• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Өндөр Гонгорт зориулсан гэрэлт хөшөөг үр ач нь босголоо

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Өндөр Гонгорт зориулсан гэрэлт хөшөөг үр ач нь босголоо
Халхын өндөр Гонгор хэмээн олноо алдаршсан Пүрэвийн Гонгоржав өвөөгийнхөө Монгол түмнийхээ өмнө гүйцэтгэсэн үйлс гавьяаг дурсан хүндэтгэж, XYII дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн зуны адаг, шарагчин хонь сарын 15-ны билиг ерөөлт өдөр түүний унасан газар угаасан ус болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3-р баг Тосон, Бага булгийн аманд /Хөх хадатын өвөлжөө/ ГЭРЭЛТ ХӨШӨӨГ сүндэрдүүллээ.
Далай их дээдсийн гэгээн үйлс дандаа энхжин үүрд мөнхжих болтугай.
ӨНДӨР ӨВӨӨДӨӨ ӨРГӨХ ҮГ
Эрхэм хүндэт элгэн халуун ахан дүүс нутгийн зон олон Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
Эдүгээгээс 2000 гаран жилийн тэртээд Төв азийн цээжинд нүүдэллэн дэлхийн долоон том соёл иргэншлийн нэгийг бүтээж, нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулан олон зууны туршид аж төрөн суусан өндөр их дээдсийн алтан өлгий, халуун бууринд бид өнөөдөр хуран цуглараад байна.
Мөнх ТНГР-ийн ивээл дор өндөр дээд өвөг дээдсээс үлдээсэн уудам монгол орны минь төв хэсэг болох сэрүүн, сүрлэг хангай нуруу түүний ноён оргил Отгонтэнгэр хайрхнаас эх аван урсах Идэрийн тунгалаг гол, үзэсгэлэнт Тарвагатайн уулсын хярд ахан дүүс булт олноороо хуран цугласны учрыг дээр хөхрөгч тэнгэр, дор ногоорогч газар, сав шимийн эзэд хийгээд дээдсийн сүнсэнд өчсүү.
Сүрлэг хангайн нуруу үзэсгэлэнт Тарвагатайн уулсын дунд, эдүгээгээс 140 гаруй жилийн тэртээд Аадайхан овгийхоны галд нэгэн хүү мэндэлжээ. Тэрээр мяралзах Идэрийн хөвөөнд тугал, хурга эргүүлэн унага даагатай ноцолдон өсөж, хожмоо өвгөдийн бадраасан их Монголынхоо гал голомтыг сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эгэлгүй эрхэм хүмүүн, бидний өвөө халхын өндөр Гонгор хэмээх Пүрэвийн Гонгоржав байлаа.
Өндөр өвөө таныхаа цагаан мөртэй гэгээн амьдрал, хөх монгол туургатныхаа өмнө байгуулсан гавьяат үйлсийг үеийн үед дурсан санаж, мөнхжүүлэхээр ач, гуч, жич,
үр хойчис, нутгийн ахан дүүс бид дөрвөн зүг найман зовхисоос довтлон ирлээ.
Өвөө Пүрэвийн Гонгоржавын намтраас дурдахад тэрээр 1880 онд бидний саатан буй энэхүү ариун дагшин нутагт мэндэлжээ.
Тэрээр 1905 онд VIII Богд Жибзундамба хутагтын дэргэд хүргэгдэж улмаар
 1905-1911 онуудад VIII Богд Жибзундамба хутагтын Их сангийн даамлаар,
 1913-1914 онд Хаант Орос Улсад айлчилсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн бие хамгаалагчаар ажиллаж байжээ. Энэ утгаараа өвөө П.Гонгоржав нь одоогийн Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн Тусгай Хамгаалалтын газрын ууган ажилтанд тооцогддог билээ.
1911 онд Монголчууд, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын хаанаар залахад түүний дэргэд үргэлжлүүлэн 1924 он хүртэл төрийн алба хааж байжээ.
Мөн тэрээр 1924-1927 онуудад Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэгч яаманд гаалийн анхны үзэгч, ажилтнаар тус тус ажиллажээ. Энэ утгаараа өвөө П.Гонгоржав нь одоогийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн Ерөнхий газрын ууган ажилтанд тооцогддог байна. Түүнчлэн өвөө маань Монгол наадмын 5 бахархал болох хүчит бөхийн барилдаанд хүчээ сорьж, наадамд зодоглодог байсан төдийгүй 1911 онд даншгийн наадамд зургаа давж, даншгийн начин цол хүртсэн байна.
1905 оноос Богд тэргүүтний албанд зүтгэж, 1911 оноос Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн өвөө Пүрэвийн Гонгоржавын монголын төрд зүтгэсэн түүх хураангуйлан өгүүлэхэд ийн буюу.
Хөх тэнгэрийн монгол орондоо цөвүүн цагийг төвшитгөх, төвшин сайхан энхийг тогтоох амаргүй үйлийг мөрлөж, хөх нуруут түмэн олондоо сүрлэг хангайн нуруу шигээ өмөг түшиг болж, өндөр нуруу шигээ өндрөөс өндөр үйлс бүтээсэн өвөө танаараа үр хойчис бид талархан бахархнам.
Суу билигт дээдсийнхээ сууж нэг ч саатаагүй, суларч нэг ч ухраагүй, сааршгүй хатан зориг, сарнишгүй их тэвчээр, баатарлаг зориг тэмцлээр дахин сэргээгдэн мандсан, сэр сэр салхитай сэрүүн бумын эх орондоо хойчийн үрс бид дөрвөн сая дөхөөд эрх чөлөө, жаргалыг эдлэн байна.
Хөх монголын амь болсон тусгаар тогтнолыг цусаараа оёж, амиараа бөхөлж, хазайсан хас их төрийг тэгшитгэн, хатан зориг бүхий чадлаараа хайртай монгол орноо сэргээн мандуулж, өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн өвөөтэй минь адил эх орон ч эрэлхэг баатарлаг өндөр дээд өтгөстөө мөргөмүү.
Далай их дээдсийн гэгээн үйлс дандаа энхжин үүрд мөнхжих болтугай.
Өнө мөнхийн эх орныг минь үр хойчис монголчууддаа сэргээн мандуулан өвлүүлэхэд хүч, оюунаа өргөсөн өндөр өвөө таны минь гэгээн үйлс тэнгэрт нартай гагнагдан , хөрст газарт хөх Монголчууддаа үеийн үед дурсагдан мөнхжихийг бэлгэдэн энэхүү гэрэлт хөшөөг үр хүүхдүүд, хойчсоос тань сэтгэлийн өргөл болгон өргөн барьж байна.
Мөнх тэнгэрийн хүч, агуу их суу залийн ивээл дор Монгол улс минь өнөд энхжин мандах болтугай.
XYII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн зуны адаг шарагчин хонь сарын шинийн арван таван /Цагаагчин туулай өдөр/
Хөвсгөл аймаг Жаргалант сум Бага булгийн ам
Хөх хадатын өвөлжөө
2023.08.01- 08.05
“Өндөр Гонгор” сан

()

Previous Post

Фэйсбүүкээр хонжворт сугалаа явуулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Next Post

Ж.Цолмон: Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна

Next Post
Ж.Цолмон: Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна

Ж.Цолмон: Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.