• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МУГЖ С.Жавхлангийн тоглолтын чимэг МУГЖ Т.Баясгалан байлаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
МУГЖ С.Жавхлангийн тоглолтын чимэг МУГЖ Т.Баясгалан байлаа

МУГЖ С.Жавхлан Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийлээ. “Панчан” гэдэг, тоглолтын тайзыг халааж эхлүүлсэн дуучид дотор МУГЖ Лосолын Болдбаатар, Лодойн Банзрагч тэргүүтэй дуучид байсан нь энэхүү тоглолтын сүр хүч, нэр нөлөөг илтгэнэ.  9 сарын 30 намрын сэрүүн унасан үе. Гэвч С.Жавхлангийн байнга ярьж залбирдаг мөнх хөх тэнгэр нь ивээлээ гэмээр дулаахан, намдуухан, бүр халуухан гэмээр үдэш  болов. Тэгээд цас бороо орох битгий хэл мөсөөр шуурсан ч ирээд үзэх үнэнч үзэгчдээ энэ 20 гаруй жилд бэлдсэн хүн л дээ, Самандын Жавхлан…

 С.Жавхлангийн дуулсан дуу бүр хит болдог. Хит дуунуудыг нь нэрлэвэл урт жагсаалт гарна. Харин энэ тоглолтын оргил, шигтгээ, чимэг нь яах аргагүй МУГЖ Т.Баясгалан байлаа. Жавхлан, Баясгалан гэж нэрээрээ ижилссэн, дуулсан ая дуугаараа алдар суугаа дархалж, орон зайгаа мөнхөлсөн хоёрт одоо ч үзэгчид хайртай, хайрласаар явдаг юм байна. Тэд хамтдаа 2001 онд “Мөнхрөх биш дээ, хоёулаа” дуугаа дуулсан нь өнөөдрийн энэ өдөрлөгт хүргэж, өчигдөр Төв цэнгэлдэхийг доргион шуугиулах эхийг тавьжээ.

Жавхлан, Баясгалан хоёр 20 ч хүрээгүй насандаа “Мөнхрөх биш дээ, хоёулаа” дуугаар эхэлж, араас нь “Хонгорхон үр”, “Насны хайр” хэдэн мөнхийн хит дууг төрүүлсэн. Тэдний уран бүтээлийн зам ч дардан байгаагүй. Тэд муудалцаж, хамт дуулсан хэдэн дууныхаа кассетийг хугалж шидчихээд, хувийн амьдрал, уран бүтээлийн зам нь ч салсан. Т.Баясгалан “Ботгоны дуу”, “Зөвхөн чамдаа” зэрэг дуугаар ганцаарчилсан уран бүтээлээ эхэлж, Жавхлан “Насан багын дурсамж”, “Зүүдэнд уяатай аав” дуугаар мөн соло карьераа эхэлсэн. Ганцаараа ч газардахгүй, үнэхээр сайн дуучин, уран бүтээлч гэдгээ хэн хэн нь батлан харуулсан билээ.

  Тэд тус тусдаа хит дуу төрүүлж, хувийн амьдралдаа ч анхаарч, хамтдаа тайзан дээр дуулалгүй 12 жил болсон. Нэгэн үеийг өнгөрөөсний дараа дахин тайзнаа гарсан нь 2016 он. Хамтдаа “Илгээлтийн эзэд” аян зохиож, алтан тайзнаа ахин хамтарсан. Тэдний тоглолт мөн л өнөөдрийнх шиг дуулиан шуугиан дагуулж байлаа. Энэ үедээ “Хос орчлон”, “Хаврын найраг” дууг дуулсан залуу хослон дуулаачдад хичээл зааж, хосоороо яаж дуулдгийг яруу тод харуулсан. Олон ч дуучин төрж, олон ч дуучин мартагдаж, “оддын нас” богинохон болсон цагт Жавхлан, Баясгалан хоёр л мартагдахгүй, долоон жилийн дараа ч, 12 жилийн дараа ч тайзнаа гарсан ч “өчигдрийн юм шиг шинэхэн”. Жавхлан, Баясгалан хоёр дуунд хайртай монголчуудын зүрх сэтгэлд дуу хоолойгоороо мөнх хоногшжээ. Ийм уудам тал нутгийг С.Жавхлангийн дуугүйгээр, хатуухан хэлэхэд энэ бараан нийгмийг Т.Баясгалангийн зөөлөн хоолойгүйгээр монголчууд “яаж барж туулах билээ”.

Хосоороо эвлэгхэн сайхан дуулах хоёр жаахан хүүхдийг өхөөрдсөн ард түмний хайранд өдөлж, жигүүрээ дэлгэж, ханхүү, гүнж хэмээн хүндэтгэн дуудуулсан хоёрхон уран бүтээлч “Хаан, Хатан”-ы зэрэгт хүрчээ. 

()

Previous Post

Яаж дурсагдахыг хүснэ яг түүн шигээ амьдар

Next Post

Америкийн “Алтан охин”

Next Post
Америкийн “Алтан охин”

Америкийн "Алтан охин"

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.