• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Америкийн “Алтан охин”

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Гадаад мэдээ
0
Америкийн “Алтан охин”

Шидэт дохиуртай юм шиг гар хүрсэн бүхэн нь мөнгө болдог хүн байна. Тэдний нэг бол “Алтан охин” Америкийн поп од Тэйлор Свифт. Нэг тоглолтоос 10-13 сая ам,доллар олж, мөнгийг шуудайлах болсон. Сайныг дагавал сарны гэрэл гэгчээр түүнтэй нэр холбогдвол сүр нөлөөний хүчээр орлого олж байна. Тейлор Свифттэй нэр холбогдсон нэг тамирчин залуугийн орлого эрс өсжээ.

 NFL-ийн Kansas City Chiefs багийн тоглогч Трэвис Келси дуучин бүсгүйтэй нэр холбогдох болсон. Тейлор Свифт багийнх нь тоглолтыг хөгжөөн дэмжихээр Келсигийн ээж Доннатай цуг Arrowhead Stadium-д ирсэн нь энэ дам яриаг улам бататган эрчимжүүлжээ.

Үүний үр дүнд тамирчин Трэвис Келситэй холбоотой бүх зүйлийн үнэ ханш эрс өссөн байна. Тухайлбал энэ тамирчны Инстаграм хуудасны дагагчийн тоо тэр даруй хагас сая гаруйгаар нэмэгджээ.

Мөн Келсигийн нэр, дугаартай өмсгөл, дуулга зэргийн борлуулалт 4 дахин өссөн байна.

Төрсөн ах Жэйсоны хамт хөтөлдөг Келсигийн “New Heights” подкастын хандалт эрс өсөж, Apple Podcast платформын хамгийн өндөр үзэлт, хандалттай шоу болжээ.

Nike, Pfizer, State Farm зэрэг том компаниудтай сурталчилгааны гэрээтэй ажилладаг Келсигийн сошиал дагагчийн тоо одоо 3.4 саяд хүрснээр үнэлгээ нь бас өсөх боломжтой болж байна.

Спорт маркетингийн OpenSponsorship компанийн үзэж байгаагаар түүний сошиал медиа үнэлгээ нь өмнөхөөсөө “3-5” дахин өсөх боломжтой болсон гэнэ.

“Тэйлор Свифтийн фэнүүдийг татах болсноор Трэвистэй хамтарч ажилладаг брэндүүдийг сонирхох сонирхол нэмэгдэж эхэлснийг бид харж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Айшвин Жолли бичжээ.

Тэйлор Свифт нь өөрөө зөвхөн Инстаграм платформд 272 сая дагагчтай юм. Энэ дагагчдын тодорхой хэсэг нь Келсиг дагахад л үнэлгээ нь эрс өсөх юм байна.

Свифтийн эдийн засгийн нөлөөг асар том гэж судлаачид үздэг. Түүний Eras Tour аялан тоглолт АНУ-ын эдийн засагт $4.6 тэрбумын хэрэглээний зардал үүсгэсэн гэх тооцоолол бий. Аялан тоглолтынхоо дараа түүнийг тэрбумтан болно гэж үздэг.

Свифттэй нэр холбогдсон зүйл бүхэн “алт болдог” цаг иржээ.

Тухайлбал энэ оны дөрөвдүгээр сард дуучин бүсгүй $673-ын үнэтэй жинсэн өмдтэй олны нүдэнд харагдсаны дараа уг өмд олдохоо больсон тухай Billboard сэтгүүл мэдээлж байв.

()

Previous Post

МУГЖ С.Жавхлангийн тоглолтын чимэг МУГЖ Т.Баясгалан байлаа

Next Post

Тагнуулч Б.Хурц улс төрд орохоор имижээ өөрчилж, номын дүрд хувирав

Next Post
Тагнуулч Б.Хурц улс төрд орохоор имижээ өөрчилж, номын дүрд хувирав

Тагнуулч Б.Хурц улс төрд орохоор имижээ өөрчилж, номын дүрд хувирав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Л.Оюун-Эрдэнэ: Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий
  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.