ГОВИЙН ХААН ТООРОЙ МОД. Элсэн говь цөлийн унаган ургамал бөгөөд улиас модны төрөл зүйлд хамаарна. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд, уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургадаг. Монгол орны говийн бүсийн 30 орчим баянбүрдийн хүрээнд 53 мянган тоорой бүртгэгдсэн байна. Тоорой нь нэн ховор мод учраас Улаан номонд бүртгэгджээ.
Тоорой модны өндөр нь 6-10 метр, навчны хэлбэр олон янз байдаг нь анхаарал татдаг. Нялх залуу тооройн навч нарийн хөмсөг шиг буюу нэг зүйл бургасны навч шиг, идэр залуу тооройн навч хус модны навч шиг шүдэлсэн бөөрөнхийдүү, өтөл хөгшин тооройн навч зууван гонзгойдуу хэлбэртэй гэх мэтээр 7-8 янзын навчны хэлбэрүүд зөвхөн тоорой модонд ургадаг ажээ.
Говийн өтгөс буурлууд “Мянган жилд үхэхгүй, үхсэн ч мянган жилд унахгүй, унасан ч мянган жилд илжрэхгүй мод” хэмээн тоорой модыг ярьсаар иржээ.
Говь-Алтай аймгийн Баянтооройд байгалаараа ургасан 1600 гаруй тоорой мод тоологдсон байна.
()
Discussion about this post