• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жил хорих ял ногдууллаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/02/2026
in Онцлох мэдээ
0
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жил хорих ял ногдууллаа

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтох нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр:

Б.Н-ийн орон байранд 10,600 ам.доллар,
11,600 юань, 300,000 вон, 3440 евро,
7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг,
Мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн.
Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт:

438,700,000 төгрөгийг шилжүүлсэн,
нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж,
улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна.
Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан.

Үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан. 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан.

183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна.

Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.

Б.Н нарын таван хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ.

Шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна гэж АТГ-аас өнөөдөр /2026.11.02/ мэдээллээ.

Б.Насантогтох нь Эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байгаад ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон, хоёр сар ажиллаад авлигын хэрэгт холбогдон 2026 оны 4-р сард чөлөөлөгджээ.

Previous Post

Н.Даваадаш: “АРВАЙХЭЭР” НАЙРАГЛАЛ АХИН “АМИЛАХ” ХУГАЦАЛ ДОР

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жил хорих ял ногдууллаа
  • Н.Даваадаш: “АРВАЙХЭЭР” НАЙРАГЛАЛ АХИН “АМИЛАХ” ХУГАЦАЛ ДОР
  • Л.Түдэв: Дэлхийд 15 сая орчим Монголчууд бий. Америкийн хүн амын 15 хувь нь монгол гаралтай
  • Наймдугаар Богдын Солонгос эмч
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.