хэдэн дивизийг Кавказ руу илгээж хамгаалалт хийсэн явдал юм. 1941 оны намар Англи, АНУ, Герман зэрэг улсууд атомын бөмбөг хийх ажлаа эхлvvлсэн хэмээн тагнуулын газраас мэдэгджээ. Энэ тухай Сталинд тэр даруй мэдэгдэв. Сталин ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө энэ шинэ зэвсгийн тухай бvх нууц мэдээллvvдийг олж боловсруулах vvргийг Берияд өгчээ. Учир нь тэр зэвсэглэл болон тагнуулыг хариуцаж байсан юм. Берия онолын хувьд ч техникийн хувьд ч энэ талаар ямар ч мэдлэггvй тул хэрэгтэй хvмvvсийг цуглуулж, хэрэгтэй газар нь аваачсан байна. Vvн дотор генерал Судоплатовоор удирдуулсан атомын асуудал хариуцсан тусгай тасаг байгуулжээ.
Өөр нэг Бериягийн vйл ажиллагаа бол дайны vед Михоэлсын хамт Еврейн фашистын эсрэг хороо байгуулж олон улсын еврейчvvдын байгууллагатай холбоо тогтоохыг оролджээ. Хорооны зорилго нь ЗХУ-д тусламж vзvvлэх хандлагыг бий болгох учиртай байв. Гэвч энэ байгууллага Бериягийн хяналтнаас гарч бvр Крымийн нутаг дэвсгэр дээр Сталины нэр дээр Михоэлс захидал бичиж Зөвлөлт Социалист Еврей Улс байгуулах тухай асуудлыг ярьж эхэлжээ. Уг байгууллагыг тэр даруй устгаж, Михоэлс “aвтын -ослоор” нас барж, 10 гишvvд болон идэвхтэнvvдийг нь буудан хороож бусдад нь янз бvрийн хугацаатай хорих ял оноожээ. Сталинг нас барахаас өмнө Берия тvvнтэй хамт Иосиф Броз Титог алах төлөвлөгөөг хэлэлцэж байжээ. Сталинг нас барсны дараа 1953 оны 5-р сард Москвад Берия нууц тагнуулын ажилтнуудын тэн хагасыг дуудан авчиржээ. 1953 оны 6-р сарын 26-нд эх орноосоо урвасан хэргээр Берия баривчлагдсан байна. 12-р сарын 23-нд ЗХУ-ын Дээд шvvхийн Тусгай шvvгч нарын хяналтан доор цаазаар авах ял оноож тэр өдрийн 19.50 минутанд тогтоол ёсоор буудан хороожээ. 2000 онд ОХУ-ын Дээд шvvх Берияд оноосон ялын тогтоолыг хэвээр нь vлдээжээ.
Л.П.Берия нь 1941 онд аюулгүй байдлын ерөнхий комиссар, 1945 онд ЗХУ-ын Маршал, 1943 онд социалист хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.
()
Discussion about this post