• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ж.Цолмон: Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ, Эрүүл мэнд
0
Ж.Цолмон: Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна
Ж.ЦОЛМОН: Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна
-ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн нь судалгаа шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөрт тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэхүү хөтөлбөрт Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацын тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын гэрээ конвенц зэрэг хууль эрх зүйн хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан “Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна. Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын ассоциацийн хүндэт ерөнхийлөгч доктор, профессор Norman Sartorius, Япон Улсын Физиологийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн захирал доктор, профессор Junichiro Nabekuro, дэд захирал доктор, профессор Kubo Yoshihiro, Тохокүгийн их сургуулийн Биологийн хүрээлэнгийн захирал К.Цүцүй, Малайз Улсын Путра их сургуулийн доктор, профессор Sharmili Vidyadaran, Япон Улсын Төв эмнэлгийн Психосомат анагаах ухааны тасгийн эрхлэгч, доктор, профессор Tetsuya Hiramoto, АНУ-ын Брауны их сургуулийн доктор, профессор Jerome Sanes, Япон Улсын Йога сэтгэл заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч Keishin Kimura нар зэрэг гадаадын 10 гаруй эрдэмтэд, ШУА-ийн удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүн Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал нарын оролцоотойгоор Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага үндэслэлийг панел хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Хүн амын дундах тархитай холбоотой эмгэгийг оношлох, илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэхийн тулд тархи судлалын шинжлэх ухааны орчин үеийн технологийг нутагшуулах, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний платформ, оношилгооны төв байгуулах, хүн амын дунд тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааны боловсролыг олгоход хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд гурван үндсэн зорилтыг дэвшүүлж байна. Нэн тэргүүнд Тархи функциональ соронзон резонанстомографи, нейрографи, трансмагнетикстимуляц, вагалстимуляц зэрэг судлалын орчин үеийн дэвшилтэт техник, технологид суурилсан оношилгооны төв байгуулснаар тархитай холбоотой эмгэгүүдийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх шаардлагатай байна. Хоёрт, тархи судлалын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд дээд боловсролын хөтөлбөрт тархи судлалыг оруулж индекстэй болгуулах, төгсөлтийн дараах буюу ахисан түвшний сургалтад тархи судлал, эмнэл зүйн сэтгэл судлалын нарийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг оруулж үндэсний чадварлаг боловсон хүчин бэлтгэх, боловсролын тогтолцоонд сэтгэл судлалын хичээлийн хөтөлбөрийг тусгах явдал юм. Гуравт, Монгол Улсын хүн амын дундах тархитай холбоотой эмгэгүүдийн тархалт, эмнэл зүйн хэв шинжийг тодорхойлох, тэдгээрийн оношилгоо, эмчилгээний чанарт хяналт, үнэлгээг тогтмол хийж сайжруулах, монгол хүний сэтгэлгээний хэв шинжийг тодорхойлох, үндэсний суурь судалгааг хөгжүүлэхэд чиглэгдэх юм. Панел хэлэлцүүлэгт оролцогчид биднийг санал нэгтэйгээр дэмжиж Н.Учрал гишүүний санаачилгаар улирал тутамд цахим уулзалт хийж байхаар болсон.
Манай улсын нийт хүн амын хоёр хувь буюу 68 мянга гаруй хүн сэтгэцийн эмгэгтэй, ойролцоогоор нэг хувь нь мэдрэлийн эмгэгтэй болох нь Монголын судлаачдын судалгаагаар тогтоогдсон. Нөгөөтэйгүүр архаг мэдрэлийн ядаргаа 18-65 насны хүн амын дунд 20 орчим хувьд нь тохиолдож байгаа бөгөөд сэтгэц, мэдрэлийн өвчин нь хүний хөдөлмөрийн чадвар алдагдах гол шалтгаан болж байдаг. Монгол хүний дундаж наслалт уртассантай холбоотой стресс, хөгшрөлтөөс хамааран суурь өвчин, эмгэгүүд ихсэх хандлагатай байна. Стрессийн шалтгаант архинд донтох, бамбай булчирхайн хордлого, бодисын солилцооны эмгэг, артерийн даралт ихсэх, цус харвалт, хөгшрөлтөөс улбаалан тэнэгрэл, сэтгэл гутрал, чихрийн шижин, зүрх, судасны өвчлөл, тархины сөнрөлт альцхаймер, паркинсон өвчин оношлогдох боллоо.
Эдгээр өвчнүүд ихсэх хандлагатай байгаа нь нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бөгөөд зардал нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд архи, сэтгэцэд нөлөөлөх бодис, дижитал дэлгэцийн донтолт, амиа хорлолт, гэр бүл, сургууль орчмын үе тэнгийн хүчирхийлэл нэмэгдсэн гэх судалгаа бий. Залуучуудын дунд ирээдүйд итгэх итгэл хомс, өсвөр, залуу үеийнхний 10-20 хувь сэтгэл түгших эмгэгтэй, хорт зуршлын хэрэглээтэй, сэтгэл хөдлөлөө хянах байдал дутмаг зэрэг сэтгэл зүйн эрүүл мэнд, зан үйлийн тулгамдсан асуудалтай байна. Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, тоо баримтаас сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлээгүйгээс 30 хувь нь сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй болох эрсдэл өндөртэй гэж үздэг. Иймд дээрх эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоо хөгжөөгүй, оношилгоонд цаг алддаг, онош тогтоогдохгүй байх, хуурамч оноштой холбоотой буруу эмчилгээ хийлгэх, гадаадын өндөр өртөгт эмнэлгийг зорих зэрэгт цаг хугацаа алдаж, олон эмчээр дамжиж үр дүнгүй эмчилгээнд ордог, хөрөнгө зардал ихээр зарцуулж буй нь өрхийн болоод улсын эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж байна. Тиймээс хүн амын дундах тархитай холбоотой эмгэгийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадал хандлага төлөвшүүлэх, тусламж, үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
Үндэсний хөтөлбөртэй болсноор Тархи судлалын орчин үеийн техник, технологийг эх орондоо нутагшуулж, тархитай холбоотой эмгэгүүдийг оношлох, эрт илрүүлэх, эмчилснээр хүн амын дундах сэтгэц, мэдрэлийн эмгэгийн тархалтыг багасгах, эдийн засгийн зардлыг бууруулах, ялангуяа хөдөлмөрийн насны хүн амын амьдралын чанарыг сайжруулах, нийгэм дэх тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулна. Тархи, сэтгэл судлалын салбарын үндэсний мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж, оношилгоо эмчилгээний орчин үеийн шинэлэг стандартыг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээг тасралтгүй хангах, чанарыг сайжруулах бололцоотой болохоос гадна боловсролын тогтолцоонд сэтгэл судлалын үндсэн ойлголтуудыг оруулж өгснөөр хувь хүн байгууллагын дунд эрүүл, бухимдалгүй, стрессгүй амьдрах дадлага хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, монгол хүний амьдралын чанар сайжрах боломж бий болно.
Тархи судлалын орчин үеийн технологийг нутагшуулж, судалгааны платформ үүсгэж, үндэсний боловсон хүчин бэлдсэнээр тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгаа эрчимжиж, дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдлэг, технологи, инновацад Монгол Улсаас хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм.
Ж.ЦОЛМОН АШУ-ы доктор, профессор

()

Previous Post

Өндөр Гонгорт зориулсан гэрэлт хөшөөг үр ач нь босголоо

Next Post

Эрэлхэг баатар цэрэг Хиро Онода

Next Post
Эрэлхэг баатар цэрэг Хиро Онода

Эрэлхэг баатар цэрэг Хиро Онода

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.