• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Макс групп” 471 ажилтандаа 8,4 тэрбум төгрөгийн орон байрны урьдчилгаа олгожээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
“Макс групп” 471 ажилтандаа 8,4 тэрбум төгрөгийн орон байрны урьдчилгаа олгожээ

Макс Групп нь “Макс гэр бүл” хөтөлбөрийнхөө хүрээнд сар шинийн баярыг угтан шилдэг 31 ажилтандаа 15 – 30 сая төгрөгийн орон байрны урьдчилгаа олгож, нийт 715 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, амьдралын орчин нөхцөлөө сайжруулахад нь томоохон дэмжлэг үзүүллээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.ГАНБААТАР: “Максчууд бид Монгол улсын бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулан өнгөрсөн хугацаанд манай замчид 800 гаруй км тосон замыг барьж, баруун нутагт хэрэгжиж буй “Хүдэр боловсруулах үйлдвэр”-ээ ашиглалтанд оруулж, “Тайшир Шохойн үйлдвэрлэл”, “Бигэр 120 айлын орон сууц”-ны төслийг амжилттай хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн хөгжилд бодит хөрөнгө оруулалт оруулан ажиллаж байгаа билээ. “Илүү Сайхан Монгол”-ыг бүтээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй хөдөлмөрч 4000 гаруй Максчуудаараа бид бахархдаг. Өнөөдрийн байдлаар бид 2001 оноос хойш 471 ажилтандаа орон байрны урьдчилгаа олгоод байна. Хүн бүрд өөрсдийн гэсэн орон байртай болох сайхан үйл явдал байдаг. Хөдөлмөрч хүн сайхан амьдардаг, хөдөлмөрч хүнийг бид үнэлж, хайрладаг. Бидэнд хамтдаа хөгжих олон сайхан боломжууд бий. “Илүү Сайхан Монголын төлөө Хамтдаа”. Ирж буй Луу жилдээ та бүхний ажил үйлс бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье.

“ХҮН ТӨВТ” бодлого, хүний нөөцийн тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Макс гэр бүл” хөтөлбөр нь 2001 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд нийт 471 ажилтандаа 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, орон байрны урьдчилгаа олгожээ.

“Хан Алтай Ресурс” ХХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Т.Оргилсайхан:

“Надад том итгэл хүлээлгэж, надад ийм гайхалтай боломж олгосон Макс Групп-ийн удирдлагууддаа баярлалаа. Орон байрны урьдчилгаа гэдэг залуу хүнд хамгийн том дэмжлэг байдаг. Энэхүү дэмжлэг миний гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчирч байна. Та бүхэндээ маш их баярлалаа”

“СҮҮ” ХК-ийн Химич Б.Золзаяа:

“30 сая төгрөгийн орон байрны урьдчилгааг өнөөдөр гардан авсандаа маш их баяртай байна. Макс Группийн удирдлагууддаа маш их баярлалаа. Надад болон миний гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлт авчирсан урамшуулал байлаа. Сүүний салбарт өөрийнхөө хувь нэмрийг оруулж, ард иргэдээ эрүүл сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэдэг ажлаараа би маш их бахархдаг. Өнөөдөр энэхүү шагналыг хамтдаа гардсан авсан бусад шилдэг ажилчдадаа сайн сайхныг хүсье. Хамт олондоо баярлалаа.

Макс Групп нь “Макс гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү ажилчдадаа дэмжлэг үзүүлэхээс гадна сар шинийн босгон дээр мөн шилдэг 21 ажилтандаа 90 гаруй сая төгрөгийн “Гадаадад аялах эрх”-ээр урамшуулж, шагналаа.

()

Previous Post

Чарльз III хаан хорт хавдраар өвчилжээ

Next Post

Найруулагч Б.Баатар, Ч.Ундралын хүү Хабул Англид хөлбөмбөг тоглож байна

Next Post
Найруулагч Б.Баатар, Ч.Ундралын хүү Хабул Англид хөлбөмбөг тоглож байна

Найруулагч Б.Баатар, Ч.Ундралын хүү Хабул Англид хөлбөмбөг тоглож байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.